Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Даваа, 08 6-р сар 2020

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын баг сүүлийн жилүүдэд геологи хайгуулын ажилд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, Эрдэнэтийн Овоо ордын нөөцийг нэмэгдүүлэх шат дараатай ажлуудыг тасралтгүй хийж байна. Геологи хайгуулын ажлын хүрээнд Геологи хайгуулын экспедицийн хамт олон өнгөрсөн тавдугаар сард нийт 1800 тууш метр өрөмдлөгийн ажил хийж, геологийн боловсруулалт, бичлэг хийх, дээж авалт, дээж боловсруулалт зэрэг төлөвлөгөөт ажлуудаа давуулан биелүүлжээ. Ажлын гүйцэтгэлээ 200 орчим хувьд хүргэсэн геологичид тавдугаар сарыг өндөр бүтээлийн сар хэмээн нэрлээд байна.

Тус экспедици энэ сард 3650 тууш метр өрөмдлөгийн ажил хийхээс дийлэнхи хувийг Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд тэсэлгээний өрөмдлөг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Тэсэлгээний өрөмдлөгийг энэ сарын 4-нөөс эхлүүлнэ. Мөн 2020 оны төлөвлөгөөнд Шандын ордод 7000 тууш метр өрөмдлөг хийхээс одоогоор 2000 гаруй тууш метр өрөмдлөг хийж, Үйлдвэр технологийн паркийн талбайд үйлдвэр байгуулах төслийн суурь судалгааны ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гэрээт гал унтраах 58-р ангийн хамт олон өнгөрсөн5дугаар сардонцгой байдлын албаныхны дагаж мөрдөх дүрэм,журам,хуулийн зүйл заалтыг нэгтгэн,ухаалаг утасныаппликейшн зохион бүтээжээ. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг аль болох хязгаарлаж, алба хаагчид ажил дээрээ болон гэрээсээ мэргэжлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах, ур чадварын шалгалт өгөх, шаардлагатай хууль тогтоомжийг харах олон талын зориулалт бүхий “Нема ГОК58” аппликейшн хэрэглээнд нэвтрээд байна. Энэхүү апп-ыг ашиглан алба хаагчдаас дүрмийн шалгалт авах, тэдний мэдлэгийн өсөлт бууралтыгдүгнэх, анализ хийх зэрэг олон талын ач холбогдолтойг Гэрээт гал унтраах 58-р ангийнАнгиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгчХ.Ганбат тайлбарлалаа.  

“Nema ГОК 58” аппликейшн нь бүтцийн хувьд 20-80 асуулт бүхийанхны тусламж, багаж хэрэгслийн бүтэц, гал сөнөөгчийн үүрэг, гал унтраах дүрэм, тэмдэг тэмдэглэгээний зураг, амьсгалын бие даасан төхөөрөмж ашиглах хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, хуулийн нэр томьёозэрэг 10 гаруй дэд цэстэй юм. Мөн мэргэжлийн гэлтгүй дээрх сэдвийн хүрээнд мэдээлэл авах сонирхолтой иргэд, онцгой байдлын чиглэлээр мэргэшин суралцах хүсэлтэй элсэгчид тус аппликейшныг татан авч хэрэглэх боломжтой.

И.Чинтогтох

Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгжүүд дунд өрнөж байгаа аюулыг мэдрүүлэх төхөөрөмж зохион бүтээх уралдаанд Цахилгааны цехийн Телемеханикийн хэсгийн тохируулгын инженер Б.Баасанжав бүтээлээ танилцууллаа. Тэрбээр цахилгаан гүйдэлтэй орчинд аюулыг урьдчилан мэдрүүлэх гэрэлтэй каск зохион бүтээжээ. Хөдөлмөр хамгааллын хувцасны салшгүй хэсэг болох каскыг урд талд нь гэрэл асдаг болгосноор дуу чимээтэй орчинд гэрэл анивчих төдийд аюул эрсдлийг мэдэх боломжтой юм.

ХАБЭА-н хэлтсээс санаачлан зохион байгуулж байгаа энэхүү аюулыг мэдрүүлэх үзүүлэн төхөөрөмж бүтээх уралдаанд цех, нэгж бүр идэвхитэй оролцож, ажиллагчид ур ухаанаа уралдуулж байна. Ажлын байранд учирч болзошгүй  аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааны заавар журмыг чанд мөрдөх ач холбогдлыг илэрхийлэх аюулыг мэдрүүлэх төхөөрөмжийг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан зохион бүтээж байгаа бөгөөд нэг ширхэг гэрэлтэй каск бүтээхэд 10 минут зарцуулдаг болохыг зохион бүтээгч инженер хэлсэн. Эдгээр аюул мэдрүүлэх үзүүлэн төхөөрөмжийг ажлын байрны сургалт, дадлагын төхөөрөмж болгон ашиглах боломжтой юм.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цех энэ онд 40 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх төлөвлөгөөтэй тус хамт олон оны эхний хагас жилийн байдлаар 5.6 тэрбум төгрөгийн ажил хийгээд байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар худалдан авах ажиллагаандаа мөрдөх хуулийн зохицуулалтаас шалтгаалан түүхий эдийн хангалт, материалын нийлүүлэлт хүлээгдэж байгаа нь ажил удаашрахад голлох нөлөө үзүүлж байна гэж Тэргүүлэх инженер Э.Жаргалцэцэг ярьсан юм. Гэсэн ч барилгачид төлөвлөсөн ажлуудаа 2020 ондоо багтаан дуусгах том зорилттой ажиллаж байна. Энэ жилийн хувьд Засвар механикийн заводын Цутгуурын цехийн шинэчлэл, Соёл, спортын цогцолборын барилгын онцлох ажлууд төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд ЗМЗ-ын Цутгуурын цехийн ажил 100 хувь дууссан, Бөхийн өргөөний барилгын ажил ид өрнөж байна. Соёл, спортын цогцолборын хэв хашмалын ажил дууссан, арматурчлал 90 хувийн гүйцэтгэлтэй явна. Энд Барилга засварын цехийн үндсэн болон гэрээт 170-аад ажилчин уртасгасан цагаар ажиллаж 4000 м2 хашмал, 118 тонн арматур хийсэн. Ирэх долоо хоногоос цутгалт эхлэх аж. Дөрвөн давхар уг барилгын ажил ирэх жил ч үргэлжлэх юм.  

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

 
Даваа, 08 6-р сар 2020 00:00

Өнөөдөр 06 дугаар сарын 08

Мэдүүштэй...

  1. Өнөөдөр жилийн 159дэх өдөр. Он дуусахад 206хоног үлдлээ.
  2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +16 градус, шөнөдөө +6градус дулаан, ялимгүй хур тунадастай, салхины хурд 5-7 м/сек байна.
  3. Аргын тооллын 6 дугаар сарын 08.Сумъяа гараг. Билгийн тооллын шинийн 18.Улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20цаг 49 минутад жаргана. Энэ өдөр бар, нохойжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цагнь хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), туулай (05:40-07:40), морь (11:40-13:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40) болой.Хол газар явагсад баруун урагш зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малын гарлагатай.
  4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2807, евро 3149, БНХАУ-ын юань 395, ОХУ-ын рубль 41, Японы иен 25, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

1970 оны 06 дугаар сар

  • Л.Мягмар, Г.Сандуйжав нараар удирдуулсан Монголын геологийн анги Эрдэнэтийн Овооны ордын урьдчилсан хайгуулын ажлыг гүйцэтгэн, таамаг нөөц бүхий тайлан боловсруулав.
  • “Эрдэнэтийн Овооны ордыг ашиглах, Техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, батлуулах тухай” БНМАУ-ын Улсын төлөвлөгөөний комиссын тогтоол гарав.

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог