Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

ОХУ-ын боловсролын шилдэг туршлагыг нэвтрүүлнэ Онцлох

13 9-р сар 2017 12:00
511 удаа үзсэн
   
 
 Сургалтын  арга технологидоо чанарын эргэлт хийх зорилттой ажиллаж буй Технологийн сургуулийн хамт олон  ОХУ-ын  боловсролын  системийн  шилдэг  туршлагаас  суралцаж байна.  Өнгөрсөн хавар Технологийн сургуулийн дэргэд  ОХУ-ын соёл, шинжлэх ухааны төв буюу Орос  хэлний  төв  нээгдсэн юм. Тус төв  үйл ажиллагааныхаа хүрээнд “ОХУ-ын сургуулиудын шилдэг туршлага” сэдвээр онол практикийн бага хурлыг Оросын хамтын ажиллагааны байгууллага, Технологийн сургуультай хамтран  зохион байгуулж, Орхон, Булган аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний багш нар, Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнүүд, сургуулийн өмнөх насны боловсролын багш, арга зүйчдийг оролцууллаа. 
 
     Сургалтанд Москва хотын Боловсролын чанарын үнэлгээ судалгааны байгууллагын захирал, доктор  Игорь Николаевич  Ефремов,  Улсын их сургуулийн доктор  Снежана  Александровна Шмелева, Буриадын Их сургуулийн багш, доктор Любовь Нимажаповна Рулиене нарын эрдэмтэн багш нар хүрэлцэн ирж, хувь  хүний хөгжилд хэлний үүргийн тухай К.Д. Ушинскийн дэвшүүлсэн үзэл санаа, түүх соёлын уламжлалыг  боловсролд хэрхэн тусгах, Макаренкогийн сурган хүмүүжүүлэх үндсэн зарчмууд зэрэг илтгэл тавив.  Эдгээр нь ОХУ-ын орчин цагийн боловсролын тогтолцоонд гол үүрэг гүйцэтгэж байгаа шилдэг туршлага, сургалтын заах аргын  үр дүнтэй жишээ гэдгийг  боловсролын мэргэжилтнүүд энэ үеэр онцлов.
     Уг сургалтыг зохион байгуулж буй Оросын соёл шинжлэх ухааны хамтын ажиллагааны байгууллага нь дэлхийн 172 оронд өөрийн салбараар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Боловсрол чанартай байх нь сургуулийн өмнөх насны, дунд , дээд шатны сургалтын уялдаа холбооноос шууд хамааралтай. Энэ утгаараа цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад  шилдэг  арга туршлагаас суралцах боломжийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
 
 
 
 
 
 
 
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог