×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Явган хүний зам, гарцыг тодорхой болгоно Онцлох

27 9-р сар 2016 12:00
503 удаа үзсэн

Үйлдвэрийн ажиллагчдыг болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхийн тулд  замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг  Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй байгаль орчны хэлтсээс анхааруулав.9-р сард Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хоёр осолд дөхсөн тохиолдол гарчээ. Тодруулбал,Авто тээврийн байгууллагын хоёр ажилтан хоолонд орох явцдаа унаж бэртсэн байна. Үүний шалтгааныг явган хүний зам  гарцгүйтэй холбон үзжээ. Иймд үйлдвэрийн  цех, нэгжийн гадна талбай дахь явган хүний зам, гарцыг тодорхой болгож, ажилчдад таниулах ажлыг энэ сарын 29-ны дотор зохион байгуулах юм.

Явган хүний зам нь бартаа саадтай зориулалтын бус, ажилтнуудын зорчих маршрут тодорхойгүй, тэмдэг тэмдэглэгээ хийгээгүйгээс шалтгаалж зарим ажилтан  хальтарч, бүдэрч унах тохиолдол гардаг байна. Иймээс үйлдвэрийн ажиллагчид ажлын гутал, хувцасаа өмсөж явган хүний зам, гарцаар анхаарал болгоомжтой явж хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг сануулав.

Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог