×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 5-р сар 2018

     Канад улсаас Монгол улсад суугаа  элчин  сайд  Дэвид Спрул,  худалдаа хариуцсан зөвлөх Стивен Басадур, улс төрийн ажилтан С.Мөнхзул, худалдааны төлөөлөгч Э.Энхзориг нар энэ сарын нэгний өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэднийг компанийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Эрдэнэцогт,  Хөгжлийн бодлогын газрын дарга  Д.Нэмэхбаяр, Хангамжийн хэлтсийн дарга Ц.Эрдэнэбаяр нар хүлээн авч, цаашдын хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлага зэрэг сэдвээр санал солилцов.


                             


Э.Мөнх-Уянга

    “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд Монголын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран тус компаниас ивээн тэтгэн “Дуунд мөнхөрсөн Эрдэнэт” шилдэг дууны улсын уралдааныг хөгжмийн зохиолч, уран бүтээлчдийн дунд зарласан. Дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдөр Улсын Филармоны танхимд тус уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө. Уралдааны хоёрдугаар шат энэ сарын 12-нд Уурхайчин соёлын ордонд зохион байгуулагдана.

 


 

Мягмар, 01 5-р сар 2018 00:00

Ялалтын 73 жилийн ойг тэмдэглэнэ

     Аугаа их эх орны дайны ялалтын ойн өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 9-нд тэмдэглэдэг уламжлалтай. Энэ онд  73 жилийн ой тохиож буй бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон олон үйл ажиллагааг түүхэн өдөрт зориулан зохион байгуулна. Ойн өдрийг угтаж хийх ажлын нэгдсэн төлөвлөгөө гарсан байна. Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол, ОХУ-ын дөрвөн жанжны хөшөө, Найрамдал өндөрлөг, Ялалтын 70 жилийн ойн нэрэмжит хөшөөнд цэцэг өргөх,  “Үхэшгүй мөнхийн хороо” баярын жагсаал зэрэг хүндэтгэлийн ёслол болно. Мөн Уурхайчин соёлын ордонд баярын хурал, концерт зэрэг уламжлалт хөтөлбөрүүдээс гадна Технологийн сургуулийн дэргэдэх Орос хэлний төвийн баяр, соёл спортын уралдааныг зохион байгуулах юм байна. 

Page 4 of 4

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог