×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

“Монголын уул уурхайн салбар 95 жил” хуралд Технологийн сургуулийн оюутнууд амжилттай оролцлоо Онцлох

07 12-р сар 2017 12:00
1126 удаа үзсэн

    

 

Уул уурхайн чиглэлээр боловсон хүчин бэлтгэж буй их, дээд сургуулиудын оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээлийг шалгаруулах “Монголын уул уурхайн салбар 95 жил" бага хурлын тэргүүн байранд Технологийн сургуулийн УУТТ-4 ангийн оюутан Ч.Итгэлтбаатар /Удирдагч Б.Одбаяр, магистр/ “Белаз-75131 автосамосвалын эргэлтийн цилиндрийн эдэлгээг уртасгах боломжийн судалгаа” сэдвээр  шалгарч өргөмжлөл, 1.000.000 төгрөгийн мөнгөн шагнал, дэд байранд Технологийн сургуулийн УУТТ-4 ангийн оюутан М.Ням-Очир, М.Тэнгис /Удирдагч Б.Одбаяр, магистр/ “КМД маркийн бутлуурын хуяг сэргээн засварлах боломжийн судалгаа” сэдвээр шалгарч өргөмжлөл, 750.000 төгрөгийн мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа. Амжилттай оролцсон оюутнууд болон удирдсан багш нарт баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Технологийн сургуулийн захиргаа

 

Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог