Охидод тулгамдсан асуудлыг хамтдаа ярилцана Онцлох

12 3-р сар 2019 12:00
236 удаа үзсэн

     Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, “Шүүдэр” охидын төв хамтран энэ сарын 21-нд өсвөр насны охидын дуу хоолойг сонсож, тэдэнд тулгамдсан асуудлыг илрүүлэх зорилгоор орон нутагтаа анх удаа “Охидын чуулган”-ыг зохион байгуулахаар боллоо. Уулзалт хэлэлцүүлэгт Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх сургуулийг хамруулах бөгөөд сурагч, эцэг эхийн төлөөлөл болон нийгмийн ажилтнууд хамрагдах юм.
     Өсвөр насны охидод шилжилтийн үеийн сэтгэл зүйн өөрчлөлтөөс гадна тулгамддаг маш олон асуудал байдаг ч тэд хэрхэн шийдвэрлэхээ мэддэггүй. Энэ нь мэдээ мэдээлэл дутмаг, эцэг эхийн харилцаа тааруу байхаас эхтэй гэж холбогдох мэргэжилтнүүд үзэж байна. Чуулганаар өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэмт хэрэг, харилцаа хандлага сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, сургалт явуулна. Хүүхэлдэйн театрт зохиогдох энэхүү үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхийн тулд 300 сурагч, эцэг эхийн төлөөллийг оролцуулахаар бэлтгэж байна.  

И.ЧИНТОГТОХ

Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 12 3-р сар 2019 08:57
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог