Аврагчид байшин барьж, алба хаагчдаа бэлэглэв

    Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт Аврах, гал унтраах 58-р ангийнхан “Хариу нэхээгүй тус” аяны хүрээнд аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Ганзоригт байшин барьж, бэлэглэв. Түүнийг “Эрдэнэт” сувиллын цогцолбор дахь цар тахлын үеийн тусгаарлалтад 21 хоног үүрэг гүйцэтгээд өнөөдөр ирэхэд,  хамт олон нь ийнхүү 56 м2 саруулхан гоёмсог, байшингийн түлхүүр гардуулан  өглөө. Х.Ганзоригийнх ам бүл тавуул, гэрт амьдардаг байж. Өрхийн тэргүүн сайхан байшинтай болж, байнгын асаргаанд байгаа бяцхан охиноо дулаан, тохитой орчинд өсгөх мөрөөдөлтэй явжээ. Энэхүү мөрөөдлийг нь биелүүлж өгсөн ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр болон халуун сэтгэлт хамт олондоо тэрбээр чин сэтгэлээсээ баярласнаа догдлон илэрхийлэв. Х.Ганзориг аврагч аавынхаа мэргэжлийг өвлөн өдгөө 18 дахь жилдээ тус ангидаа ажиллаж байна. Тэр аврах ажиллагаанд олонтоо оролцсоны дотор орон сууцанд цахилгаанаас үүдэн гарсан гал түймрээс  таван хүнийг аварсан, авхаалж самбаатай, ажилдаа сэтгэлтэй аврагч, гал сөнөөгч.

  

     58-р ангийн аврагч гал сөнөөгчдийн дунд барилгын болон цахилгааны нарийн  мэргэжилтэй хүн цөөнгүй болохоор тэдэнд байшин барихад бэрхшээл тулгараагүй,   14 хоногт босгосон гэсэн. Тэд албаныхаа түүхэн ойг угтаж, ангидаа 23 жил хүчин зүтгэсэн ахлах ахлагч М.Ганзоригтоо, мөн байшин барьж, 6-р сарын 20-нд хүлээлгэн өгсөн. Бас аймаг орон нутгийн удирдлагууддаа хандсанаар ахлах ахлагч Магнайбаяртаа өргөө цагаан гэр барьж өгчээ.

  

     Энэ  үйлсэд  дэмжлэг үзүүлсэн  Хүүхдийн хувцасны “Оч” дэлгүүр, Барилга засварын цехийн Доржболд ахлагчтай бригад, Барилгын материалын “Самбуу” төвийнхөнд тэд талархал илэрхийлсэн юм.

  

  

Я.Энхтуяа

Фото: Ш.Лхамсүрэн

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн
Д.ҮҮРИЙНТУЯА: Хэмнэлтийн 105 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулна
С.НАРАНЧИМЭГ: “MNS 70142023” стандарт нэвтэрснээр эмч, сувилагч, ажилчдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %