Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Түүхийн эзэд
Лхагва, 28 2-р сар 2018 00:00

Ажлын үнэмлэхээ мартав!

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Гэрээт цагдаагийн тасаг ажилчдын хариуцлагыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой аяны хүрээнд маргаашнаас эхлэн ажилчин нэг бүрийн ажлын шинэ үнэмлэхийг шалгаж, үйлдвэрлэлийн бүсэд нэвтрүүлж байхаар боллоо. Үйлдвэрлэлийн машинд зорчиж яваа ажилчин ч үнэмлэхээ биедээ явах шаардлагатай юм.

У.Цэрэнбат

Фото: Б.Баттөгс

     Хоёрдугаар сарын эхний 21 өдрийн байдлаар зэсийн үнэ 6755-7159 ам доллар тонны хооронд хэлбэлзэж,  дунджаар 7028 ам доллар тонн байгааг мэргэжилтнүүд мэдээлэв.  Хоёрдугаар сар гарсаар зэсийн үнийн хэлбэлзэлд ам долларын ханшийн өөрчлөлт голлон нөлөөлж байна.
     Сүүлийн өдрүүдэд ам долларын ханш суларсан учир зэсийн үнэ дахин 7000 ам долларыг давж өссөн талаар Metal Bulletin-ий судлаач Dalton Barker мэдээллээ. Тэрээр Хятад болон АНУ-ын эдийн засгийн мэдээлэл нааштай байсан нь ч үнэ өсөхөд нөлөөлсөн талаар мэдээлэлдээ дурьдлаа. 2017 онд дунджаар 8.206 ам доллар фунт буюу 18091 ам доллар тонн байсан молибдены оксидийн үнэ 2018 он гарсаар дунджаар 10.5 ам доллар фунт болон 23148 ам доллар тонн байна.

 

Үйлдвэрийн ажилчдын өвөл цагийн соёл хүмүүжлийн ажлын хүрээнд цех хэлтсүүд Спорт ордноос гаргасан хуваарийн дагуу “Цасны баяр” зохион байгуулж байна. Дулааны цахилгаан станцын “Цасны баяр” өнгөрөгч амралтын өдөр болов.

Тэд энэ удаа ажилтнуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл агаарт гарч, эвсэг нөхөрсөг хамт олныг бүрдүүлэх зорилго дэвшүүлж,  цасны баяраа “Замд гарья” сэдвийн дор хийлээ. Тус өдөрлөгт  Дулааны цахилгаан станцын 100 гаруй ажилчид оролцож, олс таталт, цасны хөл бөмбөг,  амтат шорлог зэрэг спортын төрлөөр уралдан  авхаалж самбаагаа сорив.

Олс таталтын тэмцээнд Турбины хэсэг тэргүүлж, Засварын хэсэг, Цахилгааны хэсгийн хамт олон удаалсан байна.  Харин хөл бөмбөгийн төрөлд Турбины хэсгийн хамт олон дахин аваргалжээ. Ширээ засалтын тэргүүн байрыг  Засварын хэсэг эзэлсэн бол, Зуухны хэсэг удаах байр,  Түлш усны хэсэг гутгаар байранд тус тус шалгарав. Шинэ онд тус станцын захиргаа ажилчдынхаа эрүүл мэнд, бие бялдрын чийрэгжилтэд анхаарлаа хандуулж, урлаг спортын олон талт уралдааныг үе шаттай  зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны гишүүн 70 гаруй салбар нэгж, байгууллагуудын дундаас Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Эмэгтэйчүүдийн холбоо 2017 оны ажил үйлсээрээ манлайлж, тэргүүн байрэзэлсэн байна.  Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхий зөвлөлийн хурал Улаанбаатар хотноо хуралдаж, ийнхүү тус салбар холбооны ажлыг үнэлжээ.

Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо уурхайчин эмэгтэйчүүдийн аж төрөх арга ухааныг дээшлүүлэх болон бусад олон төрлийн сургалтыг зохион байгуулж, хүүхдийн асрамжийн Энэрэл төвд хэрэгжүүлсэн “Урам” хөтөлбөрийнхөө хүрээнд 1500 ном бүхий Номын сан байгуулж өгчээ.  Мөн Цэцэн бэр, Уран бүсгүйчүүд, Өглөөний клуб, Энэ хүүхнүүд үү зэрэг уламжлалт хөтөлбөр, уралдаан тэмцээнийхээ  цар хүрээг өргөжүүлж ажилласан нь  бусад салбар зөвлөлүүдээ манлайлахад чухал нөлөө үзүүлжээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын зорчдог автобусанд  “Ягаан суудал” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эмэгтэй ажилчид болон хөл хүнд  бүсгүйчүүддээ суудал тавьж өгөх, жендерийн мэдрэмжтэй байдлыг сурталчлах ажлыг эхлүүлсэн нь  үйлдвэрийн 2000 гаруй эмэгтэй ажилчдад хүрч, бодит үр дүнгээ өгсөн байна.

Эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцож, цехийн эмэгтэйчүүдийнхээ чөлөөт цагийг үр өгөөжтэй өнгөрөөхөд санаачилган гарган ажиллаж буй  Тээвэр ложистикийн алба,  Геологи хайгуулын анги, Төслийн менежментийн хэлтсийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нарыг  Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ.Энэ бүх амжилт, ололт нь тус  холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, анхан шатны зөвлөлийн дарга нар, гишүүд дэмжигч болон уурхайчин эмэгтэйчүүдийн идэвх оролцоо, хамтын хөдөлмөрийн өгөөж гэж холбооны тэргүүн З.Жаргалмаа онцлов. 

Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан   тус Эмэгтэйчүүдийн холбооноос “Уурхайчин эмэгтэйчүүдийн үндэсний чуулган”-ыг  ирэх 4 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Үндэсний чуулга уулзалтыг  өндөр түвшинд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхэлснийг холбооны тэргүүлэгчид ярилаа.

 

 

Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд уул уурхайн үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг түгээн дэлгэрүүлэх, сайн туршлагыг харилцан солилцох зорилготой “ХАБЭА ба Хамтын оролцоо-2018” форум ирэх гуравдугаар сарын  26,27-ны өдрүүдэд болно. Тус форумыг Оюу толгой компанитай хамтран зохион байгуулах юм.

Хамтарсан форумыг зохион байгуулах ажлын хэсгийг Эрдэнэт үйлдвэрийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэцогт ахлах бөгөөд Дэд даргаар Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, нарийн бичгийн даргаар ХАБЭАБОХХ-ийн дарга Д.Цагаан-Эрдэнэ нар ажиллаж байна.  Форумд уул уурхайн салбар төдийгүй бусад салбарын аж үйлдвэрийн томоохон компани, төлөөллүүд оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдлын өнөөгийн үйл ажиллагаа,  тулгамдсан асуудлын талаар хэлэлцэх юм.

Мянга мянган илгээлтийн эзэн залуусын гараар сүндэрлэсэн Эрдэнэтийн их бүтээн байгуулалт энэ онд 40 нас хүрч буй. Энэхүү түүхт ойг угтан Эрдэнэт үйлдвэр, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоотой хамтран “Дуунд мөнхөрсөн Эрдэнэт” шилдэг дууны уралдааныг зохион байгуулахаар болжээ.

Эрдэнэсийн өлгий Эрдэнэт овоо уул, газар усны тухай хийгээд Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжилд Эрдэнэтийн баялаг бүтээгчдийн оруулж буй хувь нэмэр, уурхайчдын ажил үйлсийн бахархлыг дууны уран бүтээлээр дамжуулан олон нийтэд сурталчлан түгээхэд уралдааны зорилго оршиж байна. Уралдаанд  гоцлол, хослол, гурвал, дөрвөл, цөөхүүл, найрал дууны төрлөөр нэг уран бүтээлч хэд хэдэн бүтээлээр оролцож, “Шилдэг дуу” гэсэн ганцхан номинацид өрсөлдөнө.

“Дуунд мөнхөрсөн Эрдэнэт” уралдааны дуунууд нь аль ч насны хүн дуулахуйц мэргэжлийн болон нийтийн, поп хэлбэрийн байж болох юм. Уралдаанд оролцох уран бүтээлийг ирэх дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл бүртгэх аж.

     Эрдэнэт үйлдвэрийн дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөл, Залуучуудын холбоо зэрэг төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.  Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсон цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа. Эрдэнэт үйлдвэрийн нийт ажиллагсдын 54 хувь нь 18-40 насны залуус байдаг бол 32 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байна. Иймд тус үйлдвэрийн хөгжил дэвшилд тэдний оролцоо, хувь нэмэр чухал үүрэгтэй. Уулзалтын зорилгыг  төрийн бус байгууллагуудынхаа удирдах ажилтнуудаар төлөөлүүлэн тэдний ард байгаа олон арван эмэгтэйчүүд, залуучуудаа сонсож, санал хүсэлтийг нь үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх боломжийг нээж байгаа гэж Ерөнхий захирал онцлов.
     Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбооноос 2018-2023 он хүртэлх Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Залуучуудынхаа нийгмийн амьдралд оролцох идэвх оролцоог нэмэгдүүлэх, амьдрах ухаан, ажил мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, эерэг хандлага, хариуцлагатай байж, бие даах зан үйлд суралцуулах зэрэг олон боломжийг нээж өгөх уг хөтөлбөртөө дэвшүүлжээ. Харин энэхүү хөтөлбөрийг бодитой хэрэгжүүлэхэд үйлдвэрийн үйл ажиллагааны бодлогод тодорхой зорилт тусгаж өгөхийг хүслээ. Мөн ажилчин залуучуудын нийгмийн асуудлууд, тухайлбал хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж, үйлчилгээ, орон сууцны хангамж, өндөр боловсролтой, чадварлаг залуучуудаа дэмжих зэрэг олон сэдвээр санал бодлоо хэлэв. Энэ талаар  үйлдвэрийн захиргааны зүгээс бүхий л боломжит хэлбэрээр үйл ажиллагааны бодлого хөтөлбөртөө тусган хамтран шийднэ гэдгийг удирдлагууд онцоллоо.
     Үйлдвэрийн дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл нь уурхайчин эмэгтэйчүүдийн хөгжил, манлайлал, гэр бүлийн сайн сайхны төлөө, тэдний нийгмийн асуудал, сургалт, нийгмийн хариуцлага гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Хүнд үйлдвэрт ажиллаж буй эмэгтэйчүүдийнхээ чөлөөт цагийг  үр өгөөжтэй өнгөрөөх зорилгоор “Одонтой ээжүүд”, Манлай гэр бүл”, “Цэцэн бэр”, Манлайллын ур чадвар зэрэг олон хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь эдүгээ тогтмолжиж, үр дүнгээ өгчээ. Энэ онд Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ирэх дөрөвдүгээр сард Уурхайчин эмэгтэйчүүдийн холбооны үндэсний чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж буйг зөвлөлийн тэргүүн З.Жаргалмаа танилцуулав. Мөн тус зөвлөлөөс зохион байгуулах олон талт үйл ажиллагааны төсөв зардал, уулзалт ажлын өрөө, ягаан суудлын хэрэгжилт, эерэг мэдээ түгээх зэрэг олон асуудлыг шийдэж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.
     Залуучууд, эмэгтэйчүүд бол тус үйлдвэрийн ажиллах хүчний том хэсэг. Тиймээс тэдэнд  дэмжлэг, урам зориг өгөхийн тулд эдгээр төрийн бус байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж, нийгмийн асуудлуудыг бүрэн шийдэх судалгаа, гарц замыг олж бодлогын хүрээнд хэрэгжүүлж ажиллахаа удирдлагууд онцоллоо. Ажилчдынхаа дуу хоолой болж, тэдний эрх ашиг, хөгжил төлөвшилд ихээхэн хувь нэмэр оруулж буй Эмэгтэйчүүдийн зөвлөл, Залуучуудын холбооны удирдлага, тэргүүлэгч гишүүдэд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон түүний удирдлагын багийхан “нөхөрсөг” хэмээх шар нохой жилийн ажлаа ахмад настнууд, эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөлтэй хийх уулзалтаар эхэллээ. Дөчин жилийн ойтойгоо золгож буй Эрдэнэт үйлдвэрийн  тулгын чулууг тавилцсан ахмадуудаа хүлээн авч, тэдний санал бодлыг сонссон нь уг цуврал уулзалтын түрүүч байв.
     Уулзалтанд үйлдвэрийн Ахмадын хорооны Нэгдсэн зөвлөлийн  гуч гаруй  гишүүд оролцож, компанид харьяатай олон зуун ахмадынхаа дуу хоолойг удирдлагуудад хүргэлээ. Ахмадын хорооны Нэгдсэн зөвлөлд үйлдвэрийн цех нэгж бүрийг төлөөлсөн ахлагч нар нэгддэг аж.
     “Түүхт ойн өмнө ахмадуудынхаа үгийг сонсож, санал санаачилгыг нь бодлого хөтөлбөртөө тусган хэрэгжүүлнэ. Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан.  Бид ойн хүрээнд үе үеийн ахмдуудынхаа үүх түүх, амжилт бүтээлийг бахархлын товчоон болгон үлдээхийн тулд та бүхнийгээ хүлээн авч уулзаж байна. Ирэх 5 дугаар сард 1000 ахмадын уламжлалт чуулга уулзалтыг зохион байгуулна” хэмээн Ерөнхий захирал уулзалтын зорилгыг тодотгов.  
     Уулзалтын үеэр Ахмадын хорооны дарга Д.Байгал өнгөрсөн онд хийсэн ажлын товч тайланг танилцуулж, шинэ оны төлөвлөгөө болон удирдлагуудад тавих саналаа багцлан дэвшүүллээ. Ахмадуудаа эрүүл аж төрөх хэв маягт хэвшүүлэх, буруу зуршил болон хөдөлгөөний хомсдолоос хамгаалах, урлаг спортоор дэмжих гээд олон талт хөтөлбөрийг тус хорооноос зохион байгуулж байна. Үйлдвэрийн зүгээс үзүүлдэг  олон дэмжлэгт  ахмадууд талархаж буйгаа илэрхийлж, цаашид ахмадаа сонсож, хамтран ажиллах хүрээ илүү өргөжинө гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.    

 

 

Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн оюутнууд өвлийн амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор сайн үйлсийн аяныг зохион байгуулжээ. Аяны хүрээнд Б.Баярмаа даргатай Цахилгаан систем автоматжуулалтын 2 дугаар ангийнхан Баян-Өндөр  сумын  Рашаант багийн өндөр настан Мижиддорж гуайд хүндэтгэл үзүүлж, тусламжийн зүйл  гардууллаа.

Өндөр настан Мижиддорж гуай Наран цогцолбор сургуульд 17 жил сантехникчээр ажиллаж байгаад  тэтгэвэрт гарчээ. Тэрээр  оюутнуудын сайн үйлсийн  тусламжид баярлаж, сайн сайхныг ерөөхийн зэрэгцээ хичээл номондоо шамдан суралцах нь улс орныхоо хөгжил дэвшилд оруулж буй том хувь нэмэр гэдгийг сургамжилжиж байв.  Сэтгэлийн дэм багаддаггүй. Оюутнууд маань амралтаараа зүгээр суулгүйгээр сайн санаачилга гарган нэгдсэнд баяртай байна хэмээн анги удирдсан багш Д.Дунгаамаа энэ үеэр ярилаа. 

 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог