Авто тээврийн байгууллагын Технологийн тээврийн авто засварын газар ОХУ-д үйлдвэрлэсэн автомашины цахилгаан тоноглолын оношилгоо засварын Э-250 маркийн төхөөрөмж хүлээн авлаа. Орчин үеийн энэхүү стенд суурилуулснаар технологийн хүнд даацын машины генератор, статор, релей зэргийг шуурхай, нарийвчлал сайтай шалгаж оношлох, засварлах боломж бүрдэв.
Уг төхөөрөмж белаз машины засварт байх хугацааг богиносгож, улмаар эдийн засагт тодорхой хэмнэлт гаргах юм. Өмнө нь ашиглаж байсан төхөөрөмж 1978 онд ОХУ-д үйлдвэрлэсэн КИ-958 маркийнх. Шинэ төхөөрөмжийн хэмжих хэрэгсэл нь тоон технологитой, генераторыг ачаалалтай шалгах боломжтойгоороо давуу талтай юм.
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс