• Хамтын ажиллагаа өргөжинө

         Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, цех, нэгжийн удирдлагууд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоне тэргүүтэй, тус улсад төвтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл өнөөдөр албан ёсны уулзалт хийлээ. Тэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид уул уурхайн тоног төхөөрөмж, технологийн салбарт хамтарч ажиллах боломжийн талаар ярилцав. Энэ жил Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй. Тиймээс тус улсаас Монгол Улсын уул уурхай, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх бодлого барьж буйг элчин сайд онцоллоо. У.Цэрэнбат   Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн түүх алтан марканд мөнхөрлөө

         Монголчуудын 20-р зууны манлай бүтээн байгуулалт,  улс орны  нийгэм, эдийн засгийн гол хүч Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойд зориулан Монгол Шуудан компани “Эрдэнэт-40 жил” сэдэвт алтан маркийг бүтээж, үйлчилгээнд гаргажээ. Тусгай технологиор бүтээгдсэн алтан маркийн нээлт өнөөдөр Эрдэнэт хотноо болов. “Эрдэнэт 40 жил” алтан маркийн нээлтийн ажиллагаанд Эрдэнэт хотын Захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон тус үйлдвэрийн удирдлагууд, хамт олны төлөөлөл, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Монголын Марк сонирхогчдын холбооны Орхон аймаг дахь салбарын тэргүүн Б.Мажинбуу нарын зочид оролцож, алтан маркийн дээжээс гардан авсан. Мөн энэ үеэр “Эрдэнэт 40 жил” алтан марк, дугтуйны нээлттэй худалдааг зохион байгуулав.         Монгол Шуудан ХК, уул уурхайн сэдвээр анх 1977 онд Эрдэнэтийн овооны ордыг түшиглэсэн их бүтээн байгуулалтыг бэлгэдэн Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр нэртэй нэг нэрийн марк гаргаж байсан бол хоёр дахь буюу түүнээс хойш 42 жилийн дараа “Эрдэнэт 40 жил” сэдэвт өндөр технологийн алтан маркийг үйлчилгээнд нэвтрүүлж байгаа аж. “Эрдэнэт 40 жил” сэдэвт маркийг 22 кратын алтан ялтсан дээр тусгай хэвээр шахаж, офсет хэвлэлийн технологийг хослуулж хийснээрээ онцлогтой болжээ. Энэхүү маркны зураачаар Монгол шуудан компанийн зураач, МУСТА Ч.Бат-Эрдэнэ, дизайнераар Ж.Ганхуяг нар ажиллаж, тус компанийн уран бүтээлчид Эрдэнэт үйлдвэртэй хамтран хагас жилийн хугацаанд бүтээсэн байна. Шуудангийн маркийн сэдвийн төлөвлөгөөг жил бүр Монгол Улсын Засгийн Газраас баталдаг. Энэ батлагдсан төлөвлөгөөний дагуу 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 119 тоот тогтоолд зааснаар бүтээгдсэн “Эрдэнэт-40” тусгай технологийн алтан марк нь шуудангийн үйлчилгээнд орж буй 1041 дэх сэдвийн марк болж буй.      Аливаа улс орны тусгаар тогтнолын баталгааг илэрхийлдэг марк бол дэлхий дахины түүх соёлын нэгэн үнэт өв юм. Үйлчилгээнд гарсан даруйдаа тухайн орны зан заншил, уламжлалыг түгээн дэлгэрүүлж чаддаг марканд Эрдэнэт үйлдвэрийн бүхэл бүтэн 40 жилийн хөгжил дэвшил, өнгө төрхийг багтаасан нь Эрдэнэт үйлдвэрээр дамжуулан Монгол орныг дэлхийд таниулахад чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд уг алтан маркийг үнэлж байна.      Эрдэнэт  үйлдвэр бол нийгмийн хариуцлагын хамгийн шилдэг бодлоготой компани. Тиймээс компанийнхаа үнэт баялагийг уурхайчид, ажилтнууд хэмээн тодорхойлдог. Энэхүү утга санааг алтан маркны гол хэсэгт эгэл жирийн уурхайчнаар төлөөлүүлэн дүрсэлж өгсөн нь тус үйлдвэрийн үндсэн зарчим, үнэт зүйлийг тусгаж чаджээ. “Эрдэнэт 40 жил” сэдэвт алтан марканд үйлдвэрийн өчигдөр, өнөөдрийг харьцуулан өнгөт болон хар зургийн аргаар ялгаж дүрсэлсэн нь зууны шилдэг  үйлдвэрийн техник технологийн шинэчлэл, ажилтнуудын хөдөлмөр хамгаалал, үйл ажиллагааны  хөгжил дэвшлийг өгүүлсэн утга агуулга төгс шийдэлтэй бүтээл болсныг марк сонирхогчид онцолсон юм. М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Дулааны цахилгаан станцынхан туршлага солилцлоо

         Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо 2019 оныг Сургалт хөгжлийн жил болгон зарласантай холбогдуулан үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хороо залуу боловсон хүчнээ Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцуулах, туршлага солилцох уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.      Дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Гончигсүрэн хэлсэн үгэндээ, “Танхимын сургалт зохион байгуулж, Дархан-Уул аймгийн Дулааны цахилгаан станц, Улаанбаатар хотын ТЭЦ3, ТЭЦ4 станцуудтай танилцах, мэргэжил нэгт байгууллагуудтай дадлага, үйлдвэрлэлийн сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн” гэдгээ онцоллоо. Тус хороо өнгөрсөн онд Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэ шугамаар танилцах, дадлага, туршлага солилцох уулзалтаа зохион байгуулахаар болсон байна. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Олон улсын стандарт “хангалттай” үнэлэгдлээ

         Эрдэнэт үйлдвэрийн Чанар хяналтын хэлтэс сар тутмын ээлжит хурлаараа хүдрийн агуулгыг өсгөх, ган бөөрөнцөгийн цехийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ил уурхайн экскаваторуудын засварын дараах цэвэрлэгээний ажлыг сайжруулах зэрэг хэд хэдэн асуудлыг авч хэлэлцлээ. Мөн эдгээр тулгамдсан асуудлыг ойрын үед шийдвэрлэх боломжтойг Чанар хяналтын хэлтсийн дарга Н.Мэргэнбаатар хэлж буй.      Чанар хяналтын хэлтэст он гарсаар ISO9001 стандартын хэрэгжилтэнд Стандартчилал хэмжилзүйн газраас аудит хийжээ. Улмаар 13 зөвлөмж өгсөн бөгөөд үйл ажиллагаагаараа “хангалттай” үнэлгээ авсан байна. ISO9001 стандартыг 4 үндсэн цехэд хэрэгжүүлж байгаа тус хэлтсийн хамт олон энэ онд бусад цехэд стандарт нэвтрүүлэхээр төлөвлөжээ. И.Чин   Дэлгэрэнгүй...
  • Эрсдэлтэй ажлын байрыг илрүүлнэ

         Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн Эрүүл ахуйн алба өнгөрсөн онд НХХЯ-ны дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хоёр чиглэлээр хамтран ажиллажээ. Ингэхдээ химийн хортой бодистой ажилладаг 250 ажилтныг эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулж, нэгтгэсэн тайланг үйлдвэрийн удирдлагуудад танилцуулсан байна. Мөн Медипас эмнэлэгтэй хамтран хийж буй 6000 ажилтны үзлэг шинжилгээгээр зонхилон тохиолдож буй өвчлөлийн судалгааг гаргаж, түүнд үндэслэн дөрвөн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.      Эдгээр дэд хөтөлбөрийн эхний ажил болох “Эргономик” дэд хөтөлбөр энэ сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл хэрэгжих юм. Уг хөтөлбөрийн хүрээнд эрсдэлтэй ажлын байрыг илрүүлснээр ажилчдыг эрүүлжүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулна. Хоёр дахь аян “Үйлдвэрлэлийн орчны гоо зүй” сэдвийн дор дөрөв, тавдугаар сард хэрэгжиж, үйлдвэрийн эргэн тойронд буй орчны тохижилтыг сайжруулахад чиглэжээ. Мөн гурав дахь аянаар “Сонсгол хамгаалах хөтөлбөр”, дөрөв дэх аянаар “Витаминжуулалт буюу ажилчдыг эрдэсжүүлэх” хөтөлбөр хэрэгжинэ гэдгийг ХАБЭАБОХХ-ийн Эрүүл ахуйн албаны дарга О.Алтансүх онцоллоо. И.Тогтох Дэлгэрэнгүй...
  • Орон нутгаас 31,9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ

        Эрдэнэт үйлдвэр ХХК нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Орхон аймгийн үйлдвэрлэгч компаниудтай 31,9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Баяжмалын шуудай, ган бөөрөнцөг, ажлын хувцас, түүхий резин, лед гэрэл, электродын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлж байна. 2016 онд 5,1 тэрбум, 2017 онд 7,7 тэрбум, 2018 онд 12 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг орон нутгийн үйлдвэрлэгчдээс худалдан авчээ. Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдтэй 2018 онд 42,5 тэрбум төгрөгийн 244 гэрээ байгуулсан нь өмнөх онтой харьцуулахад 2,2 дахин нэмэгдсэн байна.   У.Цэрэнбат Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Улсын төсвийн орлого нэмэгджээ

        Эрдэнэтийн уурхайчид улсын төсвийн тал хувийг бүрдүүлж, эх орны эдийн засгийн хүнд үед улсаа нуруундаа үүрч явсан түүхтэй. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд 854,8 сая тонн хүдэр боловсруулжээ. Сүүлийн гурван жилийн тайлан мэдээнээс харахад улсын болон орон нутгийн төсөвт уурхайчдын төлсөн татварын дүн өссөн байна. Тухайлбал 2016 онд 183,7 тэрбум, 2017 онд 578,6 тэрбум, 2018 онд 654,8 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлжээ. Харин үйлдвэрлэлийн түүхэнд зэсийн металл авалт энэ онуудад хамгийн өндөр хувьд хүрсэн байна. У.Цэрэнбат Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Нийгмийн хариуцлагын зардлыг нэмэгдүүлэв

         Эрдэнэт үйлдвэр ХХК нь уул уурхайн хүнд үйлдвэрийн хувьд ажилтнууддаа 24 нэр төрлийн хөнгөлөлт, дэмжлэг, буцалтгүй тусламж үзүүлж, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажилчдын цалинг 2017 онд 10%-аар, ажлын үр дүнгийн урамшууллыг 20 %-аар, 2018 онд цалинг дахин 15% хүртэл нэмэгдүүллээ. Үүний хүрээнд сүүлийн гурван жилд 129,2 тэрбум төгрөг зарцуулжээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд компани 2017 онд 60,5 тэрбум төгрөг зарцуулсан бол 2018 онд 24,4 тэрбумаар нэмэгдүүлж 84,9 тэрбум төгрөгт  хүргэсэн байна. У.Цэрэнбат Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Хуульчид 32,8 тэрбум төгрөгийн ашигтай шийдвэр гаргуулжээ

         Эрдэнэт үйлдвэрийн Хууль, эрх зүйн газрын хуульчид өнгөрсөн онд олон улсын арбитрын гурав, дотоодын арбитрын нэг, иргэний 54, захиргааны дөрөв, эрүүгийн 16, зөрчлийн хоёр гээд нийт 80 хэрэгт компанийн эрх ашгийг төлөөлөн ажиллажээ. Тэд иргэний 54 хэрэгт ажилласнаас 38 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, компанид 30,3 тэрбум төгрөгийн ашигтай шийдвэр гаргуулсан байна. Мөн эрүүгийн 16, зөрчлийн 2 хэрэгт  ажилласнаас 12 хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, 4,1 сая төгрөгийн хохирлыг барагдууллаа. Түүнээс гадна захиргааны дөрвөн хэргийн хоёр нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, нийт 2,5 тэрбум төгрөгийг компанид ашигтайгаар шийдвэрлүүлсэн амжилттай ажиллав. Тус газар 2018 онд 16 компани, дөрвөн иргэнээс нийт таван сая ам.доллар, 900 орчим сая  төгрөгийн авлага барагдуулсан байна.      Харуул хамгаалалтыг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Үйлдвэрийн бүс, объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулан батлуулж, компанийн бүх ажилтнуудад цахим үнэмлэх олгох ажлыг ХМТАЦ-тай хамтран зохион байгуулсан. Журмыг хэрэгжүүлэх зорилгоор “Зочин” үнэмлэхийг хэвлүүлж, Үйлчилгээ, аж ахуйн алба, Гэрээт цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн ба гэрээт байгууллагуудын ажилтнуудыг цахим үнэмлэхээр хангах ажлыг зохион байгуулав. Мөн “Компанийн аюулгүй байдал” сарын аяныг зохион байгуулж, Гэрээт цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн 816 дугаар салбарын харуул, хамгаалалтын бүх  цэгүүдээр хамгаалалтыг сайжруулах олон ажил санаачлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байна. Энэ онд хэрэгжүүлэх үйлдвэрийн ажилчдын автобусны шалган нэвтрүүлэх систем, харуул хамгаалалтын нэгдсэн систем, камерын хяналтын нэгдсэн төв байгуулах ажлын бэлтгэл хангагдаж байна. Дэлгэрэнгүй...
  • Сэрэмжлүүлэг

         Сүүлийн үед Орхон аймгийн цагдаагийн газарт Эрдэнэт үйлдвэр ХХК-д бараа, ажил үйлчилгээ худалдан авах, гэрээ байгуулахад зуучлах, мөн ажилд оруулж өгөх нэрийдлээр мөнгө өгсөн авсан залилангийн гэмт хэргийн тухай  гомдол удаа дараа ирсэн байна.      Иймд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс иргэдэд дараахь мэдээллийг хүргэж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК нь бараа, ажил үйлчилгээ худалдан авах, иргэнийг ажилд авах журмууддаа нэмэлт өөрчлөлт оруулснаар худалдан авалтын  болон хүний нөөцийн бодлогоо 2016 оноос хойш олон нийтэд нээлттэй, ил тод болгосон.  Тухайлбал Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хангамжийн хэлтэс нь үйлдвэрт хэрэгцээтэй бараа материал, тоног төхөөрөмжийн худалдан авалт хийхдээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай”  Монгол Улсын хууль, түүнчлэн компанийн “Бараа, ажил үйлчилгээ худалдан авах ерөнхий журам”-ын дагуу нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг компанийн албан ёсны www.erdenetmc.mn цахим хуудасны Худалдан авалт хэсэг дэх Тендерийн урилга дэд буланд байршуулан, олон нийтэд мэдээллийг цаг тухай бүрд ил тод хүргэн ажиллаж байна.      Мөн хүний нөөцийн бодлогын ил тод байдлыг хангах, хангуулах ажлын хүрээнд компанийн албан ёсны www.erdenetmc.mn цахим хуудсаар дамжуулан нээлттэй ажлын байрны зарыг олон нийтэд тогтмол хүргэж байна. Энэ нь тухайн ажлын байрны талаар сонирхсон иргэнд мэдээллийг ил тод хүргэх зорилготой бөгөөд хувь хүний хүсэлт, бичиг баримт, анкетыг цахимаар хүлээн авахгүй байхаар журамлагдсан болно. Иймээс Эрдэнэт үйлдвэр ХХК-иас зарлаж буй нээлттэй ажлын байрны мэдээллийг www.erdenetmc.mn цахим хуудасны Хүний нөөц хэсэг дэх Нээлттэй ажлын байр дэд булангаас авч, холбогдох хаягаар лавлаж тодруулах шаардлагатай юм. Түүнчлэн компанийн дотоод журмын дагуу ажилд орох өргөдөл, хүсэлтээ өөрийн биеэр ирүүлж, мэдээлэл авч байхыг хүсье.        Эрдэнэт үйлдвэр ХХК-тай холбоотой дээрхи мэдээллүүд иргэн та бүхний өмнө ил тод, нээлттэй байдаг бөгөөд залилан мэхлэх гэмт хэргийн золиос болохгүй байхыг сэрэмжлүүлж байна.   ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ГАЗАР, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10

Лондонгийн металлын биржийн зэсийн үнэ

ам.долл/тн

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Үйлдвэр

Олон улсын стандарт “хангалттай” үнэлэгдлээ

Олон улсын стандарт “хангалттай” үнэлэгдлээ

2019 2-р сар 20

Эрдэнэт үйлдвэрийн Чанар хяналтын хэлтэс сар тутмын ээлжит хурлаараа хүдрийн агуулгыг өсгөх, ган бөөрөнцөгийн цехийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ил уурхайн экскаваторуудын засварын дараах...