Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Пүрэв, 11 6-р сар 2020
Пүрэв, 11 6-р сар 2020 00:00

Өнөөдөр 06 дугаар сарын 11

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 162дахь өдөр. Он дуусахад 203 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +12градус, шөнөдөө +7градус дулаан, ялимгүй хур тунадастай, салхины хурд 5-6м/сек байна.

3. Аргын тооллын 6 дугаар сарын 11.Бархасвадь гараг. Билгийн тооллын шинийн 21.Хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Энэ өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутайнтай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цагнь хулгана (23:40-01:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40) болой.Хол газар явагсад баруун хойш зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

4.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2810, евро 3167, БНХАУ-ын юань 396, ОХУ-ын рубль 40, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5801 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

1976 оны 06 дугаар сар

  • Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Зөвлөлийн Vхуралдаан Улаанбаатар хотноо болж, жилд 4.0 сая зэсийн хүдэр боловсруулах үйлдвэрийн эхний ээлжийн цогцолборын зураг төслийг батлав.
  • Зөвлөлтийн мэргэжилтэн жолооч А.В.Струнников, В.П.Горошко, Г.Г.Музыка илгээлтийн эзэн жолооч Б.Гонгоржав, Б.Авирмэд, Р.Баянмөнх нар “Краз256” маркийн хүнд даацын ачааны автомашин хамтран эзэмшиж байхдаа Эрдэнэтийн бүтээн байгуулалтын талбарт манай орны түүхэнд анх удаа өрнөсөн “Найрамдал-Дружба” багийг байгуулжээ.
  • ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Ф.Д.Кулаков тэргүүтэй ЗХУКН-ын төлөөлөгчид Эрдэнэт хотод зочилжээ.
  • Монгол-Зөвлөлтийн халамжлан хүмүүжүүлэгчдийн “Интернационал” чуулга уулзалт болов. 

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог