Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Даваа, 04 9-р сар 2017

     Монголчуудын 20-р зууны манлай их бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал асан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэг агсны санаачлагаар үүсгэн байгуулагдсан Эрдэнэт үйлдвэрийн  дэргэдэх Технологийн сургууль  42 дахь намартаа   хичээл,  сургалтын үйл ажиллагааны  жилийн нээлтээ хийлээ. 
     Сургалтын төвөөс  ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль болтлоо өргөжин тэлж ирсэн тус сургууль өнгөрсөн хичээлийн жилд зуун мянга дахь төгсөгчөө үйлдвэрлэлийн талбарт  үджээ.  Түүнчлэн 2016-2017 оны хичээлийн жилд тус сургуулийн оюутан багш нарын амжилтын буухиа тасралтгүй үргэлжилж, сургалтын таатай орчин, хөтөлбөрийн шинэчлэл зэрэг олон чухал зүйлд анхаарлаа хандуулсан жил байсныг  захирал, доктор профессор С.Давааням тэмдэглэлээ. Тодруулбал, тэд сургалтын чанарын бодлогоо тодорхойлж, дэлхийд тэргүүлэгч  уул уурхайн сургуулиудтай хамтын ажиллагааг  эхлүүлэв. Мөн Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш С.Мэнджаргал Монгол улсын гавьяат багш цол хүртэж, түүний шавь Э.Сувданчимэг олон улсын химийн олимпиадаас хүрэл медалийн эзэн болсон бол багш Э.Амарбаясгалан улсын физикийн олимпиадын дэд аваргаар дахин тодорчээ. Энэ бүхэн Эрдэнэт үйлдвэрийнхээ хайр халамжин дор өсч өндийсөн Технологийн сургууль өндөр ур чадвартай багш мэргэжилтэн, иж бүрэн сургалтын  бааз суурь бүхий  уул уурхайн салбарын  түүчээ сургуулиудын нэг болсныг гэрчилнэ. 
     Тус сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Нийгмийн асуудал хариуцсан орлогч  Д.Дэлгэрбаяр, тус сургуулийг үүсгэн байгуулагч Ш.Отгонбилэг агсны гэргий, Монгол 21 сангийн тэргүүн Д.Туяа болон үйлдвэрийн цех хэсгийн удирдлага, сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчид оролцов. “Энэ сургууль их сайхан буянтай сургууль. Тиймээс та бид бахархах учиртай. Эндээс  өндөр мэдлэгтэй олон сайн инженерүүд төрөн гарсан. Тус сургуулийг  Монгол улсын хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор Шагдарын Отгонбилэг агсны нэрэмжит болгосон нь  сургуулийн хэтийн зорилго, үйл ажиллагааны цар хүрээ, баримтлах чиглэлийг тодорхойлсон хэрэг юм. Ш.Отгонбилэг агсан бол Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшил болоод монгол инженерүүдийн үнэлэмжийг дээшлүүлэх, уул уурхайн салбарын хэтийн төлөвийг зөв чиглүүлэхэд нөр их хүчин зүтгэлээ зориулсан хүн” гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэндчилгээндээ  тус  сургуулийн зорилтын үндсийг  тодотгож хэлэв.  Нээлтийн ажиллагааны үеэр Монгол 21 сан, Эрдэнэт үйлдвэр ХХК, Капитрон банкны тэтгэлгийг төгсөх ангийн нийт зургаан оюутанд гардууллаа.  Мөн шинэ оюутнууд тангарагаа өргөж, уламжлал ёсоор Ш.Отгонбилэг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Технологийн сургуулийнхан шинэ хичээлийн жилд уурхайчдын залгамж үеийг тасралтгүй чанартай бэлтгэх зорилтоо хэрэгжүүлэхийн тулд сургалтын чанарын тогтолцоог бүхий л үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж ажиллах юм байна. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Бүлэг Боловсрол
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА 
(ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ – ХУУЛИЙН ЭТГЭЭД)
ЭРДЭНЭТ ҮЙДВЭР ХХК
 
     Зөвлөх үйлчилгээний нэр: “ERP системийн зөвлөх үйлчилгээ”
    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бизнес үйл ажиллагаа, мэдээллийн системийн харилцан уялдаа,  өнөөгийн байдлыг хөндлөнгийн, мэргэжлийн байгууллагаар дүгнүүлэх. Компанийн бизнес үйл ажиллагааны онцлогт нийцсэн, ERP нэвтрүүлэлтийн явцад компани болон нийлүүлэгч байгууллагын хоорондын ойлголцлыг дээд түвшинд байлгах, системийн бүрэлдэхүүн хэсэг, боломжуудыг нарийвчлан тусгасан ERP системийн техникийн тодорхойлолтыг бэлтгэх. ERP системийг нэвтрүүлэхэд тохиолддог нийтлэг бэрхшээлээс зайлхийх, эрсдлийг хамгийн бага байлгах, системийг амжилттай нэвтрүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бэлтгэх зэрэгт зөвлөх сонгон шалгаруулахад оршино
     Зөвлөх нь ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор түншлэх буюу эсвэл туслан гүйцэтгэгчтэй хамтарч болно.Үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг дараах шалгуур үзүүлэлтээр хураангуй жагсаалтад оруулна: 
     Захиалагч тухайн зарын дагуу саналаа ирүүлсэн хуулийн этгээд болон хуулийн 36.5.4 зүйлд заасан бусад этгээдийн нэрсээс бүрдсэн дэлгэрэнгүй жагсаалтыг гаргана. Ажил гүйцэтгэх зөвлөх, эсвэл түншлэлийн хувьд тэргүүлэх, голлох зөвлөх нь тухайн ажил гүйцэтгэсэн туршлагатай байх ёстой. Зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага тэдгээрийн гүйцэтгэл, ажиллах боловсон хүчний чадвар, тус ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зохиогчийн эрхээр хамгаалагдсан патент эзэмшиж байгаа байдал, туршлагын талаарх бусад дэлгэрэнгүй мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
     Сонирхсон зөвлөх нь нэмэлт мэдээллийг дор дурдсан хаягаар авч болно. Мэдүүлгээ Улаанбаатарын цагаар  2017 оны 9 дугаар сарын 14–ны өдрийн 11:00 цагт багтаан ирүүлнэ үү.  
 
Хаяг: 61027, Монгол Улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал талбай-1, Эрдэнэт үйлдвэр ХХК Ерөнхий захиргааны 2-р байрны 1-р давхар 116 тоот
Утас: 01352-73809, 99351265, 99351641
Захиалагчийг төлөөлж Б.Алтангэрэл
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА 
(ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ – ХУУЛИЙН ЭТГЭЭД)
ЭРДЭНЭТ ҮЙДВЭР ХХК
 
     Зөвлөх үйлчилгээний нэр: “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах” 
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулахад мэргэжлийн зөвөлгөө өгөх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад энэхүү ажлын гол зорилго оршино.
    Зөвлөх нь Олон улсад Нягтлан бодох бүртгэлийн аудитын үйлчилгээ үзүүлдэг компани, аж ахуйн нэгжүүд байна. Ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор түншлэх буюу эсвэл туслан гүйцэтгэгчтэй хамтарч болно.Үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг дараах шалгуур үзүүлэлтээр хураангуй жагсаалтад оруулна.
     Захиалагч тухайн зарын дагуу саналаа ирүүлсэн хуулийн этгээд болон хуулийн 36.5.4 дэх зүйлд зааснаас бусад этгээдийн нэрсээс бүрдсэн дэлгэрэнгүй жагсаалт гаргана. Ажил гүйцэтгэгч болон түншлэлийн тэргүүлэх, голлох зөвлөх нь тухайн ажил гүйцэтгэсэн туршлагатай байна. Зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага тэдгээрийн гүйцэтгэл, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх бусад дэлгэрэнгүй мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
     Сонирхсон зөвлөх нь нэмэлт мэдээллийг дор дурдсан хаягаар авч болно. Мэдүүлгээ Улаанбаатарын цагаар  2017 оны 9 дүгээр сарын 15–ний өдрийн 11:00 цагт багтаан бичгээр ирүүлнэ үү.
 
Хаяг: 61027, Монгол Улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал талбай-1, Эрдэнэт үйлдвэр ХХК Ерөнхий захиргааны 2-р байрны 1-р давхар 116 тоот
Утас: 01352-73809, 99351265, 99351641
Захиалагчийг төлөөлж Б.Алтангэрэл

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог