×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Технологийн сургуулийн төгсөгчид дипломоо гардан авлаа Онцлох

23 6-р сар 2017 12:00
495 удаа үзсэн

     Уул уурхайн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн гаргадаг ШУТИС-ийн харьяа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит  Технологийн сургуулийг энэ хавар  159 оюутан бакалавр, 17 оюутан магистрын зэрэгтэй төгсөж, өнөөдөр дипломоо гардан авлаа. 
     2016-2017 оны хичээлийн жилд тус сургууль уул уурхайн салбарт шаардлагатай нарийн мэргэжлийн ажилчдыг бэлтгэх, тэдний мэргэжлийг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллав. Мөн Эрдэнэт үйлдвэрт ажилладаг бакалаврын зэрэгтэй инженер-техникийн ажилтнуудыг үндсэн үйлдвэрлэлээс хөндийрүүлэхгүйгээр магистрын зэрэг олгох сургалтыг явуулж байна.  42 дахь жилийн төгсөлтөө хийж буй тус сургуулийн мэргэжлийн сургалтыг энэ хугацаанд 100000 гаруй, бакалаврын сургалтыг 1820 оюутан, магистрын сургалтыг 385, Ахлах сургуулийг 21 суралцагч төгсчээ. 
     Технологийн сургуульд онц суралцаж, “Онцлох диплом” хүртсэн төгсөгчдөд Эрдэнэт үйлдвэрт ажилд орох эрхийн батламж  гардуулдаг уламжлалтай. Энэ хичээлийн жилд тус  сургуулийг төгсөгч Ашигт малтмал баяжуулалтын технологийн ангийн оюутан Б.Өлзийтулга, Ц.Гансүх, Цахилгаан системийн автоматжуулалт ангийн оюутан Н.Шинэ-Од, Мэдээллийн технологийн ангийн оюутан П.Батмаа, Б.Пүрэвлхам, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын ангийн оюутан Д.Отгонбилэг, Төмөрлөгийн үйлдвэрлэл, металлургийн ангийн оюутан Г.Түвшинбат нар “Онцлох диплом”-той төгсөж, Эрдэнэт үйлдвэрт мэргэжлээрээ ажиллах эрхтэй боллоо. 
     Төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн, Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, Хөгжлийн хэлтсийн дарга Д.Ганбат болон  эрдэмтэн багш нар, оюутан сурагчдын төлөөлөл оролцож,  төгсөгчдөд баяр хүргэлээ. 
     Тус сургуулийн гадаад харилцаа жилээс жилд өргөжиж,  ОХУ, Герман,  АНУ-ын Өмнөд Дакотагийн Уул уурхай Технологийн сургууль, ШУТИС-тай хамтын ажиллагаагаа шинэчлэн бэхжүүлж байна.  ISO9001 -2015 Чанарын менежментийн бодлогыг сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг “Эрдмийн баяр”-ын үеэр сургуулийн удирдлага онцлов. Мөн шинэчлэлийн бодлогын хүрээнд босго оноогоо өндөрсгөж, чадварлаг боловсон хүчин бэлтгэн  ажлын байраар хангах нь сургуулийн нэрийн хуудас болно гэдгийг тэмдэглэлээ.  Элсэгчдийн эрэлт хэрэгцээ, сонирхлыг хангах үүднээс 400-450 оноогоор ШУТИС-ийн инженерийн 2+2 хөтөлбөр, 400 оноогоор Инженерийн англи хэл, орос хэл, герман хэлний бэлтгэл ангиудыг нээж,  үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. 
 
 
 
 
 
 
 
 
М.Балжинням
 
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог