×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Баасан, 04 8-р сар 2017
          Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын ангийн хамт олон оны эхнээс үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг давуулан биелүүлсэн амжилттай ажиллаж байна. Эхний хагас жилийн байдлаар 103 хувиар төлөвлөгөөт ажлаа гүйцэтгэжээ. Тус хамт олон геофизикийн ажил, өрөмдлөг, геологийн боловсруулалт гэсэн гурван үндсэн шат дамжлагаар ажилладаг. Геофизикийн үр дүнгээр өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж, өрөмдлөгөөс гарсан дээжийг геологийн боловсруулалт хийсний дагуу уулын ашиглалтын ажил болон бусад ажлуудыг гүйцэтгэдэг. Геологи хайгуулын ангийн хамт олон 2017 онд хайгуулын өрөмдлөгөөс гадна хаягдлын аж ахуйн өрөмдлөг,  үйлдвэрийн цехүүдийн захиалгаар гээд нийтдээ 42 мянган тууш метр өрөмдлөг хийх төлөвлөгөөтэй.
        Өнөөдрийн байдлаар 50 хувийн өрөмдлөг хийсэн бол хайгуулын ажлын 60 хувийг хийж гүйцэтгэжээ.   8-р сар гарсаар тус ангиас 5 өрмийн машин ил уурхайд ажиллаж байна. Эдгээрийн нэг нь ашиглалтын хайгуулын ажлыг, бусад нь хайгуулын ажлын дөрвөн төсөл дээр ажиллаж, Ил уурхайн гүний, ордын, зах хязгаарын тогтоц, төвийн хэсгийн хүдрийн нарийвчилсан үнэлгээг өгөх ажлыг гүйцэтгэж байна. Мөн Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн далангийн уулын цул бэлтгэх ажилд тэсэлгээний болон далан дээр байгаа усны түвшинг хэмжих өрөмдлөгийн ажлуудыг тус тус гүйцэтгэж байна.  
А.Бямбамаа
 
 
 
 
 
          Төмөр замын ажилчдын баярын хурал өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн Тээвэр ложистикийн албаны хурлын танхимд боллоо. Энэ үеэр тус албанд олон жил идэвх зүтгэл үр бүтээлтэй ажилласан ачаа вагон хүлээлцэгч П.Жаргалсайхан, илчит тэрэгний машинч Д.Мягмар нар Зам тээврийн яамны “Хүндэт  төмөр замчин” цол тэмдгээр энгэрээ мялаав. Тооцооны хэсгийн эрхлэгч Б.Ичинхорлоо, илчит тэрэгний машинч Д.Ганболд нар “Тэргүүний  төмөр замчин”, илчит тэрэгний машинч И.Гадийхүү, О.Энхбаяр, туслах машинч Д.Эрдэнэбагана, Д.Бат-Эрдэнэ, илчит тэрэгний найруулагч Б.Энхтайван, краны машинч Г.Ядамсүрэн, замчин Д.Ганзориг нар “Онц хөдөлгөөнчин”, албаны дарга С.Мөнхтэгш, сантехникийн слесарь Д.Эрдэнэбат, пүүлэгч С.Өлзийням нар “Хөгжлийн төлөө” цол тэмдэг хүртэв. Мөн ажилтан  Ш.Буяндэлгэрийг  “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр, С.Амаржаргал, Д.Мягмарлхагва нарыг  Уурхайчны алдар медалиар шагнав. Шагналыг  “Эрдэнэт” үйлдвэрийн Тээвэр ложистикийн албаны  болон Улаанбаатар Төмөр замын Эрдэнэт өртөөний   удирдлагууд гардууллаа. 
 
 
 
 
 
 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог