Өглөөний сэргээш цуврал контент #26: Төмөр-Очирын ГЭРЭЛТ-ОД

Төгссөн сургууль:
ШУТИС-ийн Уул уурхайн сургууль

Мэргэжил:
Ашигт малтмалын баяжуулалтын технологич инженер

Ажилласан туршлага:
2005 оноос Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт хөвүүлэн баяжуулагч, 2010 оноос технологич, 2019 оноос тус хэсгийн даргаар ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:
2015 онд ОХУ-д орос хэлний курс, 2017 онд Филиппин улсад англи хэлний курст суралцсан.

Чин хүсэл:
Инженерүүдийн толгойд олон зүйл бий. Тэд уулыг нурааж, усыг эргүүлэх оюуны чадамж, дотоод хүчтэй хүмүүс. Тэдний чадвар, мэдлэг, туршлага дээр суурилсан Эрдэнэт үйлдвэрийн хэт ирээдүйг гэрэлтүүлэх олон төсөл, хөтөлбөр эдүгээ хэрэгжиж байна. Монголын маргаашийг зураглах эдгээр томоохон төслийг гардан гүйцэтгэгч инженерүүдийн төлөөллийг та бүхэнтэй танилцуулъя. Тэр бол гал цогтой, гартаа барьснаа төгс хийхийг эрмэлздэг Гэрэлт-Од юм. Баяжуулагч инженер мэргэжилтэй энэ залуу хамт олноо зөв удирдаж, үйлдвэртээ хэрэгтэй нэг зүйлийг хийх чин хүсэлтэй. Үйлдвэрийнхээ хэт ирээдүйг гартаа атгах “Манлайлагч 100 ажилтны чуулга уулзалт”-д урилгаар оролцсон түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Юуны түрүүнд гэр бүлийнхэн маань амьдралын сэргээш болдог. Мөн ажлаасаа, хамт олноосоо ажиллах урам зориг, эрч хүчээ авдаг.

Орчин үед баяжуулалтын шинжлэх ухаан өндөр түвшинд судлагдан хөгжиж байгаа ч бүх зүйл хараахан тодорхой болоогүй л байна. Тиймээс хүдрийн шинж чанараас хамаарсан технологийн процессын хүндрэлүүдтэй тулгарах бүртээ илүү их зүйлд суралцдаг, гэх үү дээ. Заримдаа технологийн хүндрэл үүсэж, ажил урагшлахгүй үед гэр лүүгээ харина гэж саналтгүй. Аливаа хүндрэл бэрхшээлийг зөв шийдлээр, хэвийн ажиллагаатай болгочхоод гэрийн зүг явах ч бас л урамтай сайхан.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Баяжуулагч инженерүүд цаг хугацаатай уралдан ажилладаг. Технологийн процесс нь тухайн цаг үедээ л зөв шийдвэр гаргахгүй бол нэгэнт урсаад өнгөрсөн тэр их хаягдал металлыг буцааж авна гэсэн ойлголт одоогоор байхгүй учраас ажлын туршлага, мэдрэмж шаардах нь бий. Ахмад үеийнхэн маань ч бидэнд ингэж сургаж, зааж зөвлөсөөр ирсэн. Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа 6000 гаруй ажилтны ажлын үр дүн бидний хэр зэрэг ажилласнаар тодорхойлогддог учир маш хариуцлагатай ажил гэж боддог.

-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-Баяжуулах үйлдвэр дээр ирээдүйгээ харсан томоохон өргөтгөл шинэчлэлийн ажлууд хийгдэж байна. Өөрөө нунтаглах хэсгийн 4-р шугамын өргөтгөлийн ажил хийгдэж эхэлсэнтэй холбогдуулан манай хэсэг дээр хөвүүлэн баяжуулалтын 5-р ээлжийн өргөтгөлийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, бэлтгэл ажлуудаа хангаж байна. Энэ нь нэг ёсондоо хүлээн авах саваа бэлдэж байгаа хэрэг юм.

Үйлдвэр маань тасралтгүй үйл ажиллагаатай тул өргөтгөлийн ажил явагдаж байх хугацаанд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг бууруулахгүйгээр тоног төхөөрөмжийн жигд найдвартай ажиллагааг хэрхэн яаж хангах вэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Ер нь бол хамгийн орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нэг сайхан хөвүүлэн баяжуулалтын ээлжийг ашиглалтад оруулах юмсан гэж ажиллаж байна. Үүнийг ч манай үйлдвэрийн удирдлагууд дэмжиж байгаад дотроо маш их баяртай байна.        

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

-Ер нь аливаа зүйлийг хийхийн өмнө сайн төлөвлөж, олон талаас нь харж, яг тэр чиглэлийн хүмүүстэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож, тусгаж байх хэрэгтэй. Ингэж чадвал алдаа мадаг гарах нь бага байдаг. Долоо хэмжиж нэг огтол гэдэг зарчмаар ажиллахыг илүүд үздэг.  

-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?

-Мөрөөдөл тухайн цаг үеэсээ хамаараад янз бүр л байдаг байх. Одоо бол дэлхийгээр тойрон аялал хиймээр байна.  

-Боловсролын талаарх таны бодол?

-Боловсрол бол хамгийн чухал зүйл гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Гэхдээ хүний суурь хүмүүжил илүү чухал санагддаг. Хэчнээн өндөр боловсролтой байгаад хүнтэй харьцаж, багаар ажиллаж чадахгүй бол тэр хүн урагшлахгүй. Мэдэхгүй, чадахгүй байлаа ч “Болгоё, бүтээе” гэсэн сэтгэл, хандлага байвал болохгүй зүйл гэж үгүй. Эцсийн дүнд хичээл зүтгэлээрээ л ялгардаг юм байна гэж бодох болсон доо.

-Одоо хийж буй ажил таны мөрөөдлийн ажил мөн үү?

-Сурагч байхдаа уул уурхайн инженер, тэр тусмаа баяжуулагч инженер болно гэж ер бодож байгаагүй. Сургуулиа төгсөж, элсэлтийн шалгалтаа өгсөн. Хуваарь авахад инженер гэсэн үгтэй мэргэжил байхаар нь сонгочихсон. Тэгээд л энэ мэргэжлийн эзэн болсон доо. Одоо бодоход ямар азаар баяжуулагч инженер мэргэжлийг сонгож сурсан юм бол гэж боддог. Мэргэжлээрээ бахархан, үнэ цэнийг нь өргөж, хичээж ажиллахыг эрмэлздэг.

-Залуучуудад хэлэх таны зөвлөгөө?

-Хийж буй аливаа ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хүний итгэлийг дааж ажиллаарай л гэж хэлмээр байна. Сэтгэлээсээ ажиллаж чадвал нэг л өдөр та үр шимийг нь хүртэх болно. 

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Энэ сайхан үйлдвэрт ажиллаж байгаагаараа бахархаж явдаг. Үйлдвэр маань цаашид одоо яригдаж байгаа томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж улс, эх орныхоо хөгжилд томоохон үйлдвэрлэлийг бий болгож, дахин нэгэн шинэ хуудсыг нээнэ гэдэгт итгэж байгаа. Ийм чадамж, бааз суурь манай үйлдвэрт бүрэн бий.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн
Д.ҮҮРИЙНТУЯА: Хэмнэлтийн 105 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулна
С.НАРАНЧИМЭГ: “MNS 70142023” стандарт нэвтэрснээр эмч, сувилагч, ажилчдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %