Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Даваа, 04 12-р сар 2017

Хэрэглэгчддээ цаг ямагт   амт чанартай , төрөл бүрийн халуун хоол үйлдвэрлэлийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэхийг зорьж  буй   Хаан буузын хамт олон  шинэ үйлчилгээ нэвтрүүлж эхэлжээ. Энэ нь 24 цагийнтуршид захиалга хүлээн авч, хэрэглэгчдийн хүссэн газарт шуурхай хүргэх  хоол  хүргэлтийн  иж бүрэн үйлчилгээюм. Мөн эрүүл зохистой хооллолтыг хэвшил болгож буй  хэрэглэгчидэдээ зориулан “Эрүүл хоололтын кафе”-г нээн ажиллуулж эхэлсэн байна.  Үйлчлүүлэгчдээ эрүүл аргаар жингээ хасч,  зөв хооллолт дасгал,  хөдөлгөөнийг  хослуулан зөв хэвшилд суралцахад  нь дэмжлэг үзүүлэх  зорилгоор  уг кафег Макс спиннинг төвийн байранд нээжээ.   Ийнхүү 24 цагийн  хоол  хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлснээр Монгол үндэсний  болон европ  хоол, эрүүл  фитнесс хоолыг  дуртай газраа захиалан  авах анхны боломжийг Хаан буузынхан үйлчлүүлэгчдэдээ олгож байгаа аж.

2018 онд “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдын дунд хэрэгжүүлэх “Эрүүл мэнд” хөтөлбөрийн төлөвлөгөө батлагдлаа. Уг хөтөлбөрийн хүрээнд шинэлэг хийгээд онцлог ямар төсөл, үйл ажиллагаа явагдах талаар ХАБЭАБОХ хэлтсийн лабораторийн дарга О.Алтансүхээс тодрууллаа.



“Эрүүл мэнд” хөтөлбөр хэдэн он хүртэл хэрэгжих вэ?
2018-2022 он хүртэл хэрэгжих “Эрүүл мэнд” хөтөлбөр батлагдсан. Энэ хүрээнд жил бүр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлагдаад явдаг. Ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Спорт цогцолбор, “Уурхайчин” соёлын ордон, ХАБЭАБОХ хэлтэс, Технологийн сургууль, “Эрдэнэт” сувиллын цогцолборын хамтарсан ажлын хэсэг хуралдаж ирэх онд хийх ажлаа тодорхойллоо. Эдийн засгийн хэлтэс компанийн биенес төлөвлөгөөнд зардал суулгах ажлыг хариуцан оролцдог.

Хэрэгжих төслийг хэрхэн сонгодог вэ?
“Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч нараас маш олон төсөл ирсэн. Бид комиссын хурлаар хэлэлцээд хэрэгжих боломжтой, үр дүнтэй гэсэн төслийг төлөвлөгөөнд оруулсан байгаа. Хөтөлбөр маань компанийн ажилтнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг өргөжүүлэх, хувь хүнийг төлөвшүүлэх, эрүүл ажилтныг дэмжих, удирдлагын оролцоог нэмэгдүүлэх гэсэн чиглэлээр 10 гаруй төсөл хэрэгжинэ.  Үйлдвэрийн цехүүдийн ажлын байр руу чиглэсэн ажлууд түлхүү хийгдэх юм.

Онцлог төслүүдийг тодорхой танилцуулбал...?
Тухайлбал, “Алжаал ядаргааны хөтөлбөр” хэрэгжинэ. Энэ нь Оюутолгойд хэрэгждэг хөтөлбөр л дөө. Ээлжийн ажиллагсдад тэр дундаа технологийн тээврийн жолооч нарт “Ухаалаг малгай” хэрэглүүлэх төсөл. Эхний ээлжинд Белазын жолооч нарт өмсүүлж турших юм. Шаардлагатай гэж үзвэл бүх жолооч нарт чип карт бүхий ухаалаг малгай өгнө. Энэ малгай нь ядаргааны түвшинг тогтоодог. Анхаарал сулрах үед дохио өгч сэргээнэ. Шөнийн ээлжийн жолооч нарыг үүрэглэх эрсдэлээс хамгаална. Энэ төслийг Хөгжлийн хэлтэстэй хамтарч хэрэгжүүлэх юм. Австралийн компаниас үнийн санал ирсэн байгаа.

Ямар үнэтэй эд вэ?
Эхний жил 10-аад малгай авч энэхүү төслийг хэрэгжүүлэхэд 63000 доллар зарцуулахаар байгаа. Дараагийнх нь “Амьсгал хамгаалах хөтөлбөр”. Бидэнд Мэргэжлийн хяналтын газраас албан шаардлагын дагуу чиглэл өгсөн байдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд мэргэжлээс шалтгаалах өвчинтэй 900 гаруй тохиолдол бүртгэгдсэний 70 хувь нь тоосны шалтгаант өвчлөл эзэлж байгаа. Иймээс ажлын байран дахь эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл болох аюултай тоос тоосонцор, утаа, уур хийн аюулаас ажиллагсдын амьсгалын эрхтнийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Амны хаалтуудын тохиргоог тест хийх замаар тодорхойлно. Жишээ нь Засвар механикийн заводын Цутгуурын цех, Дулаан цахилгааны төв, Ган бөмбөлгийн цехийн ажилчдад ямар төрлийн маск илүү тохирохыг хэрэглүүлэх юм. Хөгжлийн хэлтсээс чиглэл өгсний дагуу “Эрүүл мэнд” хөтөлбөрийн төлөвлөгөөнд зардлыг нь суулгаж хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ мөн л Оюутолгой компанид хэрэгждэг хөтөлбөр.

     Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын А/702 тоот тушаал гарч, компанийн хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт, өөрчлөлт орсон. Уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т Ажил олгогч ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх талаар заасан байдаг. Үүний тулд хөдөлмөрийн  дотоод журамд ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах, бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн сургалт, давтан сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, үр дүнг нээлттэй мэдээлэх арга хэмжээ авахыг тусгасан. Үүнтэй холбогдуулан Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Эмэгтэйчүүдийн холбоо хамтран жендерийн эрх тэгш байдал, ажлын байрны бэлгийн дарамт сэдвээр сургалт зохион байгуулав. Сургалтыг Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв, Монфемнет Үндэсний сүлжээний сургагч багш нар удирдан багаар ажиллах хэлбэрээр зохион явуулсан нь оролцогчдын сонирхлыг ихэд татлаа. Сургалтанд цехүүдийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, тэргүүлэгч 30 гаруй бүсгүй хамрагдав. Эмэгтэйчүүд энэхүү сургалтаас олж авсан мэдлэг, мэдээллээр өөрийн цехдээ сургалт зохион байгуулах аж.

 


М.ГЭРЭЛ

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн цех нэгжүүдийн дунд жил бүр зохион байгуулагдаж буй “Нэн түрүүнд ХАБ-2017” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
     Тэмцээний тэргүүн байранд Баяжуулах үйлдвэрийн “Дэвшилд тэмүүлэгч” баг шалгарч өргөмжлөл цом, таван сая төгрөгийн мөнгөн шагналын эзэд болов. Дэд байрыг  Барилга засварын цехийн “Дуулга” баг эзэлж,  өргөмжлөл гурван сая төгрөг хүртсэн бол, гутгаар байрт Цахилгаан цехийн “ЭМАЖ ХАБ” баг шалгаран, өргөмжлөл хоёр сая төгрөгөөр шагнагдлаа. Тусгай байрыг Засвар механикийн заводын “Риск & витамин”, Ил уурхайн “Уурхайн бүргэдүүд” багууд эзлэв. Тэмцээний “Шилдэг үзэсгэлэн” номинацид Дулаан цахилгааны төвийн “Мегаватт” баг, “Шилдэг мэндчилгээ” номинацид  Барилга засварын цехийн “Дуулга”баг тус тус шалгарав. Харин  “Шилдэг ХАБЭА-н инженер”- ээр Эрдэнэт сувиллын цогцолборын ажилтан Энх-Од, “Шилдэг гэрийн даалгавар гүйцэтгэгч”-ээр Чанар хяналтын хэлтсийн “Талст” багийхан, “Шилдэг арга зүйч”-ээр Тээвэр ложистикийн албаны ажилтан М.Сүхбаатар, “Шилдэг манлайлагч”-аар Орон сууцны хэсгийн дарга М.Болдбаатар,  Орос 19-р сургуулийн захирал Степанова С.И, Орос цэцэрлэгийн захирал Ивченкова Е.В,  “Шилдэг багийн ахлагч”-аар Цахилгаан цехийн ажилтан П.Болд-Энх нар тус тус тодорлоо.



.
 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог