×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Мягмар, 01 8-р сар 2017
      Жил бүрийн өдийд “Эрдэнэт” үйлдвэрийн цех, хэлтэс, нэгжүүд оны эхний хагас жилийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааны тайлангаа компанийн удирдлагуудад тавьж хамгаалдаг уламжлалтай. Энэ удаагийн хурлаар удирдах шатны ажилтнууд цех, нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөхөөс илүү Хамтын гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээг гол шалгуур үзүүлэлт болгосон нь онцлог байв. Өнөөдөр Ил уурхай, Авто тээврийн байгууллага, Баяжуулах үйлдвэрийнхэн тайлангаа тавихад үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд давж биелсэн амжилттай байна. Харин үйлдвэрлэлд нэн хэрэгцээтэй хэмээн захиалсан материал техник, тоног төхөөрөмж цагтаа нийлүүлэгдээгүйгээс цех бүрт зардал хэмнэлт гарсан ч үйл ажиллагаанд доголдол үүсч буйг энэ үеэр цехийн удирдлагууд учирласан. Ил уурхай, Авто тээврийн байгууллага оны эхний хагас жилийн санхүүгийн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тайлангаа     “хангалттай”, Баяжуулах үйлдвэрийнхэн “онц” дүгнүүлэв. 
        Баяжуулагчид энэ хугацаанд хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 269 мянган тонноор давуулан биелүүлж, 3299 тонн зэсийг зэсийн баяжмалд, 568 тонн молибденийг молибденийн баяжмалд илүү үйлдвэрлэжээ. Харин зэсийн металл авалтын төлөвлөгөөг 2,67 хувиар өсгөсөн нь түүхэндээ байгаагүй дээд амжилт гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм. 
 
 
 
 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог