×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Хадлан бэлтгэх ажил 86 хувьтай байна Онцлох

29 9-р сар 2016 12:00
901 удаа үзсэн

Манай аймгийн малчид 7800 тонн байгалийн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэйгөөс  9-р сарын 25-ны байдлаар 6695 тонн хадлан бэлтгээд байна. Энэ намар  бэлтгэсэн байгалийн хадлангийн 2800 тонныг нь Баян-Өндөр сум, 4554 тонныг Жаргалант сумын малчид бэлтгэжээ. Энэ нь нийт хадлангийн 86 хувийг  гүйцэтгэсэн гэсэн үг. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн нөөцөнд одоогоор 20 тонн хадлан бэлтгээд байна. “Сумын нөөц санд 220 тонн хадлан бэлтгэснийг татан авах ажил хийгдэнэ. Энэ зун зуншлага сайн байсантай холбогдуулан хадлан бэлтгэх, ургац хураалтын ажил өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Шинэ ургацын буудайнаас тэжээл бэлтгэх ажлыг  10-р сарын 15-аас эхлүүлнэ. Одоо хураасан ургацыг харахад улсын дунджаас дээгүүр байгаа. Энэ нь аймгийн хэмжээнд өвлийг өнтэй давах нөхцөл бүрдэж байна”  гэж албаны хүн ярилаа.

Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог