×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 9-р сар 2017
     Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төвийн бүсийн уулзалт зөвлөгөөн Орхон аймагт боллоо. Зөвлөгөөнд нийт 13 аймгийн 60 гаруй байгууллагын 300-аад төлөөлөгч оролцов.  Зөвлөгөөн эрчим  хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын  зорилтыг  хэлэлцэж,  хүний нөөц,  ажилтнуудын  чадавхийг  дээшлүүлэх,  техник  технологийн шинэчлэл, санхүүгийн менежмент  үр ашгийг  сайжруулах, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх гэсэн дөрвөн  асуудалд  анхаарлаа  хандуулсан байна. 
     Манай улсын хэмжээнд жишиг болохуйц сайн үйл ажиллагаатай компани үйлдвэрийн газрын туршлага, үр дүнгийн тухай илтгэл энэ үеэр хэлэлцэгдэв. Ингэснээр хэрэглэгчдэд эрчим хүчний найдвартай үйлчилгээ үзүүлэхийн тулд энэ салбарын байгууллагууд өөрсдөө нэг зорилго, нэгдсэн бодлоготой байх нь чухал гэдгийг зөвлөгөөнөөр  онцлов.  Оны эхний хагас  жилийн байдлаар  манай орны эрчим хүчний салбарын  үйл ажиллагаа хэвийн , эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаж буйг  Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан мэдээлэлдээ дурьдав.  Жилд тус салбарынхан  7  тэрбум гаруй киловатт эрчим хүч үйлдвэрлэн түгээж байна.  Нэг жилд 770 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 12 тэрбум  төгрөгийн ашигтай ажиллажээ.  Хангамж, тасалдлын хэмжээг эрс бууруулж,  цахилгаан дулааны үнэ тарифыг боломжийн түвшинд байлгах бодлого баримталж байгааг мөн тэмдэглэв. 
     Эрчим хүчний салбарынхан нэгэн дор чуулсан тус зөвлөгөөний хамтран зохион байгуулагчаар Эрдэнэт үйлдвэр ХХК ажилласан. Эрдэнэт хотод  үйл ажиллагаа явуулдаг эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй таван байгууллагын нэг  нь  тус үйлдвэр юм. Зөвлөгөөнд эрчим хүчний хэмнэлтийн талаар Эрдэнэт үйлдвэрийн зүгээс баримталж буй бодлого сэдэвт илтгэлийг Ерөнхий эрчим зүйч  Ш.Төрбат тавилаа. Уг илтгэлийн үндсэн зорилго нь  бусад эрчим хүчний байгууллагуудад  Эрдэнэт үйлдвэрийн талаар зөв ойлголт өгөх, асуудлыг бодитой олж харахад чиглэгдэв.  Мөн Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүчний хэмнэлтийн  бодлого  чиглэлд олсон ололт амжилт, үр дүнгийн талаар танилцууллаа. Энэ нь бусад эрчим хүчний байгууллагын үйл ажиллагаанд сайн жишээ, шинэ санаа болно гэж албаны хүн онцоллоо. 
 
 
 
 
 
 
 
 
 
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2017 оны эргэлтийн хөрөнгийн захиалганд байгаа ХИУ-н тэсэлгээний ажилд шаардлагатай хүчитгэсэн АНФО бодисыг тэсрэх бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй компаниас 240  тонныг эхний нийлүүлэлтийг  7 хоногийн дотор нийлүүлэх нөхцөлтэй харьцуулалтын аргаар яаралтай худалдан авах тул үнийн санал, нийлүүлэх хугацаагаа ирүүлнэ үү.
 
Жич: Материалыг 2017.09.20-ны өдрийн 10.00 цаг хүртэл битүүмжлэн авч төлөөллийг байлцуулан 2017.09.20-ны өдрийн 11.00 цагт нээнэ. 
 
 
Холбогдох утас, хаяг: Хангамжийн мэргэжилтэн: Ц.Эрдэнэбат, утас 99901427
И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Хаяг: 61027, Монгол улс, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны байр 352 тоот.
   
 
 Сургалтын  арга технологидоо чанарын эргэлт хийх зорилттой ажиллаж буй Технологийн сургуулийн хамт олон  ОХУ-ын  боловсролын  системийн  шилдэг  туршлагаас  суралцаж байна.  Өнгөрсөн хавар Технологийн сургуулийн дэргэд  ОХУ-ын соёл, шинжлэх ухааны төв буюу Орос  хэлний  төв  нээгдсэн юм. Тус төв  үйл ажиллагааныхаа хүрээнд “ОХУ-ын сургуулиудын шилдэг туршлага” сэдвээр онол практикийн бага хурлыг Оросын хамтын ажиллагааны байгууллага, Технологийн сургуультай хамтран  зохион байгуулж, Орхон, Булган аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний багш нар, Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнүүд, сургуулийн өмнөх насны боловсролын багш, арга зүйчдийг оролцууллаа. 
 
     Сургалтанд Москва хотын Боловсролын чанарын үнэлгээ судалгааны байгууллагын захирал, доктор  Игорь Николаевич  Ефремов,  Улсын их сургуулийн доктор  Снежана  Александровна Шмелева, Буриадын Их сургуулийн багш, доктор Любовь Нимажаповна Рулиене нарын эрдэмтэн багш нар хүрэлцэн ирж, хувь  хүний хөгжилд хэлний үүргийн тухай К.Д. Ушинскийн дэвшүүлсэн үзэл санаа, түүх соёлын уламжлалыг  боловсролд хэрхэн тусгах, Макаренкогийн сурган хүмүүжүүлэх үндсэн зарчмууд зэрэг илтгэл тавив.  Эдгээр нь ОХУ-ын орчин цагийн боловсролын тогтолцоонд гол үүрэг гүйцэтгэж байгаа шилдэг туршлага, сургалтын заах аргын  үр дүнтэй жишээ гэдгийг  боловсролын мэргэжилтнүүд энэ үеэр онцлов.
     Уг сургалтыг зохион байгуулж буй Оросын соёл шинжлэх ухааны хамтын ажиллагааны байгууллага нь дэлхийн 172 оронд өөрийн салбараар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Боловсрол чанартай байх нь сургуулийн өмнөх насны, дунд , дээд шатны сургалтын уялдаа холбооноос шууд хамааралтай. Энэ утгаараа цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад  шилдэг  арга туршлагаас суралцах боломжийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
 
 
 
 
 
 
 
Бүлэг Боловсрол
     Нийгмийн хариуцлагыг  хэрэгжүүлэгч  шилдэг жишээ Эрдэнэт үйлдвэр дэргэдээ  боловсрол, эрүүл мэнд, спорт, урлаг соёл, амралт сувилал, нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр арав гаруй  цех нэгжийг ажиллуулж, тэднээр дамжуулан   баялаг бүтээгч уурхайчдадаа нийгмийн олон төрлийн үйлчилгээ үзүүлсээр ирсэн юм. Эдгээр цехэд   найман зуу гаруй  ажилтан албан хаагч ажиллаж, Эрдэнэт үйлдвэрээрээ овоглодог.  Өөрийн  харьяандаа бүхэл бүтэн хотын дайтай  үйлдвэрлэл үйлчилгээ бүхий байгууллагуудыг бий болгож,  зуун хувь санхүүжүүлдэг  үйлдвэр манай улсын хэмжээнд Эрдэнэтээс өөр байхгүй.  Энэ нь  тус  үйлдвэрт  хүний төлөөх том зорилт хэрэгждэгийн тод илрэл юм. 
     Саяхан үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон чиглэл хариуцсан удирдлагууд нийгмийн цехийн ажилтнуудтай уулзаж, тэдгээрийн уурхайчдад үзүүлж буй нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж,  соёлд шинэ алхам хийх талаар хэлэлцэв. Өөрөөр хэлбэл, уурхайчид уурхайн мөргөцөгт хад чулуутай харьцдаг бол нийгмийн цехүүд хүнтэй ажилдагаараа  онцлогтой. Тиймээс хүнд хүргэх бүх талын нийгмийн үйлчилгээ нь харилцааны өндөр соёл, сэтгэл татсан  чанартай байх ёстой гэсэн санааг  энэ удаагийн уулзалтаар дэвшүүллээ. Түүнчлэн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Нийгмийн цехүүдийн өнөөгийн байдал” сэдэвт илтгэлдээ дээрх асуудлыг хөндөж, ирээдүйд  бид өөрсдөө хэрхэн хөгжих чиг хандлагаа тодорхойлох нь зүйтэй  гэсэн юм. 
     Энэ үеэр уурхайчдыг  урлаг уран сайхан, спортоор дэмжин урам зоригийг сэргээх үүрэгтэй  Уурхайчин соёлын ордон, Спортын ордон, эрүүл энхийн манаач Эрдэнэт сувиллын цогцолбор, монгол инженерүүдийн эрдмийн овоо болсон  Технологийн сургууль, аялал амралтын төв цэг Сэлэнгэ амралтын баазынхан өөр өөрсдийн үйл ажиллагааны онцлогийг  танилцуулж, цаашдын зорилт хөтөлбөрүүдээ толилууллаа. Нийгмийн цехүүдийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал  болон ажилтнуудын санал бодлыг сонсож,  асуултуудад хариулсны дараа Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэдэнд “гэрийн даалгавар” өгөв. 
     “Эрдэнэтэд очсон хүн урт насалдаг” гэж ярьдаг болсон цагт манай эрүүл мэндийн цехийн ажлын үр дүн харагдана гэсэн  үгийг Эрдэнэт сувиллын цогцолборын хамт олонд хаягласан бол сургалт үйлдвэрлэлийг  хослуулах нь үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн хамгийн том давуу тал гэж тодотгов.  Харин урлаг бол хүний зүрх сэтгэлд шууд хүрдэг утгаараа уурхайчдын чөлөөт цагийг дуу хуураар дүүрэн байлгаж, тив дэлхий болон улсын чанартай тэмцээн уралдаанд манай тамирчид тогтмол  амжилт гаргана гэсэн хэмжүүрээр спорт урлагийнхны ажил үйлс үнэлэгдэнэ гэдгийг онцоллоо. Тэрээр нийгмийн цехүүдийн цаашдын үйл ажиллагааг чанаржуулж, үр ашгийг дээшлүүлэхийн тулд үйлдвэрийн зүгээс техник тоног төхөөрөмжийн болоод ажилтнуудын мэдлэг чадвар, ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах хөрөнгө оруулалтыг шат дараатай хийх болно гэж хэллээ.   
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
     Эрийн цээнд хүрч, 40 насны босго алхаж буй Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэ цэнэтэй зүйл бол үе үеийн эгэл уурхайчид билээ. Уурхайн галын шугаманд өдөр шөнийн ээлжинд зүтгэх  баялаг бүтээгчдийн маань  үүх түүх  цаг хугацаа урсан өнгөрөхийн хирээр улам бүр арвин болж буй нь лавтай.
     Тэрхүү уурхайчдын тухай, ажил амьдралын  бахархам үйлсийг  төвийн өдөр тутмын хэвлэлүүд өөр өөрийн хуудаснаа мөнхлөн, үлдээж байна. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн краны машинч С.Наранжаргалын тухай “Тэнгэрийн бүсгүй” хөрөг нийтлэлийг  Үндэсний шуудан  сонин онцолсон бол Зууны мэдээ сонинд Эрдэнэт үйлдвэрийн анхны хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайханы тухай “Эрдэнэтээс  Булган аймаг хүртэл өрөмджээ” хөрөг, Өдрийн сонин Засгийн газрын мэдээ сонинууд  Засвар механикийн заводын Цутгуурын цехийн ган хайлагч Д.Энхбаатарын тухай “Ган хайлагч” хөрөг нийтлэлийг  тус тус нийтэлж, хөдөлмөрийн хүний ажил үйлсийг алдаршуулсан байна. Мөн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн ахлах цахилгаанчин М.Алтантулгын тухай “Элгэмсүү сэтгэл” хөрөг нийтлэлийг Өдрийн сонин ээлжит дугаартаа онцолжээ. 
     Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны ойрын зорилт, өрнөж буй үйл явдлын талаар “Эрдэнэт үйлдвэр катодын зэс үйлдвэрлэхээр зорьж байна",   “ГОК-ынхон Их Британийн технологитой танилцлаа” гарчигтай мэдээ мэдээллийг Өнөөдөр, Зууны мэдээ сонинууд нийтэлсэн байна.
 

 

 

 

 

 

 

Огноо: 2017 оны 09 дугаар сарын 08
Тендер шалгаруулалтын нэр: ТЭМ18-245 маркийн илчит тэрэг, КС50-42В маркийн ямаан кранд хийх их засварын ажил.
Тендер шалгаруулалтын дугаар: ХХ-ИЗ-2017/IX-05
 
Эрдэнэт үйлдвэр ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос ТЭМ18-245 маркийн илчит тэрэг, КС50-42В маркийн ямаан кранд хийх их засварын ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү тендер 3 багцтай. Үүнд:
     БАГЦ-1: ТЭМ18-245 маркийн илчит тэрэгний их засвар
     БАГЦ-2: КС50-42В маркийн ямаан краны их засвар
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн баримт бичгийн төлбөрийг Худалдаа хөгжлийн банкны Орхон аймгийн салбар дахь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  407 016 667 тоот дансанд төлсөн байна. 
Тендерт оролцогч нь санхүүгийн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 
     - Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2014 он, 2015 он, 2016 он/
     - Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил (2014, 2015, 2016 онууд)-ийн аль нэг жилд гүйцэтгэсэн нийт борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй тухайн багцын үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна.  
     - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй тухайн багцын үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Тендерийн хамт санал болгож буй тухайн багцын үнийн дүнгийн 1 хувиас багагүй  төгрөг, эсвэл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ. Тендерийн баталгааны хугацаа 2017 оны 11 дугаар сарын 08 хүртэл.
Тендерийг 2017 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээдийг оролцуулахгүй болно.
Дотоодын давуу эрхийн зөрүү: Тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Орхон аймаг,  Баян-Өндөр сум, Найрамдал талбай, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны II байр, 116 тоот өрөө,
Утас: 01-352-73371, 01-352-73807
Факс: 70353002
Вэб сайт: www.erdenetmc.mn
Захиалагчийг төлөөлж Д.Мөнхбаяр - 99351664
E-mail: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 
 
     Засвар механикийн завод Монголд хамгийн томд тооцогдох Солонгос улсын “Doosan” фирмийн олон үйлдэлт машин суурилуулж ашиглалтанд орууллаа. Үйлдвэрийн зориулалттай бүрэн автомат уг суурь машин нь ган, мод, пластмасан материал зорох, сийлэх, өрөмдөх, ховилдох зэрэг зургаан үйлдлийг нэг дор хийх чадалтай аж. Мөн резинэн эдлэлийн хэвийг ч гаргах юм байна. Түүнээс гадна 0,6 м-ийн голчтой 1,5 м-ийн урт эд ангийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ухаалаг системтэй. Дэвшилтэт энэ техникийг ашигласнаар нарийн  хийцтэй эд анги, сэлбэг хэрэгслийн чанар өндөр түвшинд хүрнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн олон тоогоор гардаг бүтээгдэхүүний үйлдвэрлэх хугацаа 50  хувиар буурах тооцоо гарчээ. Орчин үеийн энэхүү суурь машиныг ашигласнаар импорт орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэж, “Эрдэнэт” үйлдвэрийн өөрийн өртгийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах юм.  Уг машиныг Засвар монтажийн цехийн ажиллагсад суурилуулж, техник болон програм хангамжийн тохиргоог Солонгос улсын мэргэжилтнүүд хийлээ. Мөн ажилчдыг сурган дадлагажуулж бэлтгэжээ.
 
 
М.ОДГЭРЭЛ
     Эрдэнэт үйлдвэр,  Англи  улсын Монгол дахь Элчин сайдын яамтай  олон жилийн уламжлалт харилцаатай. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэр Английн элчин сайдын яамаар дамжуулан Их Британийн уул уурхайн тэргүүлэгч компаниуд болон Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг албан ёсны түншүүдтэй  хамтран ажилладаг. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Англи улсын Элчин сайдын яамны дэд тэргүүн  Иан Кокс   тэргүүтэй тус улсын бизнесийн томоохон компанийн төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт  ажлын айлчлал хийлээ. “Бидний энэ удаагийн айлчлалын зорилго нь  хоёр талын харилцаагаа  өргөжүүлж,  харилцан үр ашигтай хамтран ажиллахад чиглэгдэнэ” гэж  Дэд тэргүүн  Иан  Кокс  уулзалтын эхэнд онцолсон. 
     Айлчлалын багийн бүрэлдэхүүнд  Их Британийн  Олон улсын  худалдааны  яамны  уул уурхай хариуцсан мэргэжилтэн  Рос Ланд  болон EHS Data, MSM Industrial Equipment  зэрэг уул уурхайн компанийн төлөөлөл багтсан байна. Тэд уулзалтын үеэр өөр өөрсдийн компанийн үйл ажиллагааг танилцуулж, цаашид хэрхэн хамтарч ажиллах чиглэлээр санал бодлоо солилцов. Тухайлбал, Cummins Investment  Mongolia компани Эрдэнэт үйлдвэрийн зардлыг бууруулж, бүтээмжийг дээшлүүлэхэд хамтрах саналтай байгаагаа илэрхийлсэн бол  MMD Mineral Sizers Ил уурхайд конвейрийн төслийг хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгээ хэллээ. 
     Английн Элчин сайдын яам болон бизнесийн багийн бүрэлдэхүүнийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн бусад албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзсан. Тэрээр үйлдвэрийнхээ өнөөгийн байдал болон  15 жилийн үндсэн чиглэлд тусгагдсан том зорилтуудаа танилцуулав. Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон энэ оноос  компанийнхаа 15 жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, түүнийгээ   тав таван жилээр төлөвлөн  жил бүрийн бизнес төлөвлөгөөндөө  тусган ажиллахаар болсон.  Тус үйлдвэр ойрын хөгжлийн төлөвлөгөөндөө  хүдрийн нөөц баялгаа  өсгөх,  Ил уурхайд конвейрийн системийг нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Засвар механикийн заводыг улсын хэмжээний үйлдвэрийн газар болгон өргөтгөх,  уусган баяжуулах технологийг нэвтрүүлэх, катодын зэс  үйлдвэрлэн эцсийн бүтээгдэхүүн гаргах гэсэн үндсэн  зургаан том төслийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлээд байгаа юм. Их Британийн уул уурхайн салбарын төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүдтэй танилцах явцдаа дээрх төслүүд хэрэгжих боломж,  цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах талаар саналаа солилцсон нь энэ удаагийн уулзалтын  үр дүн боллоо.
 
 
 
 
 
 
 
 
М.Балжинням
 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог