Хөдөлгөөнт эргүүлүүд хэв журам сахиулж байна Онцлох

04 7-р сар 2019 12:00
138 удаа үзсэн

   Орхон аймгийн Цагдаагийн газраас баяр наадмын үеэр иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн ажил төлөвлөн, хэрэгжүүлж байна. Аймгийн хэмжээнд зөрчил дутагдлыг илрүүлж арилгах ажлын хүрээнд явган болон дугуйт, морьт эргүүл гаргажээ. Ингэснээр нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хамгаалах оновчтой алхам болсныг холбогдох албаныхан онцоллоо. Мөн “Зөрчил” арга хэмжээний хүрээнд гудамж талбайд шалтгаангүй архидан согтуурдаг иргэдийн бүртгэл судалгааг гаргаж эхэлжээ. Олон нийтийн тав тухыг алдагдуулдаг тэдгээр иргэдийг албадан эмчилгээнд хамруулахаар төлөвлөсөн байна. Наадмын өдрүүдэд гэрээ эзэнгүй орхих, хээр хөдөө явах тохиолдолд хаалга үүдээ сайн цоожлох, үер усны аюулаас болгоомжлох, хүүхэд, багачуудаа хараа хяналттай байлгахыг анхаарууллаа. Цагдаагийн алба хаагчид баярын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, хэв журмыг сахиулна.

И.Чинтогтох

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 04 7-р сар 2019 09:18
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог