×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Иргэдийн буруутай үйлдлээс болж гал түймэр гарсаар байна Онцлох

14 10-р сар 2016 12:00
896 удаа үзсэн

Орхон аймгийн онцгой байдлын газар гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр санамж анхааруулга өгсөөр байхад  иргэд анхаарал болгоомжгүйгээс гал алдах тохиолдол түгээмэл гарч байна. Энэ онд манай аймагт 129 гал түймэр гарсан байна. Булаг багийн иргэн хашаандаа хог шатааснаар гал алдаж, 3 айлын хашаа дамнасан гал гарсан дуудлага онцгой байдлын газарт иржээ. Галын аюулгүй байдлын тухай хууль, ойн тухай хуулийн дагуу ой хээрийн түймрийн хуурайшилттай үед ил гал гаргахыг хориглодог.  Хууль зөрчиж гал түймэр гаргасан иргэдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  3 дахин нэмэгдүүлсэнтэй  тэнцэх хэмжээний торгууль ногдуулдаг. Иймд намрын хуурайшилт эхэлсэнтэй холбогдуулан ил задгай гал асаахгүй, үнс нурмыг ил асгахгүй, зурсан шүдэнзээ гүйцэт унтрааж гал гарахгүй байх нөхцөл хангахыг Орхон аймгийн онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.



 

Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог