Засвар механикийн завод 2 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

  • 04/09/2020
  • 938
  • 0

     Засвар механикийн заводын хамт олон “Ковид-19” цар тахлын үед өртөг зардлаа бууруулж, нэмэгдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр 10 ажил төлөвлөн хэрэгжүүлж байна. Тухайлбал, үйлдвэрлэлээс гарч буй ган зоргодсыг жижиглэн, дахин хайлалтад ашиглахаар төлөвлөн, засвар үйлчилгээ хийж эхэлжээ. Ингэснээр, ган зоргодосны хаягдалгүй болно гэсэн үг. Эднийхэн өмнө нь ширмэн болон өнгөт металлын зоргодсыг дахин хайлуулж ашиглаж эхэлсэн бол ган зоргодсоо ч дахин ашиглах боломж  бүрдэж байна. Эдийн засгийн хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд нийт 2.5 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөснөөс оны эхний найман сарын байдлаар 2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. 

     Заводын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, бусад төлөвлөгөөт зорилтоо биелүүлэн ажиллаж байна. “Цутгуурын цехэд Хүйтнээр хатуурах холимгоор хэв барих шугамын технологи нэвтрүүлж, үйлдвэрлэл эхлээд гурван сар болж байгаа. Шинэ технологийн үйлдвэрлэлийн үзүүлэлт хэвийн бөгөөд үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангахад онцгой анхаарлаа. Өөрөөр хэлбэл, аливаа доголдол саатлыг арилгаж, технологи жигдрэлтийг чухалчилж байна. Шинэ технологийн горим, үйл явцад ажилтнууд сэтгэл өндөр байна. Энэ оны сүүлчээр шинэ технологи бүрэн нутагшиж, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтэд эергээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна” гэж Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэн оны эхний найман сарын ажлаа дүгнэлээ. 


Фото Б.Баттөгс

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн
Д.ҮҮРИЙНТУЯА: Хэмнэлтийн 105 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулна
С.НАРАНЧИМЭГ: “MNS 70142023” стандарт нэвтэрснээр эмч, сувилагч, ажилчдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %