Эрдэнэт үйлдвэрээс шинээр хоёр гавьяат төрлөө Онцлох

09 7-р сар 2017 12:00
1013 удаа үзсэн

   Хорьдугаар зууны Монголчуудын манлай бүтээн байгуулалт уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс олон арван хөдөлмөрийн алдар цуутнууд төрөн гарсаар ирсэн. Тэгвэл энэ жилийн үндэсний их баяр наадмын босгон дээр Эрдэнэт үйлдвэрийн хамт олон хоёр шинэ гавьяатаа өлгийдөн авлаа.Одоогоос дөчөөд жилийн өмнө  ажил хөдөлмөрийн гараагаа Эрдэнэт үйлдвэрээс эхэлсэн олон арван инженер залуусын нэг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ийн дарга Доржготовын Цагаан-Эрдэнэд Монгол Улсын Гавьяат уурхайчин цол, уул уурхайн салбарын чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд өөрийн мэдлэг оюун, зүтгэлээ зориулж яваа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн СШУТэнхимийн багш Сандагийн Мэнджаргалд Монгол Улсын Гавьяат багш цол тус тус хүртээлээ. Тулгар төрийн 2226 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 811 жилийн ой, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн 120 гаруй хүн төрийн дээд одон медаль, Засгийн газрын шагналаар шагнагдав. Шагнал гардуулах үйл ажиллагаа долоодугаар сарын 9-ний өдөр Уурхайчин соёлын ордны их танхим болон аймгийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд боллоо.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 29 1-р сар 2018 03:13
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог