Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Баасан, 01 9-р сар 2017
        Жил бүрийн  найман сарын  25-ны өдөр тохиодог  Монголын залуучуудын өдрөөр  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Залуучуудын Холбооноос тэргүүний  залуучууд болон ахмад ажилтнуудаа шагнаж урамшуулсан байна. Шагналыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал Д.Дэлгэрбаяр, Ахмадын зөвлөлийн дарга Д.Байгаль, Эрдэнэт үйлдвэрийн залуучуудын холбооны тэргүүн Т.Мөнхбат нар гардуулж, уурхайчин залуустаа мэндчилгээ дэвшүүллээ. 
        Нийгмийн сайн сайхны төлөө идэвх санаачилгатай байж, хариуцсан ажилдаа амжилт гаргасан Ил уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Ц.Батбаяр ,  Ган бөмбөлөгийн цехийн цахилгаанчин Б.Наранбат, Төслийн менежментийн хэлтсийн зохион бүтээгч  инженер А.Соджаргал, Баяжуулах фабрик Урвалжийн хэсгийн ээлжийн мастер Д.Ширмэнбаатар, Авто тээврийн байгууллагын  шатахуун түгээгч Я.Мөнхтогтох,  Уурхайчин соёлын ордны уртын дуучин Д.Дагиймаа, Засвар монтажийн цех Нарийн бичиг, бичиг хэрэг хариуцсан ажилтан Б.Мөнхжаргал, Ахмадын зөвлөлийн гишүүн Д. Хасаа нарын шилдгүүд Монголын Залуучуудын Холбооны медалиар энгэрээ  мялаав. Мөн тус  өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд  Эрдэнэт үйлдвэрийн  Залуучуудын холбооноос  “Залуучуудын манлайлал, оролцоог дээшлүүлэх нь” сэдэвт сургалт форум зохион байгуулсан байна. 
        Сургалтын зорилго нь Залуучуудын холбооны сонгуульт ажилтнуудын олон нийтийн ажлын идэвх  оролцоо, манлайллыг дээшлүүлэх, чадавхижуулах, мэдээллээр хангах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд оновчтой гарц хайх, харилцан ярилцаж санал бодлоо солилцоход чиглэгджээ. Сургалт форумд  нийт 50 гаруй идэвхтэн  гишүүдийг оролцож,  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн залуучуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, орон сууцны асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тэднийг ямар арга замаар хөгжүүлж, манлайлалд хөтлөх вэ зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог