Мэдүүштэй...
- Өнөөдөр жилийн 259 дэх өдөр. Он дуусахад 106 хоног үлдлээ.
- Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +14 градус, шөнөдөө +2 градус дулаан, үүлшинэ, салхины хурд 5-6 м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn )
- Аргын тооллын 9 дүгээр сарын 16. Буд гараг. Билгийн тооллын шинийн 29. Хар нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар (03:40-05:40), луу (05:40-07:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (15:40-17:40), гахай (19:40-21:40) болой. Хол замд гарах хүмүүс хойд зүг рүү мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2853, евро 3385, БНХАУ-ын юань 417, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.4 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)
- Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6813 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)
Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...
1987 оны 09 дүгээр сар
- Эрдэнэт үйлдвэрийн ашгийг хуваарилах асуудлаар ЗХУ ба БНМАУ-ын Сангийн яамны төлөөлөгчид хэлэлцээр хийв.
- Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станц цахилгаан үйлдвэрлэж эхэлснээр байнгын ашиглалтад оров.
- ЗХУКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны орлогч гишүүн, Намын төв хорооны нарийн бичгийн дарга В.И.Долгих Эрдэнэт хотод зочилжээ. Түүнтэй хамт МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Моломжамц, П.Дамдин нар иржээ.