Мэдүүштэй...
- Өнөөдөр жилийн 250 дахь өдөр. Он дуусахад 115 хоног үлдлээ.
- Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +22 градус, шөнөдөө +7 градус дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 5-8 м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn )
- Аргын тооллын 9 дүгээр сарын 07. Сумъяа гараг. Билгийн тооллын шинийн 20. Харагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар (03:40-05:40), туулай (03:40-05:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40) болой. Хол замд явах хүмүүс баруун хойш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 13 цаг 19 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2853, евро 3372, БНХАУ-ын юань 417, ОХУ-ын рубль 37, Японы иен 26, БНСУ-ын вон 2.4 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn )
- Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6678 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com )
Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...
1978 оны 09 дүгээр сар
- Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 170 дугаар тогтоолоор Баян-Өндөр хорооны гэр хороололд хоёр эсгий гэрт 5 ажилчинтай, 50 хүүхэдтэй VI цэцэрлэг байгуулагджээ.
- Зөвлөлтийн барилгачдын хөдөлмөрөөр баригдсан 964 хүүхдийн суудал бүхий 10 жилийн иж бүрэн дунд сургууль ашиглалтад оржээ.
- МХЗЭ-ийн Төв хорооны урилгаар Дэлхийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүлэгч, “Дэлхийн залуучууд” сэтгүүлийн эрхлэгч Каталшеа Шовога Эрдэнэт хотод зочилжээ.
- Монгол-Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Сургалтын төвийн хичээлийн болон дотуур байрыг ашиглалтад хүлээн авчээ.