Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Даваа, 11 9-р сар 2017
     Засвар механикийн завод Монголд хамгийн томд тооцогдох Солонгос улсын “Doosan” фирмийн олон үйлдэлт машин суурилуулж ашиглалтанд орууллаа. Үйлдвэрийн зориулалттай бүрэн автомат уг суурь машин нь ган, мод, пластмасан материал зорох, сийлэх, өрөмдөх, ховилдох зэрэг зургаан үйлдлийг нэг дор хийх чадалтай аж. Мөн резинэн эдлэлийн хэвийг ч гаргах юм байна. Түүнээс гадна 0,6 м-ийн голчтой 1,5 м-ийн урт эд ангийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ухаалаг системтэй. Дэвшилтэт энэ техникийг ашигласнаар нарийн  хийцтэй эд анги, сэлбэг хэрэгслийн чанар өндөр түвшинд хүрнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн олон тоогоор гардаг бүтээгдэхүүний үйлдвэрлэх хугацаа 50  хувиар буурах тооцоо гарчээ. Орчин үеийн энэхүү суурь машиныг ашигласнаар импорт орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэж, “Эрдэнэт” үйлдвэрийн өөрийн өртгийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах юм.  Уг машиныг Засвар монтажийн цехийн ажиллагсад суурилуулж, техник болон програм хангамжийн тохиргоог Солонгос улсын мэргэжилтнүүд хийлээ. Мөн ажилчдыг сурган дадлагажуулж бэлтгэжээ.
 
 
М.ОДГЭРЭЛ
Огноо: 2017 оны 09 дугаар сарын 08
Тендер шалгаруулалтын нэр: ТЭМ18-245 маркийн илчит тэрэг, КС50-42В маркийн ямаан кранд хийх их засварын ажил.
Тендер шалгаруулалтын дугаар: ХХ-ИЗ-2017/IX-05
 
Эрдэнэт үйлдвэр ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос ТЭМ18-245 маркийн илчит тэрэг, КС50-42В маркийн ямаан кранд хийх их засварын ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү тендер 3 багцтай. Үүнд:
     БАГЦ-1: ТЭМ18-245 маркийн илчит тэрэгний их засвар
     БАГЦ-2: КС50-42В маркийн ямаан краны их засвар
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн баримт бичгийн төлбөрийг Худалдаа хөгжлийн банкны Орхон аймгийн салбар дахь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  407 016 667 тоот дансанд төлсөн байна. 
Тендерт оролцогч нь санхүүгийн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 
     - Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2014 он, 2015 он, 2016 он/
     - Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил (2014, 2015, 2016 онууд)-ийн аль нэг жилд гүйцэтгэсэн нийт борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй тухайн багцын үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна.  
     - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй тухайн багцын үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Тендерийн хамт санал болгож буй тухайн багцын үнийн дүнгийн 1 хувиас багагүй  төгрөг, эсвэл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ. Тендерийн баталгааны хугацаа 2017 оны 11 дугаар сарын 08 хүртэл.
Тендерийг 2017 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээдийг оролцуулахгүй болно.
Дотоодын давуу эрхийн зөрүү: Тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Орхон аймаг,  Баян-Өндөр сум, Найрамдал талбай, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны II байр, 116 тоот өрөө,
Утас: 01-352-73371, 01-352-73807
Факс: 70353002
Вэб сайт: www.erdenetmc.mn
Захиалагчийг төлөөлж Д.Мөнхбаяр - 99351664
E-mail: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 
 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог