Орхон аймаг “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг хэлэлцлээ Онцлох

26 2-р сар 2019 12:00
213 удаа үзсэн

     Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хуралдаж, 2019-2022 онд хэрэгжих “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг хэлэлцэв. Хөтөлбөрт цагаан тоосны тархалт болоод экологи эрүүл мэндийн нөлөөлөлд үнэлгээ судалгаа хийх, дэгдэлтийг бууруулах технологийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, экологийн сөрөг нөлөөллийг буруулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ зохион байгуулах, иргэдэд үнэн бодит мэдээлэл түгээх гэсэн зорилтыг тусгажээ. Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн зүгээс цагаан тоосны дэгдэлтийг бууруулахад аль аль талдаа ажил зохиож, багагүй мөнгө зарцуулж байгааг тэргүүлэгчид онцлоод, хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэдэгт санал нэгдэв.


И.ТОГТОХ

Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 26 2-р сар 2019 09:58
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог