Шандын ордод 7094 тууш метр өрөмдлөгийн ажил хийжээ

  • 04/09/2020
  • 742
  • 0

     Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын экспедицийнхэн энэ онд Шандын ордод 7000 тууш метр өрөмдлөг хийхээр төлөвлөснөөс 94 тууш метр илүү өрөмдөж, төлөвлөгөөгөө биелүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт тус газарт ажилласан өрмийн машин техник болон ажлын байраа татан буулгасан байна. Энэ жилийн өрөмдлөгийн ажил нь Шандын ордын нөөц өсгөх, хүдрийн биетийн хил заагийг тогтоох зорилготой хийгдэж, эхний хоёр цооногийн хил заагийг тогтоогоод байна. Одоогийн байдлаар, Шандын геофизик, геологийн зураглал нь бэлэн болсон бол эрлийн ажил үргэлжилж буй аж. Мөн эрэл үнэлгээ, хайгуул нь урьдчилсан болон нарийвчилсан чиглэлээр хийгдэнэ. Нарийвчилсан хайгуулын ажил хийгдсэнээр нөөц тогтоох бөгөөд сүүлийн шатны ажлууд ирэх онд ч үргэлжлэх юм.

     Тус экспедицийн хамт олон дөрөвдүгээр улиралд  Ил уурхайн геотехнологи, нөөц өсгөх гэсэн хоёр чиглэлээр өрөмдлөг хийхээр төлөвлөж байна. Геотехнологийн өрөмдлөгийн хэмжилт, төсөл боловсруулах, лабораторийн гурван төрлийн ажлыг тендерт шалгарсан гаднын байгууллагууд гүйцэтгэх аж. “Өрөмдлөгийн ажлын хүрээнд зургаан төрлийн хэмжилт хийхээр төлөвлөж буй ч  шаардлагатай багаж төхөөрөмжийн гурав нь Эрдэнэт үйлдвэрт байдаггүй. Геотехникийн ажлын хувьд өмнө нь олон удаа төлөвлөгдөж байсан ч хийгдэж байгаагүй. Манай лабораториуд зөвхөн зэс молибден, хүдрийн агуулгыг тодорхойлдог бол геотехникийн өрөмдлөгөөр уулын чулуулгийн гулсалт, нуралт, физик механикийн шинж чанарыг нь шинжлэх боломжтой. Тиймээс гаднын туршлагатай байгууллагаар төсөл болон дээж боловсруулалтыг хийлгэнэ” гэж Геологи хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэн ярилаа. Тус экспедицийн хамт олон оны эхний найман сарын байдлаар геологи хайгуул, талбайн геохими, дээж боловсруулалт зэрэг бүх төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ биелүүлэн ажиллаж байна. 


Фото Б.Баттөгс

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %