Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Лхагва, 02 8-р сар 2017
Лхагва, 02 8-р сар 2017 00:00

Цехүүд дээврээ засварлана

        Ойрын өдрүүдэд үргэлжилсэн усархаг бороо орох төлөвтэй байгаа тул “Эрдэнэт” үйлдвэрийн ХАБЭАБОХ хэлтсийнхэн бүтцийн нэгжүүдийн барилга байгууламжийн дээврийн бүрэн бүтэн байдалд зорилтот шалгалт хийжээ. Уг шалгалтаар Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Авто тээврийн байгууллага, Тээвэр ложистикийн алба, Эрчим зүйн цехэд зөрчил дутагдлууд илэрчээ. Тухайлбал белазын засварын хэсгийн болон төв агуулахын дээврийн зааг хэсгээр борооны ус тогтож нэвтэрсэн, Баяжуулах үйлдвэрийн НБХ-ийн дээврийн ус зайлуулах хоолойнуудын таг шаардлагад нийцэхгүйн улмаас бөглөрч дээвэр дээр ус тогтох нөхцөлийг бүрдүүлсэн, Эрчим хүчний цехийн ацетилений станцийн хэсгийн цахилгаан хуваарилах автоматикийн өрөөний дээсрээс ус ихээр урсаж хүчний шүүгээ рүү орох аюултай байгаа зэрэг эрсдэлийг наймдугаар сарын тавны дотор арилгах үүргийг холбогдох цехүүдэд өглөө.      
 
 
     
 
 
 
Лхагва, 02 8-р сар 2017 00:00

Аюулгүй ажиллагчид шалгарлаа

               “Эрдэнэт” үйлдвэрийн цех, нэгжийн ХАБЭА-н талаар энэ оны хоёрдугаар улиралд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг компанийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч болон ерөнхий мэргэжилтнүүд, ХАБЭА-н зөвлөлийн гишүүд дүгнэлээ. Нэгдүгээр хэсгийг Ил уурхайн хамт олон манлайлж 5 сая төгрөгийн шагналын эзэд болсон бол хоёрдугаар хэсгээс Дулаан цахилгааны төв түрүүлж 2 сая, гуравдугаар хэсэгт Ган бөмбөлгийн цех шалгарч 1 сая, дөрөвдүгээр хэсгийг Сэлэнгэ амралтын бааз хошуучилж 500 мянган төгрөгийн шагнал тус тус хүртэв. 
          Цех, нэгжээс гарсан саналыг хэлэлцэн “Аюулгүй ажиллагч”–ийн жагсаалтанд анхны удаа бичигдэх 21 ажилтныг шалгаруулан “Эрдэнэтийн овоо” ордын баялгийн дээж зэс бугуйвч, дуулганы наалт, ажлын хувцас, гэрчилгээ олгосон бол жагсаалтанд гурав дахь удаа бичигдэж буй 14 ажилтан тус бүрийг 100 мянган төгрөгөөр урамшуулав. Харин “Аюулгүй ажиллагч”-ийн жагсаалтад хоёр дахиа удаа бичигдсэн 14 ажилтан компанийн удирдлагатай зоог барьж “Зөв ажиллацгаая” сэдвээр ярилцлага өрнүүлэхээр уригдсан байна. 
 
 
 
 
 
 
 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог