Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Лхагва, 17 6-р сар 2020

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө Онцгой байдлын газрын Гэрээт аврах, гал унтраах 58-р ангид шаардлагатай хоёр автомашинаар парк шинэчлэлт хийхээр тусгасан. Аврах, гал унтраах иж бүрэн тоноглол бүхий, ОХУ-д үйлдвэрлэсэн, Газель загварын автомашиныг Эрдэнэт үйлдвэр тус ангийн бие бүрэлдэхүүнд өнөөдөр хүлээлгэн өглөө. 360 гаруй сая төгрөгийн үнэ бүхий энэхүү шинэ техник нь гурван давхар барилга дээр хүрч ажиллах давхар шаттай, 300 литр ус, 50 литр хөөс агуулах багтаамжтайгаас гадна уул уурхайн аврах ажиллагааны иж бүрэн багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон давуу талтай. Мөн анхан шатны гал, гамшгийн эх үүсвэр дээр шуурхай очиж, аврах ажиллагааны олон үйлдэл зэрэг гүйцэтгэх боломж  бүрдүүлснээрээ онцлог юм.                         

Энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт аврах, гал унтраах 58-р анги тусгай  зориулалтын шинэ машинаа ашиглан найман хүний бүрэлдэхүүнтэй аврах ажиллагааны үзүүлэх тоглолт, сургуулилт хийв. Тус ангийн бие бүрэлдэхүүн Эрдэнэт үйлдвэрийг галын аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг түргэн шуурхай унтраах, аврах үндсэн чиг үүрэг хүлээн ажилладаг. Ийнхүү, тусгай зориулалтын машинтай болсноор техникийн хүчин чадал, алба хаагчдын ажиллах орчин сайжирч, Эрдэнэт үйлдвэрийн галын болон гамшгийн аюулгүй байдлыг хангах нөхцөл дээшилж байна.            

М.ОДГЭРЭЛ

Фото: Б.БАТТӨГС

 
Лхагва, 17 6-р сар 2020 00:00

Өнөөдөр 06 дугаар сарын 17

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 168 дахь өдөр. Он дуусахад 197 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +24 градус, шөнөдөө +10 градус дулаан, үүлшинэ, салхины хурд 1-6 м/сек байна.

3. Аргын тооллын 6 дугаар сарын 17. Буд гараг. Билгийн тооллын давхарласан 26. Цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 4 цаг 52 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана (23:40-01:40), бар (03:40-05:40),туулай (05:40-07:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40) болой. Хол замд явах хүмүүс зүүн хойш мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирнэ.  

4.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2817, евро 3170, БНХАУ-ын юань 397, ОХУ-ын рубль 40, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5759 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

 

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

1989 оны 06 дугаар сар

  • ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжтайгаар барьж байгуулсан Мод боловсруулах комбинатыг байнгын ашиглалтад хүлээн авах ёслолын арга хэмжээ болов.

1991 оны 06 дугаар сар

  • Будапештад ЭЗХТЗ-ийг татан буулгах тухай протоколд гарын үсэг зуржээ.
 

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог