Орхон аймгийн баяр наадмын эрлийз дунд, бага насны хурдан морины уралдаан амжилттай болж өндөрлөлөө Онцлох

09 7-р сар 2019 12:00
772 удаа үзсэн

   Монголын Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмын Эрлийз дунд насны морьдын уралдаанд  27 хурдан ажнай хүлэг уралдсанаас Орхон аймгийн Жаргалант сумын уяач Батчулууны Батболдын хээр түрүүлж, Монгол Улсын манлай уяач Дэмбэрэлийн Дэлгэрбаярын сартай хүрэн аман хүзүүдэж, айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Алтангэрэлийн Баттулгын хээр, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Артагийн Гантогтохын сартай хонгор, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Аймгийн алдарт уяач Нямсүрэнгийн Отгонбаярын хул айргийн тавд хурдаллаа.
   Эрлийз бага насны морьдын уралдаанд 20 гаруй хурдан ажнай уралдсанаас Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын аймгийн алдарт уяач Элдэв-Очирын Ариунболдын халтар түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Аймгийн алдарт уяач Нямсүрэнгийн Отгонбаярын хүрэн халзан аман хүзүүдэж, айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Жаргалсайханы Оргилын хүрэн халзан, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Намууны Баярсайханы халтар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Аймгийн алдарт уяач Данжаадын Гантөмөрийн сартай хээр айргийн тавд хурдалж унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа. Ийнхүү Орхон аймгийн баяр наадмын эхний өдрийн хурдан морьдын уралдаан ямар нэгэн осол авааргүй болж өндөрлөлөө.

А.Батбаяр
Фото: А.Батбаяр

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 10 7-р сар 2019 09:48
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог