×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Лхагва, 22 11-р сар 2017

     Эрдэнэт үйлдвэрт ирэх онд хэрэгжих Эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрийн ажиллагсдад хэд хэдэн төсөл хэрэгжихээр болсон байна. Ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт хуралдаж, төслийг баталлаа. Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н зөвлөлийн хурлаар компанийн ажилтнуудын “эрүүл мэнд” хөтөлбөрийг онцгойлж хэлэлцсэн. Хөдөлмөрийн бүтээмжтэй–эрүүл ажилтан уриатай тус хөтөлбөрийг ХАБЭАБОХХ-ээс гаргасан судалгааны дагуу хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа 4168 ажилтны ажлын байрны нөхцлийг хэвийн нөхцөлд шилжүүлэх талаар хийж, хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулсан юм.
     Ажилтны хөдөлмөрлөх таатай орчинг бүрдүүлэн ажиллагсдыг ажил амьдралын зөв дадал хэвшилд сургаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогц, чанартай үзүүлж, хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй хамт олон болох зорилготойгоор тус хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр болж зөвлөлийн хурлаар шийдвэрлэлэв.
     “Эрүүл мэнд” хөтөлбөр нь компанийн хэмжээнд хэрэгжээгүй 2 жил өнжсөн бөгөөд “Нэн түрүүнд ХАБ-2017” хурлын шийдвэрээр тус хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон. Эрүүл мэндийн хөтөлбөрийн төлөвлөгөөг гаргаж нийт 16 ажил төлөвлөсөн байна. Үүнд эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, ажил хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, хуурамчаар өвчний магадлага авах явдлыг зогсоох, хор саармагжуулах үйлчилгээг нэмэгдүүлэх, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах олон талт ажил багтжээ.









 

     Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн тэргүүн туршлагаас хуваалцан нийт цех нэгжүүд өөр өөрсдийн хэлтэс цехийн үйл ажиллагаатай уялдуулан бүтээмжийн хөдөлгөөнийг хэрэгжүүлсээр ирсэн. Нэн түрүүнд шинэ залуу ажилчдад мэдээлэл өгч, бүтээмжийн хөдөлгөөний ач холбогдлыг таниулах нь чухал байгаа тул тус сургалтыг зохион байгуулж байна.
     Эрдэнэт үйлдвэрийн харьяа технологийн сургуульд модуль 2/1 буюу бүтээмжийн анхан шатны сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Тус сургалтанд ган бөмбөлгийн цех, геологи хайгуулын анги, авто тээврийн байгууллага зэрэг 19 цехийн 72 гаруй ажилтан хамрагдлаа. Сургалтаар бүтээмжийн мөн чанар ач холбогдлыг таниулж, өдөр тутмын ажил, үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ямар үр дүн гарах талаар таниулж, мэдээлэл өгсөн юм. Эрдэнэт үйдвэрийн хөгжлийн хэлтсийн инновацийн төвийн инженер Мөнхтунгалаг, Засвар механикийн заводын бүтээмжийн менежер Эрдэнэдаваа, баяжуулах үйлдвэрийн бүтээмжийн менежер Уранцэцэг, хөгжлийн хэлтсийн инновацийн төвийн чиглүүлэгч Дэлгэрмаа нар ажилчдад туршлагаасаа хуваалцлаа.
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрикт 2005 оноос “бүтээмж дээшлүүлэх Эрдэнэт хөтөлбөр” нэртэйгээр бүтээмжийн хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд ажиллагсдын бүтээлч хандлага дээшилж олон үр бүтээлтэй санал, санаачлагууд хэрэгжиж үйлдвэрт үр дүнгээ өгч байна. Энэ туршлагыг компанийн бусад цех, нэгжүүдэд нэвтрүүлэх зорилгоор 2011 оноос “Хүн-Эрдэнэ” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Бүтээмжийн хөдөлгөөний хүрээнд гарч байгаа шинэ санал, санаачлагуудыг хөгжүүлэн инноваци болгох хэрэгцээ шаардлагыг үндэслэн инновацийн тогтолцоог нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулахад чиглэсэн ажлуудад үйлдвэрийн ажилтан бүр өөрийн оюуны бүтээл, инновацийн саналаа өгч бодитой хувь нэмрээ оруулах боломжтой юм.



 

Нутгийн зүүн хагаст цас орж, явган шуурга шуурч, хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар: 20, 24-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 27-нд нутгийн хойд хэсгээр 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 20-22-нд Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларна.   

Төвийн аймгуудын нутгаар: 20-нд нутгийн баруун хэсгээр, 22, 24-нд төвийн нутгийн зарим газраар, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи 20,24-нд зарим газраар, 27-нд нутгийн хойд хэсгээр 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус,  өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 26-27-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.    

Зүүн аймгуудын нутгаар: 21, 23, 25-нд нутгийн зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 21,25-нд зарим газраар 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн  байна. 26-27-нд хүйтний эрч суларна.  

Говийн аймгуудын нутгаар: 21-нд нутгийн зүүн хэсгээр, 23, 25-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 20-21, 24-25-нд зарим газраар 12-14 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 26-27-нд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс, 3 градус дулаан байна.

Эх сурвалж: http://tsag-agaar.gov.mn/forecast/weather-forecast/7days

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог