Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Лхагва, 10 6-р сар 2020

Эрдэнэт үйлдвэрийн Цахилгааны цехийн тохируулгын инженер Д.Болд-Энхийн зохион бүтээсэн биеийн эсэргүүцэл хэмжигч төхөөрөмжийг ХАБЭА-н цахилгааны аюулгүй ажиллагааны сургалтад ашиглахад бэлэн болжээ. Тэрбээр уг төхөөрөмжийг нэг жилийн өмнө зохиосон бөгөөд сайжруулалт хийх хугацаандаа Эрдэнэт, Дархан, Багануурын уурхайд ажилладаг 400 гаруй хүнийг туршилтад хамруулсан байна. Тэжээлийн блок, зэс хавтан бүхий энэхүү төхөөрөмж нь мэдрэх гүйдлийг үзүүлэх чадалтай бөгөөд цааш цаашдаа судалгааны ажилд ихээхэн хэрэгтэйг зохион бүтээгч инженер онцоллоо.

Өндөр хөгжилтэй улс орнууд цахилгаан гүйдлийг хэмжих судалгааны лаборатори байгуулан, өөрийн орны иргэдийн биеийн эсэргүүцлийг тодорхойлох, улмаар судалгаанд суурилсан хэм хэмжээг боловсруулан хэрэгцээтэй салбартаа ашигладаг байна. Харин манай улсад энэ төрлийн судалгааны ажил хийгддэггүй бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн ажилтан биеийн эсэргүүцэл хэмжигчийг анх удаа зохион бүтээсэн нь энэ юм. Хүн бүр өөрийн биеийн эсэргүүцлийн хэмжээг гаргаснаар хэдэн мА-т тэсвэрлэх чадвартайгаа мэдэх боломжтой бөгөөд энэ нь гэр ахуйн цахилгаан хэрэгсэлтэй ажиллахдаа болгоомжлох эсэхээ тодорхойлох, үйлдвэрийн орчинд аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач тустай юм. Цахилгааны тухай ойлголтыг сургалтаар өгөх нь учир дутагдалтай тул энэхүү биеийн эсэргүүцэл хэмжигч төхөөрөмжид тулгуурлан илүү ойлгомжтой, бодит хэлбэрээр таниулах боломж бүрдэж байна.  

И.Чинтогтох

            Фото: Б.Баттөгс

 

Эрдэнэт үйлдвэрийн технологийн процесс, цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн мэдээлэл, ус дамжуулах өргөх станцын үйл ажиллагааны нэгдсэн мэдээллийг хянадаг шуурхай удирдлагын төвийн хянах дэлгэцийг шинэчиллээ. Цахилгааны цех, Ус хангамжийн цех, Баяжуулах үйлдвэрийн хариуцан ажиллуулдаг гурван дэлгэцийн нэгийг ийнхүү шинэчилсэн нь үйлдвэрийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад томоохон ач холбогдолтойг инженерүүд хэлж байна. 2019 оны хөрөнгө оруулалтын ажилд тусгасан уг дэлгэцийг угсарч, суурилуулах ажлыг тендерт шалгарсан компани болон Эрдэнэт үйлдвэрийн Цахилгааны цехийн инженерүүд 3 өдрийн дотор амжилттай хийж гүйцэтсэн юм. Өмнө ашиглаж байсан дэлгэцийг 2009 оны нэгдүгээр сард суурилуулсан бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн найдвартай ажиллагааг 11 жилийн турш ханган ажиллажээ.  

И.Чинтогтох

            Фото: Б.Баттөгс

Лхагва, 10 6-р сар 2020 00:00

Өнөөдөр 06 дугаар сарын 10

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 161 дэх өдөр. Он дуусахад 204 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +20 градус, шөнөдөө +6 градус дулаан, үүлшинэ, салхины хурд 6-7 м/сек байна.

3. Аргын тооллын 6 дугаар сарын 10. Буд гараг. Билгийн тооллын шинийн 20. Хөх бич өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Энэ өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), могой (09:40-11:40), хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой. Хол замд явах хүн баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

4.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2808, евро 3173, БНХАУ-ын юань 396, ОХУ-ын рубль 41, Японы иен 25, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5680 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

1973 оны 06 дугаар сар

  • Эрдэнэт үйлдвэрийн техникийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэх тухай гэрээнд талууд гарын үсэг зурав.

1975 оны 06 дугаар сар

  • МХЗЭ-ийн МҮЭ-ээс “Халамжлан хүмүүжүүлэгчдийн хөдөлгөөн” өрнүүлэх шийдвэр гаргажээ.

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог