Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Пүрэв, 22 3-р сар 2018

     Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гаригт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугардаг. Үүний дагуу өнөөдөр 16.00 цагаас Эрдэнэт үйлдвэр даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээлж дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа.
     Уг үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн 34 цех хэлтсийн нийт ажиллагсад хамрагдаж, Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор ажиллан бэлэн байдлын үзлэг хийж, аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх  дадлага сургууль хийлээ.



.

 

     Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургууль Эрдэнэтийн хүүхдүүд-Эрдэнэтийн ирээдүй уламжлалт өдөрлөгийг энэ жил  “Инженерийн боловсролын хэрэгцээ” мэргэжил сурталчлах сэдвийн дор  зохион байгууллаа. Өдөрлөгт Орхон аймгийн Ерөнхий боловсролын төгсөх 50 гаруй сурагч оролцов.
     Энэ үеэр тус  сургуулийн захирал, доктор профессор С.Давааням,  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, Шинжлэх ухааны доктор, дэд профессор, Төрийн соёрхолт Ж.Баатархүү, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга, доктор, Ази тивийн тэсэлгээний инженерийн холбооны гишүүн, Монголын тэсэлгээний инженерийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямдорж, Орхон аймгийн Шинжлэх ухаан технологийн паркийн захирал доктор Энхбаяр нар  инженерийн мэргэжлийг сонгон суралцахаар сонирхож буй  сурагчдад зөвлөгөө өглөө.
     Мөн ерөнхий боловсролын сургуулийн төгсөлт ойртож байгаа энэ үед сургуулийнхаа давуу талыг олон нийтэд сурталчлан таниулж, элсэгчдийн чанар болон  тоог нэмэгдүүлэх  талаар удирдлагууд болон багш ажилчид санал солилцжээ. Тус хамт олон сургалтын хөтөлбөр болон арга зүйг шинэчлэн боловсролын чанарыг эрхэмлэж, шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах шинэ менежмент нэвтрүүлэн ажиллах зорилтоо танилцуулав.  Өдөрлөгт  оролцогч хүүхдүүд эрдэмтэн багш нараас сонирхсон асуулт асууж, элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх болон инженерийн мэргэжлийн онцлог зэрэг олон сэдвүүдээр чөлөөт ярилцлага өрнүүлсэн нь уулзалтын үр дүн, ач холбогдлыг улам дээшлүүлсэн байна.

     Эрдэнэт үйлдвэрийн хvний нөөцийн бодлого нь компанийн стратегийн зорилтыг хэрэгжvvлж шаардлагатай ажиллах хvчнээр тоо, чанарын хувьд зохистой хангаж хөгжvvлэх, ажилтны нөөц бололцоог бvрэн дvvрэн ашиглах таатай орчныг бvрдvvлж, ажлын гvйцэтгэлийг vнэлэх, ажлын орчин нөхцлийг сайжруулах, нийгмийн идэвхи санаачлагыг дэмжих, тогтвортой эвсэг нэгдмэл хамт олон бvрдvvлэх зэрэг зорилтыг хангахад  чиглэдэг. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогын ил тод байдлыг хангах хүрээнд тус компанийн албан ёсны цахим хуудас  www.erdenetmc.mn сайтаар дамжуулан нээлттэй ажлын байрны зарыг нийтлэн олон нийтэд хүргэж байна.  Энэ нь тухайн ажлын байрны талаар сонирхсон иргэнд мэдээлэл түгээх зорилготой бөгөөд хувь хүний хүсэлт, бичиг баримт, анкетийг цахимаар хүлээн авахгүй байх журам мөрдөгддөг болно. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрээс зарлаж буй нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт болон ажилд орох өргөдлөө өөрийн биеэр ирж, компанийн дотоод журмын дагуу хүлээлгэн өгөх ёстой юм.
     Энэ талаарх  мэдээлэл зарим иргэнд  дутуу дулимаг байгаагаас бусдад хууртагдах, мөнгөө залилуулсан тохиолдол гарч буйг Цагдаагийн газар мэдээллээ. Цахим хуудсаар ажилд орох хүсэлт хүлээн авна хэмээн төөрөгдүүлж, Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгөх нэрийдлээр зохиомол нөхцөл байдал үүсгэн иргэдээс мөнгө залилсан зургаан хэргийг тус газрын Мөрдөн байцаах тасгаас шалгаж байгаа аж. Иймд Эрдэнэт үйлдвэрээс зарлаж буй нээлттэй ажлын байрны мэдээллийг тус үйлдвэрийн албан ёсны сайт www.erdenetmc.mn хуудасны Хүний нөөцийн хэсэг дэх Нээлттэй ажлын байрны дэд булангаас авч, холбогдох утас хаягаар лавлаж тодруулах шаардлагатай юм. Түүнчлэн  компанийн дотоод журмын дагуу ажилд орох өргөдөл хүсэлтээ ирүүлж, мэдээлэл авч байхыг албаны эх сурвалж онцолж байна.

 

     Орхон аймагт ажиллаж, амьдарч буй казах иргэд “Наурыз”-ын баяр аа тэмдэглэж баярын хурлаа хийлээ. Тус баярын хурлын үйл ажиллагаанд Аймгийн захиргааны болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагууд оролцов.Хурлын үеэр ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн 50 гаруй хүн шагнууллаа. Орхон аймагт 200 гаруй өрхийн 800 орчим казак иргэн ажиллаж, амьдарч байна. Үүний 200 нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-т ажилладаг.


 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог