Өвлийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хурлын эхэнд үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх “Сүүлийн үед цаг агаар огцом хүйтэрч байгаатай холбогдуулан өвлийн бэлтгэл ажлаа эрчимжүүлэх, техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, ажиллагчдын дулаан хувцас, хамгаалах хэрэгсэлд анхаарахыг цех, хэлтсийн дарга нарт үүрэг болгов. Өнгөрсөн долоо хоногт уурхайчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчилгүй хэвийн ажиллажээ. Аюулгүй ажиллагааны сургалт, хяналт, шалгалтууд төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд биелсэн. Хэдийгээр хүдрийн агуулга буурч байгаа ч молибдены чанар өндөр, металл авалт сайн байжээ. Ил уурхайд Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих, гадаад цахилгаан хангамжийг сайжруулах, хүдэр зөөвөрлөх мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх зэрэг томоохон төслийн ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байгааг онцлов. Төслийн эхний ээлжийн тоног төхөөрөмжүүд болох 12 вагон ачаа Тээвэр ложистикийн төвд ирснийг Ил уурай орчимд тусгайлан бэлтгэсэн талбай руу зөөвөрлөх, харуул хамгаалалт гаргах асуудлыг ч энд хэлэлцлээ.

     Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр 15 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт явуулжээ. Мөн "Хүний нөөцийн төлөвлөлт" уулзалтыг бүтцийн нэгжүүдэд хуваарийн дагуу хийж байгаа тухай Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас мэдээлсэн бол онцгой нөхцөлд хэрэгцээтэй бараа материалын жагсаалтыг урьдчилан ирүүлж, ажлын уялдаа холбоотой ажиллахыг Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газраас нийт бүтцийн нэгжүүдэд анхаарууллаа. Түүнээс гадна Үндэсний аудитын газраас Эрдэнэт үйлдвэрт энэ сарын 11-ээс 12-р сарын 25 хүртэл гүйцэтгэлийн аудит хийгдэх, мөн үйлдвэрийн газрын эд хөрөнгийн 2020 оны жилийн эцсийн тооллого 10-р сарын 10-наас 11-р сарын 15-ны хооронд зохион байгуулах талаар мэдээлж, цех, хэлтсүүд бэлтгэл ханган оролцохыг мэдэгдсэнээр шуурхай хуралдаан өндөрлөлөө.   

М.ОДГЭРЭЛ
ФОТО: Б.БАТТӨГС

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %