Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ Онцлох

01 6-р сар 2017 12:00
1965 удаа үзсэн

     Эх үрсийн баярын өдөр Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооноос Одонтой ээжүүд нэгдсэн үйл ажиллагааг Оюу танхимд зохион байгууллаа. Баярын энэхүү үйл ажиллагаанд Алдарт эхийн I,IIзэргийн одонтой 64 эмэгтэй оролцож Монголын эмэгтэйчүүдийн холбооны дурсгалын тэмдгээр энгэрээ мялаалгав. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Энэ биендээ хүн бүрэлдүүлж, эх орондоо хэрэгтэй иргэн төрүүлж буй эхчүүд бол жинхэнэ баялаг бүтээгчид юм” хэмээн онцолсон нь алдарт эхчүүдийн сэтгэлийг хөдөлгөсөн. Одонтой ээжүүд яруу найрагч Л.Данбий-Ядамын үг, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн ая “Миний сайхан ээж” дууг нийтээр дуулсанаар энэхүү үйл ажиллагаа өндөрлөсөн юм. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 6000 гаруй ажиллагчийн 2000 орчим нь бүсгүйчүүд бөгөөд тэдний 64 нь алдарт эхчүүд байна. Компанийн түүхэнд анх удаа зохион байгуулагдсан “Одонтой ээжүүд” үйл ажиллагаа уламжлал болон үргэлжлэх ажээ.

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 22 2-р сар 2019 00:03
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог