×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 11-р сар 2017

    

     Эрдэнэт” үйлдвэрт 38 жил тус тусдаа үйл ажиллагаа эрхэлж байсан Төмөр замын цех, Материал техникийн хангамжийн бааз нэгдэн Тээвэр ложистикийн алба нэртэй болж өргөжсөнөөс нь хойш тухтай сурвалжлаагүй юм байна. Өвлийн хүйтэн “тачигнасан ” өдөр эднийхийг зорилоо. Зам засварын хэсгийнхэн төмөр замын ойр орчмын цас цэвэрлэгээндээ гарсан угтав.

 
   Хуучнаар төмөр замын цехийн захиргааны байраар орвол шатны бариулаасаа эхлээд “гял цал”. Вагоны дотрыг санагдуулам бөмбөгөр тааз, нарийн хонгил нь “шил толь”. Интерьер засал нь эгээ уран зургийн галарей мэт. Материал техникийн хангамжийн баазынхантай ханаар тусгаарлан суудаг байснаа сэт цохиод нэгдчихэж. Харин тэр хавь засвар ороод ундуй сундуйхан.



    Нэгдээд ойндоо хүрч буй уг цех ерөнхийдөө хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн зэсийн болон молибдений баяжмалыг илчит тэргэнд ачиж холын замд үддэг.



   Ингэхдээ Улаанбаатар төмөр замын “Эрдэнэт” өртөө, Гаалийн газар, хяналтын байгууллагуудтай өдөр бүр, цаг тутам хамтран ажиллана. Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгээс гарч буй зэсийн баяжмал чанарын хяналтаар түрүүлж ордог юм байна. Тэд хэрхэн яаж ачих, ямар агуулгатайг тодорхойлсны дараа гадны байгууллагуудын хяналт үйлчилгээ тавигдана.



   Төмөр замын хэсгийн ачаа бараа хүлээлцэгч нар гаалийнхантай хамт шалгаад вагонд ачна. Баяжмалын уут болгоныг хэмжиж шалгах жишээтэй. Уутанд гурван тонн баяжмал савладаг, нэг вагонд дунджаар 22-23 уут баяжмал орж харагдсан. Тэгэхээр 70 орчим тонныг нэг илчит тэргэнд илгээдэг байх нь. Хоногт 30-аад вагон зэсийн баяжмал Эрдэнэтээс “хөдөлдөг” гээд бод доо. Үүний дараа вагоныг нийтээр нь “пүүлж” жингээ барьж буй эсэхийг дахин нягтална.



   Ингээд Гаалийнхан бичиг баримтын бүрдэл хийгээд “Эрдэнэт” өртөөнд хүргэдэг. Үндсэндээ дөрвөн удаагийн хяналт шалгалт давж байж энд ирнэ. Харин ч вагоны эргэлтийг түргэтгэх үүднээс хамааралтай гадна, дотнын бүх мэргэжилтнүүд “нэг цэгийн үйлчилгээ”-нд нэгдсэнээр ажил дөмөг бүтэж харагдах. Тооцооны мэргэжилтнүүдийн заншсан ажил нэг мөр болоход зэсийн баяжмал замдаа гарна даа.



   Үүнээс цааш ачаа барааны бүрэн бүтэн байдлыг дэлхий нийтийн жишгийн дагуу зуучлагч компани хариуцдаг. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэгчээр “Эрдэнэт” үйлдвэрийн хамгийн сүүлийн шат дамжлага болсон энэ цехийн ажлын хариуцлага өндөр.



   Тээвэр ложистикийн албаныхны бас нэгэн чухал үүрэг нь гаднаас ирсэн ачаа барааг хүлээн авч есөн том агуулахад ангилан хадгалж түгээх. “Эрдэнэт” үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, бараа материалын агуулахын үлдэгдэлд Монгол даяараа “нүд унаж” илүү хардаг гэхэд хилсдэхгүй. Угтаа үлдэгдлийн мөнгөн дүнг сонсоод тэр. Оны эхэнд 114 тэрбум төгрөгийн бараа материалын үлдэгдэлтэй байсан бол өнөөдөр 100-аад тэрбум болж буурчээ. Уул уурхайн хүнд үйлдвэрийн технологийн гол тоног төхөөрөмжийн нэг эд анги л гэхэд хэдэн зуун саяын үнэтэй байх нь бий. Белазын зөвхөн нэг дугуй нь 50 гаруй сая төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрийн нэн чухал нь нөөц сэлбэг хэрэгсэл, бараа материал. Харин техник технологийн шинэчлэлийн үр дүнгээр дахин ашиглагдахгүй болсон бараа материалыг компанийн вэб сайтад зурагтай нь монголчлон танилцуулж худалддаг. Нээлттэй хаалганы өдөрлөг хэд хэдэн удаа зохион байгуулснаар түрүү жил нэг тэрбум гаруй, энэ жил 215 сая төгрөгийн борлуулалт хийжээ.



   “Эрдэнэт” үйлдвэр эдийн засгийн хувьд бүсээ чангалсан байдалтай байгаа ч энэ зүгт бүтээн байгуулалтын ажил нилээд хийгдэж буй нь онцлог байв. Гадна өнгөө шинэчлээд, эвдэрсэн зам талбайгаа засуулаад авсан байна. Зургадугаар агуулахын шалыг тэгшилж цементлээд резинэн будгаар будаж байхтай таарлаа. Нефть бааз дизелийн түлш хүлээж авдаг технологийн схемээ өөрчилж хүчин чадлаа сайжруулж байна. Мөн газар доор байрладаг түлш агуулах савуудад аваарын дохиоллын төхөөрөмж суурилуулж байх юм. Аюулгүй байдлыг хангах ажил үүгээр зогсохгүй, өвс ургадаг гадна талбайг цементлэх ажил ид үргэлжилж байна. Өвөл болохоор ажил ундарч, удааширч буй нь харамсалтай.   


 
     Энэ албаны дарга С.Мөнхтэгш гэж “Эрдэнэт” үйлдвэрт, ган замчидтайгаа эдүгээ 36 жил тасралтгүй ажиллаж буй эрхэм аанай л янзаараа инээвхийлэн угтсан. Туслах машинчаас эхлээд мужаан, слесарь гээд түүнд хийгээгүй ажил энэ цехэд үгүй. Даргын албыг сүүлийн 20 гаруй жил хашиж буй нь нэгийг өгүүлнэ. Түүний амьдрал бүхэлдээ “Төмөр замын цех”-ийн түүх юм.



   Тэрээр ажлын байрны тав тух, гоо зүй, эрүүл ахуйг чухалчилдаг нь хэзээнээс анзаарагддаг. Эднийх ажиллагсдадаа цайны цагаар дасгал хөдөлгөөн хийх нөхцөлөөр хангаж фитнес өрөө тохижуулсныг үзлээ. Хувцас солих өрөөнд засвар хийж, 200 хүний хурлын танхим байгуулжээ. Энэ мэт үйлдвэрийнхээ 40 жилийн ойг 40 бүтээлч ажлаар бэлэг барьж угтахаар хичээн ажиллаж буй тус хамт олон ололт амжилт арвин 2017 оныг үдэж байна.



   Тэндээс сэтгүүлчийн хувьд “олз” дүүрэн гарахад Зам засварын хэсгийнхэн маань цасны будраан дунд ган замаа тааваараа цэвэрлэсээр байлаа. Бригадын дарга Д.Бямбацогтын дэргэд хэсэг саатахад тэрээр “Илчит тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ачаа тээврийг саадгүй, цаг хугацаанд нь буулгахын төлөө бид өдөр бүр замаа тэгшилж, засч ажилладаг. Өвөл төмөр замын царигийг хэмжээнд нь байлгахын төлөө өндөр намыг үргэлж тэнцүүлнэ. Манайх хагас автомат тоноглолтой. Зам автоматаар шилждэг учраас цэвэр байх ёстой. Бас гар сумаар эргүүлж нэг замаас нөгөө рүү шилжүүлдэг. Тэгэхээр зам мөн л цэвэр саадгүй байх учиртай. Гарам ч ялгаагүй” гэж ярьсан. Энэ цаг мөчид агуулахын хашааны үүдэнд зогсоо цагдаа мөн ч сүртэй харагдсан. Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхондоо улам их амжилт хүсье.

М.ОДГЭРЭЛ

     Эрдэнэт хотын IV сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Бямбамаагийн Солонго нэртэй гэгээхэн охины “Солонгон цэцэг” шүлгийн ном шинээр мэндэллээ.Уг шүлгэн номонд авъяаслаг Солонго охины 30 гаруй шүлгүүд болон богино мөртүүд багтжээ.
     “Солонгон цэцэг” номны редактораар Эрдэнэт үйлдвэрийн ОНХА-ны найруулагч Цанаширын Батбаатар, зөвлөхөөр ОНХА-ны радиогийн сэтгүүлч Алтанхуягын Бямбамаа ажиллав. Б.Солонго охинд зориулсан редакторын үгийг хүргэе:
     Монгол хэл аугаа баян бас яруу тансаг ч гэсэн хүн бүр өөртөө таарсан шүлэг бичихийг оролддог. Харин монгол хүн бүр яруу найрагч байдаггүй.Тэр дундаа дунд сургуулийн жаахан охин шүлгийн ном гаргана гэдэг цөөхөн тохионо. Магадгүй яруу найргийн сүмбэр оргилууд ийм бүтээлийг туурьвидаг гэж уншиж байсан юм.
     Бурхан хүн төрлөхтөнтэй хэлцэл хийж борооны дараа Солонго татуулдаг болсон гэдэг. Учир нь усаар шийтгэхгүй гэж тэр. Тэгэхээр Солонго бол бурхан эзний нэгэн бүтээл. Б.Солонго охины шүлгүүдийг уншихад энэ л амьдарлыг их л нухацтай харсан байх юм. Ертөнцийг аврах анагаах тийм л өнгө бол эх газрын ногоон өнгө, амар амгалан. Яруу үгс тэнгэрт нумран газарт хөллөх Солонго шиг ертөнцийг анирдан ухаарал, бодрол болон хүмүүний сэтгэлд хоногшин гайхагдах тийм л өдөр ойрхон байгаа.
     Эрхэм дүүд бурхан эрүүл их ухаанаар шагнаж оюуны баялаг бүтээх их үйлсийг нь дэмжээсэй. Гэрэлд ойр хүн номонд ойр, номонд ойр хүн ертөцөд ойр байдаг. Хөрстийг ундаалах бороо шиг олон шүлэг бичиж, бичсэн шүлгүүд чинь Солонго шиг ертөнцийн хүмүүсийн зүрх сэтгэлийг баясган татах болтугай.

     Монгол улсын компанийн тухай хууль, хөдөлмөрийн тухай хуулийн заалтаар үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаниуд Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтад хамрагдаж гэрчилгээ авах учиртай.  Энэ чиглэлийн сургалт Эрдэнэт үйлдвэр дээр боллоо.
     Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт  нь гурван өдрийн хөтөлбөртэй байдаг.  Эрдэнэт үйлдвэрийн удирдах шатны ажилтнууд тус сургалтын хөтөлбөрийг шахуу програмтайгаар үзэж нэг өдрийн турш багтаан үзсэн байна.  Сургалтын үеэр компанийн засаглалын ойлголт ач холбогдлыг засаглалын хөгжлийн төвийнхөн дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө. Сургалтад компанийн засаглалын бүрэлдэхүүн хэсэг хувьцаа эзэмшигчдийн эрх, ТУЗ-ын үйл ажиллагаа, ТӨК засаглалын онцлогийг тайлбарлах, дотоод хяналтын тогтолцоо зэрэг сэдвийг багтаажээ.  
     Өнөөдрийн сургалтад манай компаниас 14 хүн оролцсон байна. Тэд өмчлөл ба удирдлагыг салгах нь, Эзэн ба удирдлагын асуудал, түүх, онолын асуудлууд болон дэлхий дахины чиг хандлага, компанийн тухай хууль, сайн засаглал ба дэлхийн зарим компанийн жишээг ярьж байна. Мөн ТУЗ-ын үүрэг  роль, ТУЗ-ийн бүтэц, үйл ажиллагаа стратеги боловсруулалт ба хэтийн зорилго ТУЗ-ийн үйл ажиллагааг үнэлэх зэрэг маш өргөн хүрээний мэдээ мэдээллийг хүлээн авсан юм.





 

Нутгийн зүүн хагаст цас орж, явган шуурга шуурч, хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар: 20, 24-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 27-нд нутгийн хойд хэсгээр 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 20-22-нд Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларна.   

Төвийн аймгуудын нутгаар: 20-нд нутгийн баруун хэсгээр, 22, 24-нд төвийн нутгийн зарим газраар, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи 20,24-нд зарим газраар, 27-нд нутгийн хойд хэсгээр 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус,  өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 26-27-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.    

Зүүн аймгуудын нутгаар: 21, 23, 25-нд нутгийн зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 21,25-нд зарим газраар 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн  байна. 26-27-нд хүйтний эрч суларна.  

Говийн аймгуудын нутгаар: 21-нд нутгийн зүүн хэсгээр, 23, 25-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 20-21, 24-25-нд зарим газраар 12-14 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 26-27-нд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс, 3 градус дулаан байна.

Эх сурвалж: http://tsag-agaar.gov.mn/forecast/weather-forecast/7days

     Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн тэргүүн туршлагаас хуваалцан нийт цех нэгжүүд өөр өөрсдийн хэлтэс цехийн үйл ажиллагаатай уялдуулан бүтээмжийн хөдөлгөөнийг хэрэгжүүлсээр ирсэн. Нэн түрүүнд шинэ залуу ажилчдад мэдээлэл өгч, бүтээмжийн хөдөлгөөний ач холбогдлыг таниулах нь чухал байгаа тул тус сургалтыг зохион байгуулж байна.
     Эрдэнэт үйлдвэрийн харьяа технологийн сургуульд модуль 2/1 буюу бүтээмжийн анхан шатны сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Тус сургалтанд ган бөмбөлгийн цех, геологи хайгуулын анги, авто тээврийн байгууллага зэрэг 19 цехийн 72 гаруй ажилтан хамрагдлаа. Сургалтаар бүтээмжийн мөн чанар ач холбогдлыг таниулж, өдөр тутмын ажил, үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ямар үр дүн гарах талаар таниулж, мэдээлэл өгсөн юм. Эрдэнэт үйдвэрийн хөгжлийн хэлтсийн инновацийн төвийн инженер Мөнхтунгалаг, Засвар механикийн заводын бүтээмжийн менежер Эрдэнэдаваа, баяжуулах үйлдвэрийн бүтээмжийн менежер Уранцэцэг, хөгжлийн хэлтсийн инновацийн төвийн чиглүүлэгч Дэлгэрмаа нар ажилчдад туршлагаасаа хуваалцлаа.
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрикт 2005 оноос “бүтээмж дээшлүүлэх Эрдэнэт хөтөлбөр” нэртэйгээр бүтээмжийн хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд ажиллагсдын бүтээлч хандлага дээшилж олон үр бүтээлтэй санал, санаачлагууд хэрэгжиж үйлдвэрт үр дүнгээ өгч байна. Энэ туршлагыг компанийн бусад цех, нэгжүүдэд нэвтрүүлэх зорилгоор 2011 оноос “Хүн-Эрдэнэ” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Бүтээмжийн хөдөлгөөний хүрээнд гарч байгаа шинэ санал, санаачлагуудыг хөгжүүлэн инноваци болгох хэрэгцээ шаардлагыг үндэслэн инновацийн тогтолцоог нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулахад чиглэсэн ажлуудад үйлдвэрийн ажилтан бүр өөрийн оюуны бүтээл, инновацийн саналаа өгч бодитой хувь нэмрээ оруулах боломжтой юм.



 

     Эрдэнэт үйлдвэрт ирэх онд хэрэгжих Эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрийн ажиллагсдад хэд хэдэн төсөл хэрэгжихээр болсон байна. Ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт хуралдаж, төслийг баталлаа. Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н зөвлөлийн хурлаар компанийн ажилтнуудын “эрүүл мэнд” хөтөлбөрийг онцгойлж хэлэлцсэн. Хөдөлмөрийн бүтээмжтэй–эрүүл ажилтан уриатай тус хөтөлбөрийг ХАБЭАБОХХ-ээс гаргасан судалгааны дагуу хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа 4168 ажилтны ажлын байрны нөхцлийг хэвийн нөхцөлд шилжүүлэх талаар хийж, хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулсан юм.
     Ажилтны хөдөлмөрлөх таатай орчинг бүрдүүлэн ажиллагсдыг ажил амьдралын зөв дадал хэвшилд сургаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогц, чанартай үзүүлж, хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй хамт олон болох зорилготойгоор тус хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр болж зөвлөлийн хурлаар шийдвэрлэлэв.
     “Эрүүл мэнд” хөтөлбөр нь компанийн хэмжээнд хэрэгжээгүй 2 жил өнжсөн бөгөөд “Нэн түрүүнд ХАБ-2017” хурлын шийдвэрээр тус хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон. Эрүүл мэндийн хөтөлбөрийн төлөвлөгөөг гаргаж нийт 16 ажил төлөвлөсөн байна. Үүнд эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, ажил хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, хуурамчаар өвчний магадлага авах явдлыг зогсоох, хор саармагжуулах үйлчилгээг нэмэгдүүлэх, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах олон талт ажил багтжээ.









 

Мягмар, 21 11-р сар 2017 00:00

Агуулах ашиглалтад орлоо

     Тээвэр ложистикийн албаны  гуравдугаар агуулах  саяхан ашиглалтад орлоо.  Бүх төрлийн багаж,  автомашины сэлбэг,  холхивч хадгалах зориулалттай уг агуулахын барилгыг шинээр барьж, галын дохиолол, камержуулалтын иж бүрэн систем суурилуулжээ. Одоогоор агуулахын бараа материалыг шилжүүлэн, өрж хураах, цэгцлэх  ажил ид үргэлжилж байна.  1999 оны дөрөвдүгээр сард  энэ  агуулах гал  түймэрт өртөж шатсан. Түүнээс  хойш 18 жилд бараа материалыг тараан байршуулж,  ажилтнууд нь  бусад агуулахад ажиллаж байжээ. Тухайн үед уг агуулах 3500 орчим нэр төрлийн бараатай,  эрхлэгч, гурван нярав  ажилладаг  байж.  Одоо 800-1000 нэр төрлийн барааг эрхлэгч, нярав  хариуцан ажиллаж байна.
     “Техник технологийн шинэчлэлтэй холбоотой ашиглагдахгүй бараа материалыг өөр агуулахад шилжүүлэн худалдаалж, бараа материал захиалгын дагуу ирдэг болсноос   үүдэн   агуулахад хадгалагдах бараа материал багасч байна. Ер нь “Эрдэнэт” үйлдвэрт  агуулахын үлдэлдэл буурч, бараа материалын эргэлт хурдасч байна” гэж гуравдугаар агуулахын эрхлэгч Г.Наранчимэг ярилаа.


Я.ЭНХ

     Өнгөрсөн жилийн өдийд “Эрдэнэт” үйлдвэрийн Ил уурхайн үндсэн техник, тоног төхөөрөмжүүдийг Питрам системд холбосноор уулын цул гаргалт, хүдэр олборлолт, ачаа эргэлт, тээвэрлэлтийн дундаж зай зэрэг уурхайн үндсэн тайлангууд үнэн зөв гарах боломж бүрдсэн. Түүнээс гадна тээвэрлэлтийн алдаа арилжээ. Саяхан Ил уурхайнхан өөрийн цехэд нэвтрээд үр дүнгээ өгч буй уг системийн талаар сургалт зохион байгуулсан байна. Уг сургалтанд уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьдаг Үйлдвэрлэлийн хэлтсийн болон өөрийн цехийн диспетчерүүд, уулын, өрмийн мастерууд гээд 40 шахам хүн хамрагджээ. Сургалтаар Питрам системийг хэрэгжүүлэхэд хэрэг болдог өгөгдөл цуглуулагч, үйлдэл засагч зэрэг зургаан програмыг нэг бүрчлэн заасан нь ач холбогдолтой болов. Цаашид уг системийн найдвартай ажиллагааг хангахын тулд питрам тоноглол суурилагдаагүй тоног төхөөрөмжүүдэд  нийлүүлэлт хийх шаардлагатай байгаа аж.


М.ГЭРЭЛ

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог