• Ажилчид “Сэлэнгэ” катерингийн хоолны чанарт талархалтай хандаж буйгаа илэрхийлэв

       Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цехийн 700 орчим ажилтанд халуун хоолоор үйлчлэх үйл ажиллагааг эхлээд хагас сар болж буй “Сэлэнгэ” катерингийн хоолны чанарын талаар  ажилчид  сэтгэгдлээ ярилаа. Дээрх үндсэн цехийн ажилчдаас гадна Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Дулааны цахилгаан станц, Засвар механикийн завод, Цахилгааны цех зэрэг бусад үйлдвэрлэлийн бүс дэх цех нэгжийн ажилчид ажлын онцлог, шаардлагаас шалтгаалан тус катерингаар үйлчлүүлж байна. Тэд мөн тус катерингийн хоолны чанар, үйлчилгээнд эерэг хандаж буйгаа илэрхийлэн, саналаа хэлсэн. Тухайлбал, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Тохируулгын инженер В.Очирхуяг “ Хоолны амт чанар, төрөл, хэмжээний хувьд сайн, сайхан амттай байгаа. Харин үйлчилгээний шуурхай байдалдаа анхаарах хэрэгтэй санагдсан. Олон хүнд ачаалалтай үйлчилж байгааг ойлгож байна. Гэхдээ ажилчдыг удаан хүлээлгэхгүй байх талаас нь арга хэмжээ авч ажиллаасай” гэсэн бол Засвар механикийн заводын ХАБЭА-н инженер С.Мөнхдэлгэр “Амт чанар сайтай хоолоор үйлчилж байгаа “Сэлэнгэ” катерингийнханд талархаж байна. Цаашид энэ байдлаа хадгалж ажиллавал ажилчдын зүгээс ямар нэг гомдол, шүүмжлэл гарахгүй байх гэж бодож байна. Хоолны танхимын тохижилт, эмх цэгц сайжирсан нь таалагдаж байна” хэмээн ярив. Тэгвэл Ил уурхайн ажилчид “Бид өдөр бүр эндээ халуун хоолоор үйлчлүүлдэг. Хоолны амт чанарт сэтгэл өндөр байгаа. Төрөл бүрийн  амттан өгч байгаа нь бүр ч шинэлэг байна. Одоогоор тодорхой санал болгож хэлэх зүйлгүй. Цаашид чанар үйлчилгээгээ улам сайжруулан ажиллана гэдэгт итгэж байгаа” гэдгээ хэллээ. Тус  катеринг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын харьяа хэсэг бөгөөд энэ сарын 1-ний өдөр халуун хоол үйлдвэрлэлийн үйлчилгээгээ нээсэн юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн нийтийн хоолны хэсгийн нэг салбар гэж хэлж болно.    Хүний эрүүл, эрч хүчтэй ажиллах гол хүчин зүйл нь чанартай, тэжээллэг хоол хүнс болдог. Тэр тусмаа уул уурхай, хүнд үйлдвэрийн ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, өндөр бүтээмжтэй ажиллах үндэс нь эрүүл чанартай хоол байдаг учраас Эрдэнэт үйлдвэр “Халуун хоол” хөтөлбөрийг нийтийн хоол үйлдвэрлэлийн компаниудтай хамтран хэрэгжүүлсээр ирсэн. Тиймээс ч энэ асуудалд удирдлагын зүгээс онцгой анхаарч, ХАБЭА-н хэлтсээр дамжуулан хоолны орц, найрлага, түүхий эд болон үйлчилгээний чанарт өндөр шаардлага тавин ажиллаж байна. Энэ жилийн тухайд өөрийн харьяа нийтийн хоолны хэсгийн салбарыг Ил уурхайд нээн, уг цехийн уурхайчдад халуун хоолны үйлчилгээг хүргэхээр шийдвэрлэсэн нь энэ чиглэлд илүү оновчтой зохион байгуулалт болж байна. Халуун хоолны үйлчилгээг чанар стандартын шинэ түвшинд хүргэхэд тухайн нийтийн хоол үйлдвэрлэгчийн үйлчилгээний чанар, туршлага, ур чадвар, нөгөө талаас ажилчдын хооллох соёл гол үүрэг гүйцэтгэнэ. Энэ тал дээр санаачилгатай, хичээж ажиллах зорилт дэвшүүлснээ “Сэлэнгэ” катерингийн эрхлэгч Б.Хантамир онцоллоо.   М.Балжинням Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Баяжуулалтын шинэ шугам суурилуулах ажил үргэлжилж байна

       Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн тавдугаар сарын нэгнээс томоохон төслүүдээ хөдөлгөж эхэлсний нэг нь Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт хийгдэж байгаа зэс, молибдены баяжуулалтын шинэ шугам суурилуулах ажил юм. Ихээхэн хөрөнгө оруулалт хийгдсэн энэ төслийн хувьд 450 м урт шугам хоолой шинээр тавих бөгөөд гүйцэтгэгч компани суурийн бетон цутгалтын ажлыг энэ долоо хоногт дуусгахаар төлөвлөжээ. Суурь бэлэн болсноор ган хийц угсралтын ажил үргэлжилнэ.    Төсөл хэрэгжсэнээр Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах нөхцөл бүрдэх юм. Ирэх 11 дүгээр сард ашиглалтад хүлээн авах төслийн гүйцэтгэгчээр “Эрдэнэт лайт” ХХК, Эрдэнэт үйлдвэрийн Засвар, угсралтын цех, Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэг, Нунтаглан баяжуулах хэсэг, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех хамтран ажиллаж байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр импортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр эдийн засгийн хэмнэлт гаргаж байна

       Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын бүтээлч хамт олон оны эхний долоон сарын байдлаар төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүлж, 1.5 тэрбум төгрөг бодитоор хэмнэжээ. Үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигладаг тоног төхөөрөмжийн эд ангиа дотооддоо үйлдвэрлэн, эдийн засгийн хэмнэлт гаргасан тус завод Баяжуулах үйлдвэр болон Ил уурхайд ашигладаг 24 нэр төрлийн импортын бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Түүнчлэн гаднын байгууллагаас 150 сая төгрөгийн захиалга авахаар төлөвлөсөн нь 240 сая төгрөгт хүрчээ.     Төлөвлөгөөт үзүүлэлтээ хангахын зэрэгцээ заводын 2019 оны төлөвлөгөөнд туссан томоохон ажлын нэг нь Цутгуурын цехийн Хэвний хэсгийн технологийн шинэчлэлийн ажил юм. Ирэх сард шинэ тоног төхөөрөмж хүлээн авах ажлын явц 50-аас дээш хувьтай үргэлжилж байна. Энэ оны 11 дүгээр сарын нэгнээс, 2020 оны тавдугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх технологийн шинэчлэлийн ажлыг Инженерийн зураг төслийн төв, Барилга засварын цехийн хамт олон гүйцэтгэж байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Орос хүүхдүүд монгол дуу, бүжиг сурснаа тайлагнана

       Эрдэнэт үйлдвэрийн “Найрамдлын Эрдэнэс” зусланд амарч буй орос хүүхдүүдэд Соёл, урлагийн цогцолборын багш нар монгол дуу, бүжиг зааж байгаа бөгөөд тэд сурснаа удахгүй тайлагнан концерт тоглох ажээ.    Энэ зун ОХУ-ын Эрхүү мужид байгалийн гамшигт үзэгдэл удаа дараа тохиож, олон хот тосгон үерт автсан. Монгол улсын Засгийн газар, Монгол Оросын найрамдлын нийгэмлэг, ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбоо, хамтын ажиллагааны түүхэн уламжлалтай Эрдэнэт үйлдвэрийн хамт олон байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд сэтгэлийн дэм үзүүлж байна. Үүний нэг хэлбэр нь Эрхүү мужийн Тулун, Нижнеудинск хотын 42 сурагчийг зургаан багшийн хамт Эрдэнэт үйлдвэр өөрийн зусландаа үнэ төлбөргүй амрааж, үер усны аюулаас үүдсэн айдсаа даван туулахад нь тусалж буй явдал юм.    Эрхүүгийн хүүхдүүд Эрдэнэтэд монгол хүүхдүүдтэй нөхөрлөж, үндэсний дуу, бүжиг сурахаас гадна эко аялалд хамрагдаж, багаар ажиллах, лидер байх чадварт суралцан, ховор ан амьтныг дэргэдээс нь харж сонирхолтой амарч байгаагаа онцоллоо. Мөн монголд амарсан дурсамжаа насан туршдаа мартахгүй гэж ярьсан. Харин Соёл, урлагийн цогцолборын багш нар орос хүүхдүүдийн шаргуу, бие биедээ өндөр шаардлага тавьдаг, даалгавар сайн биелүүлдэг онцлог зан чанарыг сайшааж байв.    Өнөөдөр Монгол Оросын найрамдлын Эрдэнэт нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Гадаад харилцааны албаны ахлах мэргэжилтэн Ж.Сандуйжав нар тэднийг зуслан дээр нь эргэж, чөлөөт ярилцлага өрнүүлэн дурсгалын зүйл гардууллаа. М.Одгэрэл   Дэлгэрэнгүй...
  • 4М далангийн бүтээн байгуулалтыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулна

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Хөрөнгө оруулалт-2019” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг нь Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын сангийн 4М далан, холбох суваг барьж байгуулах төсөл юм. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуй нь зэсийн баяжмал боловсруулах үйл ажиллагааны эцсийн шатанд үүсдэг хаягдал булинга асгах томоохон байгууламж бөгөөд  үйлдвэрлэлийн тасралтгүй,  найдвартай ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Жил тутам  өндөрсөж байгаа тус хаягдлын далангийн аюулгүй, найдвартай байдлыг цаашид хангаж ажиллах зорилгоор 2019 оны 5 дугаар сард 4М далан байгуулах ажлыг эхлүүлсэн.  Хаягдлын сангийн 19 дэх далан болох уг бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн талаар бид сурвалжиллаа.     Шинээр баригдаж буй 4М далан 1,5 км урт, 5 м өндөртэй байх бол холбох суваг нь 604 метр урттай, 24 метр гүн байх аж. Өнөөдрийн байдлаар, далан байгуулах төслийн явц 80 орчим хувьтай, шугам хоолойн ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байгааг ажлын хэсгийнхэн ярив. Үйлдвэрийн ирээдүй рүү чиглэсэн үр дүнтэй ажлын нэг болох уг ажлын Зөвлөхөөр Техникийн хэлтсийн уул уурхайн тэргүүлэх мэргэжилтэн Д.Очирбат ажиллаж байгаа юм. Тэр, өөрсдийн хүчээр байгуулж байгаа нь уурхайчдад, тэр тусмаа залуу ажилтнуудад далан барих төдийгүй цаашид олон том бүтээн байгуулалт босгох арвин туршлага өгч буйд олзуурхсанаа тэмдэглэж, хаягдлын сангийн  гол цэгээс үргэлжлүүлэн ингэж ярилаа.    “4М далан байгуулах төслийг Ерөнхий захирлын А/311 тоот тушаалын дагуу онцгой даалгаварт тооцсон болон  Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн 5 дугаар сарын 10-ны өдрийн 60 тоот шийдвэр зэргийг үндэслэн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна. 4М далангийн бүтээн байгуулалтын ажил үндсэн гурван хэсгээс бүрдэж байгаагаар онцлогтой.  Эхний хэсэг нь  4М даланг байгуулах  ажил бол дараагийнх нь дамжуулах шугам хоолойг угсрах, суваг барих зэрэг ажлаас бүрдэж байгаа. Тодруулж хэлбэл, бид 12 болон цаашлаад 13 дугаар худгийг эргэлтийн усаар хангахад нэмэлт суваг барина. Мөн шугам хоолойг угсрах ажлыг “Эрдэнэт Лайт” компанитай хамтран гүйцэтгэж байгаа. Ер нь 4М далангийн ажилд манай үйлдвэрийн цех хэсгүүдийн инженер техникийн ажилтнуудаас эхлээд Ерөнхий захирал хүртэл бүх шатанд анхаарал тавьж, асуудлыг шуурхай шийдвэрлэж буйг хэлэхийг хүсэж байна. Ингэснээр далангийн газар шорооны ажлыг энэ сарын 3-ны өдөр амжилттай дуусган, хүлээлгэж өгсөн. Харин одоо далангийн холбох шугамыг барих ажил ид өрнөж байна. Энэ ажлыг бид ирэх сарын 5 гэхэд дуусгахаар төлөвлөж, ажлаа эрчимжүүлсэн. Үндсэн  төлөвлөлтөөр бол 10 дугаар сарын 1-нд дуусгахаар тусгасан ч ажлын явцын байдлаас харахад хугацаанаас сарын өмнө хүлээлгэж өгөх боломжтой. Энэ нь эдийн засгийн болон бусад хэмнэлт үзүүлнэ” гэсэн юм.    Далан байгуулах ажилд  40 орчим ажилчин гар бие оролцож байна    Шинэ 4М далангийн бүтээн байгуулалт болон холбох суваг барих ажлыг гүйцэтгэх зорилготой түр ажлын хэсэг өнгөрсөн 5 дугаар сарын 8-нд байгуулагдсан. Ажлын хэсгийн даргаар Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн мастер Т.Баярбат ажиллаж, багийн бүрэлдэхүүн үйлдвэрийн Авто тээврийн цех, Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Геологи маркшейдерийн хэлтэс зэрэг 5 цех нэгжийн 40 орчим ажилтнаас бүрджээ. Хамтран гүйцэтгэгчээр “Очир төв” болон түүний охин компани болох “Эрдэнэт лайт” компани ажиллаж байгаа аж. Далангийн газар шорооны ажлыг энэ сарын 3-нд дууссан бол шугам хоолойн ажлыг 8 дугаар сарын сүүлээр хүлээлгэж өгөхөөр ажлын баг төлөвлөж байна.  Мөн энд тэсэлгээ, өрөмдлөг, уулын цул бэлтгэх ажлыг Геологи хайгуулын анги, Ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн ажилтнууд гүйцэтгэж байгаа юм. Одоогоор техник хүчний доголдол харьцангуй бага байгааг ажлын хэсгийн дарга онцлоод, техник тоног төхөөрөмжийн жижиг эвдрэл, гэмтлийг тухайн чиглэлийн цех нэгжүүдийн удирдлага, ажилтнууд цаг тухайд нь шуурхай засварлаж байгааг хэлсэн. Ингэж  харилцан уялдаа холбоо сайтай байгаа нь зорилтот төлөвлөгөө биелүүлэхэд тус дөхөм боллоо гэж нэмж ярилаа. Нөгөө талаар, цаг ашиглалтыг сайн хангаж, бүх ажлууд зэрэг хийгдэж байгаа нь далангийн ажлын явцыг хурдасгах гол хөшүүрэг болж байна.       Өдөр тутмын гүйцэтгэлийн  үйл явц, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажил хуваарилалт зэргийг хариуцан хоёр мастер ажиллаж байгаагийн нэг нь Ил уурхайн зам овоолгын хэсгийн инженер Г.Ганжаргал. Тэрээр хоёр талд зэрэг  хийгдэж буй ажил дээр мастерууд хамтран хэмжилт, хяналт тавьж, тодорхой шийдэл гаргаж байгаа нь хүндрэл бэрхшээлгүй ажиллахад дэмтэй гэж онцоллоо.    4М даланг  270 мянган  метр куб бүхий уулын цулаар байгуулж байгаа бөгөөд  227 мянган метр куб уулын цулд нь тэсэлгээ, 167 мянган метр кубт нь өрөмдлөг хийн, бэлтгэжээ.  Үүний 160 мянган метр куб цулыг дараагийн хамгаалалтын даланд ашиглах зорилгоор нөөцлөөд байна. Ингэхдээ нөөцийн, элсэн, шимт хөрсний гэсэн гурван овоолгыг үүсгэсэн. Нөөц ангилах ажил нь бүтээн байгуулалтын төсөлд тусгагдаагүй, өөрөөр хэлбэл нэмэлт ажил гэж хэлж болно. Өмнө нь зөвхөн овоолоод орхидог байсан бол энэ удаа ангилж, нөөцлөх санаачилгыг ажлын хэсгийнхэн гаргаж, хэрэгжүүлсэн нь энэ.  Овоолгыг ангилснаар шимт хөрсний тусламжтайгаар далангаа цагаан шорооноос хамгаалах ач холбогдолтой гэдгийг тэд бас хэлж байна. Мөн элсэн овоолгыг зам өнгөлөх, цаашдын бүтээн байгуулалтын барилгын ажилд ашиглах боломжтой юм.    Тэгвэл  холбох сувгийн үр өгөөжийг мэргэжилтнүүд, түрэгдсэн ус 12 дугаар худгийн эргэлтийн усанд тойрч хүрдгийг хааж, шууд эргэлтийн усанд нийлэх  боломжийг өгнө хэмээн тайлбарлав. Дараагийн онцлох дэвшил гэвэл далангийн шугам хоолойн ажил далан барих үндсэн ажилтайгаа зэрэг хийгдэж байна. Ердийн горимоор бол  даланг бүрэн байгуулж дууссаны дараа шугам хоолойн ажил хийгддэг аж.  Харин манайхан энэ ажил дээр хүлээгдэхгүйгээр зэрэг гүйцэтгэх боломжийг гүйцэтгэгч компанийнханд гаргаж өгчээ. Үүнд хамтрагч байгууллагын зүгээс талархаж буй. Нарийн төлөвлөлт, хөдөлмөрийн өндөр зохион байгуулалтын үр шимээр хугацаа хожиж, 4М далан байгуулах цогц ажил  ирэх 9 дүгээр сарын 5-нд бэлэн болох боломж нээгдсэнийг харахад таатай байв.          Хаягдлын сангийн хиймэл нуурт усны шувууд чуулж байна    Хаягдлын аж ахуйн бүтээн байгуулалтын явцыг сурвалжилж явах зуур нүд баясгаж, сэтгэл сэргээсэн нэгэн зүйл нь хиймэл нуурт эрх дураараа хөвөх хос хун, ангирын чуулган  байв. Шар цэцэгс эргээр нь алаглаж, зүйл зүйлийн усны шувууд сүргээрээ ганганах тэрхүү үзэсгэлэнт зураглалыг харахад хэн ч үйлдвэрлэлийн хаягдлаас үүссэн хиймэл нуур гэмээргүй сонин содон. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйд байгалийн бодит гоёмсог төрх бүрдэж, ургамал амьтан өнгөжин ургаж, төлжсөн нь энэ. Эндээс эргэцүүлэн бодоход, хаягдлын аж ахуйн ус байгаль орчныг бохирдуулан, сүйтгэж, ургамал, амьтанд сөргөөр нөлөөлдөг гэх мэр сэр ойлголт үндэслэлгүй мэт. Нөгөө талаас хэдийгээр уул уурхайн үйлдвэрлэл их, бага хэмжээгээр байгальд халгаатай гэдэг ч энэ сөрөг талтай Эрдэнэт үйлдвэр үргэлж тэмцэн, нөхөн сэргээлт, хамгааллын ажлыг бодлогоор зохицуулан, чанартай хийж ирснийг хиймэл нууран дахь жаргалтай амьтдын агшин тод харуулж байна. Нүднээ ил тусах бодит байдлыг өгүүлэхгүй байхын аргагүй тул сурвалжилгынхаа төгсгөлд ийн дурдав.  М.Балжинням Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Т.ЦОГТБАЯР: Бид ДАШТ-нд багийн амжилтаа ахиулах зорилго тавьсан

       Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын “Хангарьд” спорт клубийн байт харвааны баг тамирчид өнгөрсөн сард зохиогдсон улсын аваргын тэмцээнээс богц дүүрэн медальтай ирсэн. Тэд энэ сарын 17-нд өсвөр үе, залуучуудын ДАШТ-нд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Дасгалжуулагч багш, спортын мастер Т.Цогтбаяртай ярилцлаа.    - Байт харвааны баг тамирчдадаа баяр хүргэе. “Хангарьд” клубийн нэрийг өндөрт өргөж яваа тамирчдынхаа ололт, амжилтаас хуваалцахгүй юу?    - Долоодугаар сарын сүүлч, 8 дугаар сарын эхээр зохиогдсон 2019 оны өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгчдийн УАШТ-нд нийт 15 багийн 120 гаруй тамирчид өрсөлдсөн. Тэмцээний өсвөр үе, залуучуудын УАШТ-нд манай тамирчид 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль, насанд хүрэгчдийн УАШТ-нд 3 алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртсэн сайхан амжилт үзүүллээ. Насанд хүрэгчдээс 5 мастер, 2 дэд мастерын болзол хангасан. Залуучуудын төрөлд 6, насанд хүрэгчдийн төрөлд 8 тамирчин хүч сорин өрсөлдөж, шавь нар маань Эрдэнэт үйлдвэр төдийгүй Орхон аймаг, “Хангарьд” клубийнхээ нэрийг өндөрт өргөсөнд баярлаж байна.   - Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах тамирчид маань бэлтгэл, сургуулилтаа хэр хангаж байна вэ?   - Испанийн Мадрид хотноо энэ сарын 19-26-ны өдрүүдэд болох өсвөр үе, залуучуудын ДАШТ-нд Монгол Улсаа төлөөлөн 10 тамирчин оролцох эрхээ авсан. “Хангарьд” клубийн 4, “Ирээдүйн одод” сургуулийн 4, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотоос тус бүр нэг тамирчин оролцохоор Цуврайн аманд байрлах бэлтгэл сургуулилтын бааздаа гараад байна. Хүүхдүүд маань зунжин бэлтгэл хийсэн. Залуучууд ангилалд 4, өсвөр үе ангилалд 6 тамирчин оролцоно.   - Сонгон шалгаруулалт нь ямар журмаар хийгдэв?   - Энэ жилийн өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн цаг хугацааны хувьд нэлээд оройтлоо. Тэмцээний үр дүнгээс сонголт хийхэд тохиромжгүй байсан тул Дэлхийн аваргын тэмцээнд явах тамирчдыг өнгөрсөн оны болон дөрөвдүгээр сарын заалны УАШТ-ний амжилтыг нь харгалзан сонгосон.    - Тулгамдсан асуудал бий юу? ДАШТ-ээс ямар хүлээлттэй байна вэ?   - Эрдэнэт үйлдвэрийн гэрээт тамирчнаас бусад нь зардал мөнгөө хувиасаа гаргахаар болсон. Эцэг эхчүүд маань сайн дэмжиж, ойлгож байгаа тул одоогоор хүндрэл бэрхшээл алга. Энэ дашрамд “Хангарьд” спорт клубийн нийт тамирчдынхаа нэрийн өмнөөс их спортыг хөхиүлэн дэмждэг Эрдэнэт үйлдвэрийнхээ үе үеийн удирдлага, хамт олонд талархаж явдгаа илэрхийлье. Тэмцээний тухайд манайхан нийт тамирчдын дунд хавьцаа байр эзэлж байсан бол энэ удаагийн тэмцээнд багийн амжилтаа ахиулахыг зорьж байна. Байт харвааны төрөлд Япон, Солонгос зэрэг Азийн орнууд дээгүүр байр эзэлсээр ирсэн. Цаашид хойд юм уу, урд хөрштэй туршлага солилцон, хамтран ажиллах чиглэлээр тамирчдаа бэлтгэхээр төлөвлөж, ярьж байгаа.    - Спортын төрөл бүр өөрийн гэсэн онцлогтой шүү дээ. Байт харваагаар суралцах сонирхолтой хүүхэд хэр олон байдаг вэ, хүүхдэд олгох төлөвшлийн тухайд?    - Өнөөдрийн байдлаар “Хангарьд” клубт байт харвааны насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе гэсэн насны ангилалд 40-өөд тамирчин хичээллэж, 4 тамирчин маань Улсын шигшээ багт орсон. Дугуйландаа шинэ элсэлт авахдаа хүүхдийн тоо хязгаарладаггүй ч сургалтын хэрэглэгдэхүүний хувьд бидэнд дутмаг тал бий. 2010 онд авч байсан хэрэглэгдэхүүнээ өнгөрсөн онд тодорхой хэмжээгээр шинэчилсэн. Ер нь оръё гэсэн хүүхдүүдээ шинэ элсэлтээр авдаг ч явцын дунд тууштай, хичээнгүй хүүхдүүд л үлддэг. Хүүхдийн бие бялдрыг өв тэгш хөгжүүлдэг спорт гэж хэлэх нь зөв байх. Төлөвшил олгох, төвлөрөх чадвар сайжрах, ааш зан тогтворжих, багаар ажиллах, биеэ авч явах байдал нь эергээр өөрчлөгддөг. Тэр хэрээр хүүхэд зорилготой, хүсэл тэмүүлэлтэй болох нь бий. Одоогоор суралцагчдын дийлэнх хувийг охид эзэлж байна. Манайх өнгөрсөн жилээс 9 настай суралцагч авч эхэлсэн.    - Энэ жилийн элсэлтээ хэзээнээс авах вэ?   - Спорт цогцолборын бусад дугуйлангийн адил есдүгээр сарын 15-наас шинэ элсэлтээ авч эхэлнэ. Гэхдээ ирэх сарын 19-23-нд “Хангарьдын цом” насанд хүрэгчдийн Олон Улсын нээлттэй тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Хэчнээн тамирчин, хаанаас ирэх нь одоогоор тодорхойгүй ч чанартай хийхийг зорино. Тэмцээнээ дуусгаад хичээлээ эхлүүлнэ. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Халуун хоол, хувцас хэрэгсэлтэй холбоотой санал шүүмжлэлд үйлдвэрийн удирдлагууд анхаарлаа хандуулж байна

       Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай хуралдаан Даваа гарагт бүр болдог. Өнөөдөр болсон ээлжит шуурхайн эхэнд ХАБЭА-н асуудлаар өнгөрсөн 7 хоногт ямарваа нэгэн зөрчил дутагдалгүй ажилласан тухай мэдээллийг тус хэлтсээс өглөө.    Наймдугаар сарын эхний арав хоногийн байдлаар үйлдвэрийн төлөвлөгөөт үндсэн үзүүлэлтүүд биелсэн тухай мэдээллийг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлсэн. Бүтцийн нэгжүүдийн удирдлагууд өнгөрөгч долоо хоногт хийсэн ажлын тайлан мэдээллээ дуулгаж, шинэ долоо хоногийн ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.   Цаг үеийн мэдээллээр шуурхай зөвлөгөөн үргэлжилж, Хаягдлын аж ахуйд 11200-UX шүршигч техник ирсэн тухай мэдээлэв. Цагаан тоос дарах зориулалтай  тус техникийг Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтэс хүлээн авч, ажиллуулах юм. Түүнчлэн Ил уурхайд өвлийн бэлтгэл ажлын хүрээнд шүүрлийн ус буюу ногоон ус шахаж, 12 мянган метр ус гаргажээ.   Шуурхай зөвлөгөөний үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажилчид, уурхайчдаас ирүүлж буй халуун хоол, хөдөлмөрийн хамгааллын хувцас хэрэгсэлтэй холбоотой асуудалд анхаарлаа онцгой хандуулах болно гэлээ.  Өнгөрсөн хугацаанд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээгээр гаргаж буй мэдээллийн дагуу ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Энэ ажлыг хариуцаж мөн ахалж ажиллаж буй Нийгмийн харилцааны хэлтсээс халуун хоолоор үйлчилдэг компаниудын үйл ажиллагаа, хоол үйлдвэрлэлд хийсэн шалгалтын дүн танилцууллаа.    Ерөнхий захирлын зүгээс тухайн компаниудтай тендер шалгаруулалтын үеэс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд хийсэн гэрээ хэлцэл, баримт бичигт онцгойлон анхаарч тендер шалгаруулалт хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан дахин шалгаж үзэхийг Дотоод хяналтын хэлтэс, Хуулийн хэлтэс, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт тус тус үүрэг болголоо. Шаардлагатай бол гомдол санал гаргаж буй дээрхи асуудлаар хууль, хяналтын байгууллагад хандах болно гэдгээ хэлсэн. Түүнчлэн ажилчдын нийгмийн асуудал тэр дундаа халуун хоол, ажлын хувцас хамгаалах хэрэгсэлтэй холбоотой асуудлууд дээр анхаарч ажиллах учиртайг чиглэл хариуцсан удирдлагуудад үүрэг болголоо. Эдгээр нь ажилчдын эрүүл мэнд, амь нас цаашлаад Эрдэнэт үйлдвэрийн нэр хүндтэй холбоотой гэдгийг сануулснаар энэ удаагийн шуурхай зөвлөгөөн өндөрлөлөө. Дэлгэрэнгүй...
  • Ажилчид эрүүл мэндийн үзлэгийн 9 багцаас сонголт хийнэ

       Эрдэнэт үйлдвэр 6700 гаруй ажилтан, ажилчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг томоохон ажлын нэг нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ юм. 2019 оны үзлэг шинжилгээг өнгөрсөн сараас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт ажилчдын 10 гаруй хувь нь хамрагдаад байна.    “Медипас” эмнэлэг, Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч нартай зөвлөлдөн, үзлэг шинжилгээг илүү нарийвчлалтай гаргахаар 9 багц санал болгожээ. Үүнд ходоодны дуран, зүрхний эхо, мэдрэл, бүдүүн гэдэсний дуран, чихрийн шижин, уушиг, шээсний зам, нуруу, бөөр, эмэгтэйчүүд, хэвлийн тодотгогчтой буюу В,С вирус илрүүлэх шинжилгээ багтсан байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн гурван жилийн үр дүнд тулгуурлан дээрх багцуудыг гаргасан бөгөөд өвчнийг эрт илрүүлэх, хянах, эмчлэхэд өндөр ач холбогдолтой хэмээн үзжээ. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Уурхайчид наймдугаар сарын эхний 10 хоногийн төлөвлөгөөг 100-122.3 хувийн гүйцэтгэлтэй биелүүлжээ

       Баялаг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг биелүүлэн амжилттай ажиллаж байна. Энэ сарын 10-нд маркшейдер хэмжилт хийж наймдугаар сарын эхний арав хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бодит гүйцэтгэлийг хэлэлцлээ.    Тайлант хугацаанд уулын цул гаргалт 111.1 хувь, хөрс хуулалт 122.3 хувь, хүдэр олборлолт 104.5 хувь, хүдэр боловсруулалт 102.3 хувиар тус тус биелжээ. Металл авалт зэсээр 100.0 хувь, молибденоор 82.9 хувь, баяжмал дахь металлын агуулга зэсээр 101.0 хувь, молибденоор 104.1 хувь биелжээ.    Харин ачигдсан зэсийн баяжмалын чанар 101.0 хувь бол ачигдсан зэсийн баяжмал дахь металл 105.3 хувьтай байна. Ийнхүү наймдугаар сарын эхний арав хоногийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийн гүйцэтгэл 100-122.3 хувийн биелэлтэй байна.                                         А.Бямбамаа Дэлгэрэнгүй...
  • Уурхайчин залуус Ай Ёо доктортой уулзав

    Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын төлөөлөл 20 гаруй залуу Ай Ёо доктор буюу Б.Дугархүү эмчтэй уулзалт хийж, эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаар зөвлөмж, сургалт авлаа. Телевизийн үзэгчдэд Ай Ёо доктор нэрээрээ хэдийнээ танил болсон  Б.Дугархүү эмч болон Монголын явган алхалтын холбооны удирдлагуудыг уурхайчин залуустай уулзуулах энэхүү арга хэмжээг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Залуучуудын холбоо 20 жилийнхээ ойн ажлын хүрээнд зохион байгуулсан байна. Залуучуудыг эрүүл амьдралын хэв маягт суралцахыг уриалж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, явган алхалтын ач тусыг ойлгуулж, зөвлөх зорилгод тус уулзалт чиглэжээ. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд сүүлийн жилүүдэд ихээхэн түгээмэл буй элэг цөс болон бусад хоол боловсруулах эрхтний хямрал, өвчлөлтэй хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлж, анхаарах талаар Ай Ёо доктор чухал зөвлөгөө өгсөн бол дараа нь оролцогчид нэг цагийн нөхөрсөг уулзалт хийсэн байна. Алхалтын үеэр залуучууд хэрхэн зөв алхаж сурах, алхалтын ач холбогдол, гадаад орнуудад алхалтын спорт хэрхэн хөгжиж буй зэрэг олон талын мэдээллийг хүргэсэн нь өндөр үр дүнтэй боллоо гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Залуучуудын холбооны нарийн бичиг Ц. Хоролсүрэн бидэнд ярилаа.   Эрдэнэт үйлдвэрийн дэргэд Залуучуудын холбоо байгуулагдсанаас хойш эдүгээ 20 дахь жилдээ уурхайчдын залгамж халаа залуусын дуу хоолой болон ажиллаж байна.  Түүхэн ойгоо угтаж тус холбоо олон арга хэмжээг санаачлан, үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ.  Тухайлбал, энэ сарын 23-аас 26-ны өдрүүдэд Монголын явган алхалтын холбоотой хамтран Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар хотын гурав, дөрөвдүгээр Дулааны цахилгаан станц болон бизнес эрхлэгч залуучуудын төлөөллийг оролцуулсан уулын явган алхалтыг ОХУ-ын Байгал далайн орчимд хийхээр бэлтгэж байна. Энэ үер тус улсын явган алхалт сонирхогч залуучуудтай уулзах, амралт чөлөөт цагийн хөтөлбөр зохиогдох аж.    М.Балжинням  Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Холбоо барих

   Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай хуралдаан Даваа гарагт бүр болдог. Өнөөдөр болсон ээлжит шуурхайн эхэнд ХАБЭА-н асуудлаар өнгөрсөн 7 хоногт ямарваа нэгэн зөрчил дутагдалгүй ажилласан тухай мэдээллийг тус хэлтсээс өглөө.
   Наймдугаар сарын эхний арав хоногийн байдлаар үйлдвэрийн төлөвлөгөөт үндсэн үзүүлэлтүүд биелсэн тухай мэдээллийг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлсэн. Бүтцийн нэгжүүдийн удирдлагууд өнгөрөгч долоо хоногт хийсэн ажлын тайлан мэдээллээ дуулгаж, шинэ долоо хоногийн ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.
  Цаг үеийн мэдээллээр шуурхай зөвлөгөөн үргэлжилж, Хаягдлын аж ахуйд 11200-UX шүршигч техник ирсэн тухай мэдээлэв. Цагаан тоос дарах зориулалтай  тус техникийг Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтэс хүлээн авч, ажиллуулах юм. Түүнчлэн Ил уурхайд өвлийн бэлтгэл ажлын хүрээнд шүүрлийн ус буюу ногоон ус шахаж, 12 мянган метр ус гаргажээ.
  Шуурхай зөвлөгөөний үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажилчид, уурхайчдаас ирүүлж буй халуун хоол, хөдөлмөрийн хамгааллын хувцас хэрэгсэлтэй холбоотой асуудалд анхаарлаа онцгой хандуулах болно гэлээ.  Өнгөрсөн хугацаанд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээгээр гаргаж буй мэдээллийн дагуу ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Энэ ажлыг хариуцаж мөн ахалж ажиллаж буй Нийгмийн харилцааны хэлтсээс халуун хоолоор үйлчилдэг компаниудын үйл ажиллагаа, хоол үйлдвэрлэлд хийсэн шалгалтын дүн танилцууллаа.
   Ерөнхий захирлын зүгээс тухайн компаниудтай тендер шалгаруулалтын үеэс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд хийсэн гэрээ хэлцэл, баримт бичигт онцгойлон анхаарч тендер шалгаруулалт хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан дахин шалгаж үзэхийг Дотоод хяналтын хэлтэс, Хуулийн хэлтэс, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт тус тус үүрэг болголоо. Шаардлагатай бол гомдол санал гаргаж буй дээрхи асуудлаар хууль, хяналтын байгууллагад хандах болно гэдгээ хэлсэн. Түүнчлэн ажилчдын нийгмийн асуудал тэр дундаа халуун хоол, ажлын хувцас хамгаалах хэрэгсэлтэй холбоотой асуудлууд дээр анхаарч ажиллах учиртайг чиглэл хариуцсан удирдлагуудад үүрэг болголоо. Эдгээр нь ажилчдын эрүүл мэнд, амь нас цаашлаад Эрдэнэт үйлдвэрийн нэр хүндтэй холбоотой гэдгийг сануулснаар энэ удаагийн шуурхай зөвлөгөөн өндөрлөлөө.

   Эрдэнэт үйлдвэр 6700 гаруй ажилтан, ажилчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг томоохон ажлын нэг нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ юм. 2019 оны үзлэг шинжилгээг өнгөрсөн сараас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт ажилчдын 10 гаруй хувь нь хамрагдаад байна.
   “Медипас” эмнэлэг, Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч нартай зөвлөлдөн, үзлэг шинжилгээг илүү нарийвчлалтай гаргахаар 9 багц санал болгожээ. Үүнд ходоодны дуран, зүрхний эхо, мэдрэл, бүдүүн гэдэсний дуран, чихрийн шижин, уушиг, шээсний зам, нуруу, бөөр, эмэгтэйчүүд, хэвлийн тодотгогчтой буюу В,С вирус илрүүлэх шинжилгээ багтсан байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн гурван жилийн үр дүнд тулгуурлан дээрх багцуудыг гаргасан бөгөөд өвчнийг эрт илрүүлэх, хянах, эмчлэхэд өндөр ач холбогдолтой хэмээн үзжээ.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Баялаг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг биелүүлэн амжилттай ажиллаж байна. Энэ сарын 10-нд маркшейдер хэмжилт хийж наймдугаар сарын эхний арав хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бодит гүйцэтгэлийг хэлэлцлээ.
   Тайлант хугацаанд уулын цул гаргалт 111.1 хувь, хөрс хуулалт 122.3 хувь, хүдэр олборлолт 104.5 хувь, хүдэр боловсруулалт 102.3 хувиар тус тус биелжээ. Металл авалт зэсээр 100.0 хувь, молибденоор 82.9 хувь, баяжмал дахь металлын агуулга зэсээр 101.0 хувь, молибденоор 104.1 хувь биелжээ.
   Харин ачигдсан зэсийн баяжмалын чанар 101.0 хувь бол ачигдсан зэсийн баяжмал дахь металл 105.3 хувьтай байна. Ийнхүү наймдугаар сарын эхний арав хоногийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийн гүйцэтгэл 100-122.3 хувийн биелэлтэй байна.

                                        А.Бямбамаа

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог