• Баян-Өндөр уулын энгэрт мод тарина

         Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдийг орон даяар “Мод тарих өдөр” болгон өрнүүлдэг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид үйлдвэрийн “Ногоон төгөл”-д 200 мод шинээр тарьсан бол дахин 500 мод нэмж тарих ажлыг өнөөдөр эхлүүллээ. Мод тарих ажлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс зохион байгуулж, үйлдвэрийн цех нэгжүүд хуваарийн дагуу оролцож байна. Мөн Баян-Өндөр уулын энгэрт 400 мод шинээр тарих юм. Энэ жил Эрдэнэт үйлдвэр хаврын мод тариалалтын ажлын хүрээнд Ил уурхайн гуравдугаар овоолго орчимд 2000, “Ногоон төгөл” болон Баян-Өндөр ууланд нийт 900 ширхэг шинэс мод тарихаар төлөвлөжээ. Шинэс мод нь байгалийн ямар ч нөхцөлд ургах чадвар сайтай,  үйлдвэрийн бүсэд зохицох онцгой шинж чанартай тул сонгож тарьж байгаа гэж мэргэжилтнүүд ярилаа.      Үйлдвэрийн бүсийн эргэн тойронд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор Эрдэнэт үйлдвэр 2013 оноос “Ногоон төгөл” байгуулан, байгалийн унаган төрх бүрдүүлэхэд анхаарч байна. Өнөөдрийн байдлаар, энд 24 төрлийн 12200 орчим мод тарьж, бут сөөг суулган арчилгаа тордолгоог тогтмолжуулжээ. М.Балжинням Б.Баттөгс       Дэлгэрэнгүй...
  • Дуучин Д.Дагвадоржийг Эрдэнэт хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

         Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын гоцлол дуучин, МУСТА Д.Дагвадорж энэ сарын 18-20-ны өдрүүдэд ОХУ-ын Улан-Үдэ хотод болсон “Байкальский Международный конкурс-III вокалистов” буюу Дуурийн дуучдын “Байгаль нуурын олон улсын 3-р уралдаан”-д түрүүлж, ганзага дүүрэн Эрдэнэт хотдоо буцаж ирлээ. Түүнийг өнөөдөр Соёл, урлагийн цогцолборын хамт олон нь угтан авч, Их танхимын тайзан дээр хүндэтгэл үзүүлэв. Мэргэжлийн ур чадвараараа тодорч, олон орны дуучныг ардаа орхисон Д.Дагвадоржид тус цогцолборын захирал Г.Буянжаргал хамт олноо төлөөлөн баяр хүргэж, дэлхийн тайзыг эзэгнэсэн алдартай дуучин болохын ерөөлийг алд цэнхэр хадаг, мөнгөн аяганы хамтаар өргөн барьсан юм. Дуучин Д.Дагвадоржид хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал оролцож, Засаг даргын шийдвэрээр Эрдэнэт хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж буйг баяртайгаар дуулгав. 2010 оноос хойш өнөөг хүртэл дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгатай ажил амьдралаа холбож, уурхайчдын яруу алдар бахархлыг дуулж яваа дуучин Д.Дагвадорж энэ үеэр сэтгэгдлээ хуваалцаж, үргэлж дэмжиж тусалж байдаг Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, нийт хамт олон, багш нар, мэргэжил нэгтнүүддээ баярлаж буйгаа илэрхийлсэн юм. Дуурийн дуучдын “Байгаль нуурын олон улсын уралдаан” нь дөрвөн жилд нэг удаа зохиогдож, өндөр зэрэглэлийн дуурийн дуучдыг нэг дор цуглуулж, чадвар чансааг нь эрэмбэлдэгээрээ олон улсын томоохон тэмцээн юм. М.Балжинням Б.Баттөгс         Дэлгэрэнгүй...
  • “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөр батлагдлаа

         Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн YII хуралдаан өнөөдөр хуралдаж, цаг үеийн хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Эдгээр шийдвэрлэх асуудлын нэг нь “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөр багтсан юм. Тус хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр болон Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.     Өнөөдрийн хуралдаанаар Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр хамтран хэрэгжүүлэх “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөр эцэслэн батлагдаж байна. Хөтөлбөрийн Хяналтын зөвлөлд Орхон аймгийн Баянцагаан, Говил баг, Жаргалант сумын иргэдээс төлөөлөл оролцуулахаар боллоо. Тус дэд хөтөлбөр Орхон аймгийн хэмжээнд 2019-2022 онд хэрэгжинэ. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт гарлаа

         Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 5-р сарын эхний 20 хоногт үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ амжилттай биелүүллээ. Сарын эхний 20 хоногийн байдлаар 1421.7 мянган метр куб уулын цул гаргасан нь төлөвлөснөөс 94.41 мянган метр кубээр илүү байна. Энэ нь төлөвлөгөө 107.1 хувиар давж биелсэн гэсэн үг юм. Хөрс хуулалтын ажлыг төлөвлөснөөс 114.21 мянган метр кубээр илүү гүйцэтгэж, төлөвлөгөөт үзүүлэлт 121.6 хувиар давлаа. Харин энэ хугацаанд хүдэр олборлолт 97.5 хувийн гүйцэтгэлтэй байна.      Баяжуулах үйлдвэр 1765.78 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөснөөс 37.18 мянган тонн илүү буюу 102.2 хувиар биеллээ. Хүдэр дэх металлын агуулга сарын эхний 20 хоногт зэсээр 0.464 хувь, молибдени 0.0169 хувийн гүйцэтгэлтэй байж, төлөвлөгөө 100-111.2 хувиар биелсэн байна. Металл авалтын хэмжээ зэсийнх 88.30 хувь, молибденийх 48.50 хувьтай байж, төлөвлөгөөний биелэлт 100 хувийн үзүүлэлттэй гарчээ. Баяжмал үйлдвэрлэлийн хувьд, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид сарын эхний 20 хоногт 32243.6 тонн зэсийн баяжмал, 238.2 тонн молибдений баяжмал тус тус үйлдвэрлэсэн байна. М.Балжинням   Дэлгэрэнгүй...
  • Төгсөгчдийг нээлттэй ажлын байранд урив

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн багш, оюутнууд өнөөдөр “Технологийн сургуулийн өдөр 2019” үйл ажиллагааг А.Амарын талбайд амжилттай зохион байгууллаа. Уул уурхайн салбарын боловсон хүчнийг 44 дэх жилдээ бэлтгэж буй тус сургуулийг энэ хичээлийн жилд 10 мэргэжлээр 60 гаруй оюутан төгсөж байна. Өдөрлөгийн үеэр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор мэргэжил сурталчилж, эрдэмтэн багш, оюутнуудын хамтарсан бүтээлээр үзэсгэлэн гаргалаа. Мөн Технологийн сургуультай хамтран ажилладаг 50 гаруй байгууллагыг төлөөлөн “ОРА металл” ХХК, “Бэрэн металл” ХХК, “Хөх ган” ХХК, “Анд энерги” ХХК, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар өдөрлөгт оролцож, төгсөгч оюутнуудыг нээлттэй ажлын байранд урьсан. Энэ үеэр сурагчдын дунд шатар, сагсан бөмбөгийн тэмцээн явагдаж, шилдгүүдийг шалгарууллаа. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Сургуулийн өмнөх боловсролд хөрөнгө оруулалт хийлээ

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймаг хамтын ажиллагааны хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Тухайлбал, өнөөдөр Орхон аймгийн 4, 26, 6-р цэцэрлэгийн багачуудад “Бумбардай” цуврал номыг бэлэглэв. Төрийн болон хувийн хэвшлийн нийт 42 цэцэрлэгт 5000 орчим буддаг ном, комик цувралыг хүлээлгэн өгөх юм. Орхон аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол олгох, цэцэрлэгийн 272 бүлэг байдаг бөгөөд бүлэг тус бүрт 1 сая төгрөгийн ном, тоглоомыг уурхайчид бэлэглэж байна. Мөн төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн 7 сургуульд тус бүр 10 сая төгрөгийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн олгоно. У.Цэрэнбат Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • “Бид уурхайчдын ирээдүй” өдөрлөг болно

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ уламжлал ёсоор жил бүрийн 6 дугаар сарын нэгний өдөр буюу Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт  зориулан соёл урлагийн болоод бусад олон үйл ажиллагаа зохион байгуулна. Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор ахлуулсан ажлын хэсэг баярын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулан, бэлтгэл ажил ханган ажиллаж байна.      Энэ жил Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, эцэг эх, хүүхдүүдийн хамтарсан “Хүүхдийн баяр хүслийн баяр” өдөрлөг зохион байгуулж, хүүхдүүдээ баярлуулахын зэрэгцээ 35 хүртэлх насны залуу аав ээжид “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр номын дуу сонсгоно. Мөн энэ өдөр Орхон аймгийн ЗДТГ-тай хамтран “Бид уурхайчдын ирээдүй” баярын нэгдсэн өдөрлөг А.Амарын талбайд болно. Өдөрлөгт авьяаслаг хүүхдүүд оролцож, “Сурснаа толилуулья” урлагийн тоглолтоо эцэг эх, ах эгч нар болон үе тэнгийнхэндээ сонирхуулах юм. М.Балжинням   Дэлгэрэнгүй...
  • Т.БАТМӨНХ: Далан барих бэлтгэл ажил сайн байна

         Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд барьж буй 4М далангийн ажлын явцын талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхөөс тодрууллаа.      - Энэ нь хүн хүч, техник, цаг хугацаа шаардсан том ажил. 2019 оны тавдугаар сарын нэгэнд Бүтээн байгуулалтын нээлт болгон уг ажлыг эхлүүлсэн. Далан барих бэлтгэл ажил сайн байна. Техникийн тасралтгүй үйл ажиллагааг бүрэн хангах шаардлагатай. Иймээс сэлбэг хэрэгсэл, тэсрэх бодис зайлшгүй хэрэгтэй. Белазын болон бульдозерийн хэрэгцээтэй сэлбэг хэрэгсэл худалдан авна. Нэн  шаардлагатай сэлбэг, хэрэгсэл, бараа материалаа захиалсан. Энэ ажлын талбар дээр хоёр удаа тэсэлгээ хийсэн. Дахиад 2-3 удаа тэсэлгээ хийнэ. Юун түрүүнд тэсрэх бодис авах шаардлагатай байна.      - Даланг  ямар хугацаанд барьж дуусгах вэ?     - Аравдугаар сарын нэгэнд энэ ажлыг дуусгах ёстой. Хүйтэрчихвэл далан барихад хэцүү болно. Манай ажиллагчид өглөөнөөс орой хүртэл 12 цагаар ажиллаж байгаа. Урин дулааны улиралд уртасгасан цагаар ажиллана.      - Ямар компани хамтран ажиллах вэ?      - Хамтран ажиллах компани ажлын арвин туршлагатай байх ёстой. Уг ажлыг гүйцэтгэх компанийг тендер зарлан сонгон шалгаруулна. Тендерийн үнэлгээний хороо хамтран ажиллах компанийн нэрийг тодруулна. Одоогоор компанийн нэр хараахан тодроогүй байна. Мөн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цех, Геологи хайгуулын анги, Геологи маркшейдерийн, Үйлдвэрлэлийн, Техникийн, Барилга байгууламж хяналт төлөвлөлтийн хэлтэс, Инженерийн зураг төслийн төв гэх мэт бүтцийн нэгжүүд далан барих ажлыг хамтран гүйцэтгэх юм.      - Ийнхүү Хаягдлын сангийн 4М даланг барьснаар үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж, ашиглалтын хугацаа 4-6 жилээр нэмэгдэнэ. Энэхүү төслийн хүрээнд 3М даланг хар шороон хөрсөөр хучиж, улмаар элсэн доторлогоо хийх замаар 4М даланг барьж байгуулахаар төлөвлөсөн. Уг ажлыг хийснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, цаашид технологийн үйл ажиллагаа тогтвортой явах нөхцөл бүрдэх юм. Т.БАТЧУЛУУН Дэлгэрэнгүй...
  • Урвалжийн хэсэгт хяналтын шинэ систем суурилууллаа

         Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсэгт хяналтын автомат систем суурилуулан өнгөрсөн пүрэв гарагт ажиллуулж эхэллээ. Энэхүү системийн программ хангамж, угсралт,  тохируулга, суурилуулах ажлыг Анд энерги ХК гүйцэтгэв. Энэ систем нь Урвалжийн хэсгийн технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн ажиллаж буй төлөв, ачаалласан байдал, залгасан салгасан хугацаа, бүтээмж, ачааллын график зэргийг хянах юм. Уг системийг суурилуулснаар тус хэсгийн оператор шуурхай мэдээллээр бүрэн хангагдаж, технологийн тоног төхөөрөмжийг хянах, удирдах боломжтой болно. Өмнөх хяналтын систем тоног төхөөрөмжийн ажиллагааг цаг алдаж мэдээлэх, үүнээс шалтгаалан урвалж тасалдуулах зэрэг дутагдалтай байсан аж. Урвалжийн хэсэг нь Төв корпусын технологийн процессыг урвалжаар тасралтгүй хангах үүрэгтэй. Хяналтын дэвшилтэт  төхөөрөмжийг ашигласнаар доголдол гэмтлийг цаг тухайд нь илрүүлэн Төв корпусыг урвалжаар найдвартай хангаж, улмаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, чанарт сайнаар нөлөөлнө. Ийнхүү Баяжуулах үйлдвэрт анх удаа WI-FI антенн ашиглаж олон тоног төхөөрөмжийн мэдээлэл дамжуулах шинэ технологи нэвтрүүллээ. Я.ЭНХ Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр “ТОП-100” аж ахуйн нэгжийг 17 дахь удаагаа манлайллаа

         Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулдаг 2018 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо. Монгол Улсын нийт татварын 50 хувийг бүрдүүлж байгаа эдгээр 100 компанийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 17 дахь удаагаа тэргүүлж, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн  “ТОП-100” өргөмжлөлөө гардан авлаа.      Эрдэнэт үйлдвэр улс болон орон нутгийн төсөвт 2016 онд 184 тэрбум, 2017 онд 580 тэрбум, 2018 онд дээрх амжилтаа эвдэж 655 тэрбум төгрөг төвлөрүүлснээр “ТОП-100” аж ахуйн нэгж шалгуурыг манлайлж байна. Түүнчлэн 6500 орчим ажилтандаа олгож буй нийгмийн хамгааллын 20 гаруй нэр төрлийн хөнгөлөлт, тусламж, дэмжлэг болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, үйлдвэрлэлийн үр ашгийн үзүүлэлтүүд энэхүү жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөллөө.      Аж ахуйн нэгжүүдийг тухайн онд улс, орон нутгийн төсөвт төлсөн татвар, борлуулалтын орлого, нийгмийн даатгал, ашиг, хөрөнгө гэсэн таван гол шалгуураар  эрэмбэлдэг юм. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Module Variations

Welcome to TS Newsline template. This is the blank template for joomla based on Helix Framework. You are seeing main content area of this template.

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог