"Уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлье" аян эхэллээ Онцлох

27 9-р сар 2016 12:00
1986 удаа үзсэн

Аймгийн эрүүл мэндийн газар, БОЭТ, Эрдэнэт үйлдвэрийн Эрдэнэт сувиллын цогцолбор болон аймгийн хэмжээнд уламжлалт анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгүүд хамтран уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сайн үйлсийн аян зарласан. Сайн үйлсийн аян 9-р сарын 15-наас 10-р сарын 25 хүртэл үргэлжлэх юм. Уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээний ач холбогдлыг  сурталчилж иргэдэд бодит мэдээлэл өгөх, Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор эрүүл мэндийн газраас уг аяныг санаачлан зохион байгуулж байна. Тус аянд БОЭТ-ийн Нөхөн сэргээх тасаг, Эрдэнэт сувилал цогцолбор, Очир-Увидас, Тайхар, Мажаа зэрэг манай аймагт уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй эмнэлэг нэгджээ. Аяны хүрээнд БОЭТ-ийн Мэдрэлийн тасагт тархины цус харвалт оноштой хэвтэж эмчлүүлсэн, цус харвалтын дараах саажилтай 7 өвчтөний биеийн байдлыг мэдрэл, нөхөн сэргээхийн нарийн мэргэжлийн эмч нарт үзэж, шинжилгээнд хамруулаад байна.

Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог