Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Мягмар, 02 6-р сар 2020
Мягмар, 02 6-р сар 2020 00:00

Өнөөдөр 06дугаар сарын 02

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 153дахь өдөр. Он дуусахад 212хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +16градус, шөнөдөө +4 градус дулаан, ялимгүй хур тунадастай, салхины хурд 6-8м/сек байна.

3. Аргын тооллын 6 дугаар сарын 02.Ангараг гараг. Билгийн тооллын шинийн 11.Улаан хулгана өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20цаг 44 минутад жаргана. Энэ өдөр луужилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиажилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу болой. Өдрийн сайн цагнь  нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай (05:40-07:40), морь(11:40-13:40), бич (15:40-17:40), тахиа(17:40-19:40)болой.Хол замд явах хүн зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 5376ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2806, евро 3089, БНХАУ-ын юань 392, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

1963 оны 06 дугаар сар

  • Монгол-Чехословакийн хамтарсан геологийн 1-р экспедиц байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурав.

1965 оны 06 дугаар сар

  • БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал БНСЧСУ-д айлчлав.

1966 оны 06 дугаар сар

  • МАХН-ын XVих хурал БНМАУ-д социализмыг бүрэн байгуулах зорилт дэвшүүлсэн МАХН-ын IVпрограммыг баталж, 1966-1970 онд улс ардын аж ахуйг хөгжүүлэх IVтаван жилийн төлөвлөгөөний удирдамжийг гаргажээ.

1967 оны 06 дугаар сар

  • Дархан хотод Монгол Зөвлөлтийн залуучуудын IIих наадам болов.

 

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог